Saturday, August 6, 2011

1993 оны "Өнөөдөр" сонинг эргүүлж тойруулж үзэв

Одоо болтол яригдаж байгаа асуудлууд хүртэл тэр үеийн сонин дээр хэвлэгджээ.

"Монголд газрын тосны нөөц дэндүү бага учраас гадаадын хөрөнгө орж ирэхгүй байна"

1993 оны 3 сарын 10

   Монгол улс хэзээ газрын тосоо олборлож баяжих бол гэдгийг монголын иргэн бүр л сонирхож байгаа. Энэ асуултад хариулах учиртай нэгэн байгууллага саяхан бий боллоо.
   Усан тахиа жил гарахын өмнөхөн газрын тосны асуудалтай холбоо бүхий хэсэг хүмүүс цуглаж "Газрын тос" клубийг зохион байгуулав. Гэхдээ уг клуб байгуулагдсан гэдгийг мэдээлэхээс илүү эдгээр хүмүүсийн хооронд өрнөсөн ярилцлагаас олж мэдсэн зүйлээ нийтэд толилуулах нь зүй гэж бодлоо.
   - Монголд газрын тос бий, гэхдээ бага хэмжээтэй. Газрын тосны гол нөөцтэй гэгдэж байгаа Тамсаг булаг, Дорноговь, Зүүнбаян, Цагаан элсний хавьд нийтдээ 20-30 сая тонн газрын тос байгаа нь мэдэгдсэн. Гэхдээ энэ баталгаат биш, баримжаа үнэлгээ гэдгийг анхаарах ёстой. Манай улсын газрын тосны жилийн хэрэгцээ 700-800 мянган тонн байдаг гэж бодоход дээрх 20-30 сая тонн маань биднийг 20-30 жил тэжээчих нөөц юм. Гэхдээ энэ нь дэлхий нийтийн жишгээр авч үзвэл харьцангуй бага нөөц учраас л гадаадынхан төдийлөн сонирхолгүй , улмаар хөрөнгө оруулахгүй байгаа ажээ.
   1991 онд ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д айлчлах үедээ "Манай улс 1 тэрбум 400 сая тонн газрын тосны нөөцтэй" гэж айлдсан нь дэлхийн том пүүс корпорацуудын анхаарлыг зүй ёсоор татаж тэр даруйдаа л Монгол руу Англи, Америкийн 3-4 пүүс ирж судалгаа шинжилгээ хийжээ. Гэтэл манай улсын газрын тосны жинхэнэ нөөц хэтэрхий бага гарсан нь гаднын түншүүдийн маань сэтгэлийг гонсойлгосон байлгүй. Ингээд өнөөдөр гаднын хөрөнгө орж ирэхээ больжээ.

No comments:

Post a Comment