Monday, August 29, 2011

Position trade vs Day trade

Position trade - Байрлалаа олон хоног, сар, жилээр хадгалж арилжаанд оролцох.
Day trade - Байрлалаа тухайн өдөртөө юм уу маргааш нь хаах.

Day trade хийдэг хүмүүсийн 90 хувь нь мөнгөө алддаг гэж бичсэн байдаг. Магадгүй 95 хувь ч байж болох юм. Ийм арилжааны дутагдалтай тал нь өдөржин дэлгэц ширтэж суух хэрэгтэй болно, олон дахин арилжаанд орно, зах зээлийг хэт ойроос харна. Өдөржин дэлгэц ширтэж суухаар ядарч буруу зөрүү шийдвэр гаргах магадлал өснө. Олон дахин орох тусам эрсдэл ихэсч төдий хэмжээгээр шимтгэл төлнө. Зах зээлийг хэт ойроос харах тусам цаг тутмын ханшийн хэлбэлзэлд толгой эргэж зах зээлийн чиг хандлагыг бодитой мэдэрч чадахгүй.

Мэргэжлийн арилжаачид бараг бүгдээрээ Position trade хийдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Их хэмжээний мөнгөөр баттай байрлал эзэлж тэр байрлалаа урт удаан хугацаагаар хадгалдаг. Давуу талууд нь гэвэл цаг, өдөр тутмын ханшийн хэлбэлзэлд санаа зовохгүй байж болно. Тренд нэг тал руу гаа давуу байгаа тохиолдолд Position trade хийхэд илүү тохиромжтой. Воррен Баффет мэтийн том гарууд бол байрлалаа хэдэн жилээр хадгалах нь бий. Бас нэмж хэлэхэд Position trade хийдэг хүмүүс хамгийн их ашиг олдог. Трендыг дагаж ханш унах тоолонд илүү их байрлал эзэлж байдаг. Хамгийн гол нь таниас маш их тэсвэр тэвчээр шаардах болно. Дийлэнх хүмүүс оройдоо, эсвэл 5 дахь өдөр арилжаагаа тэсэлгүй хаадаг. Хэдхэн долоо хоног байрлалаа хадгалаад хүрчих юманд олон дахин арилжаанд орж, илүү өндөр үнээр авч өөрийгөө давхар эрсдэлд оруулж байдаг. Тиймээс Position trade хийж сурах нь хамгийн зөв алхам юм.

No comments:

Post a Comment