Thursday, April 26, 2012

Forex gold trend 4-26

Дараагийн резистанс 1675 дээр л харагдаад байна даа.


Mongolian mining corporation хаанахын компани вэ?

MCS - ийн Ухаа худаг буюу Монголиан майнинг корпорэйшн нь Монголын нэр дээр бүртгэлтэй биш харин Кайманы арлууд дээр бүртгэлтэй байх юм. Энэ арал нь татвар авдаггүй юм байна л даа. Тэгээл гадаадад бүртгүүлж. Монголын төр энэ компаниас юм олж долоох нь маш бүрхэг.

Taxation

There are no taxes on profits, capital gains, income or any withholding taxes charged to foreign investors. There are no estate or death duties payable on Cayman Islands real estate or other assets held in the Cayman Islands.

http://en.wikipedia.org/wiki/Cayman_Islands#Taxation



Tuesday, April 24, 2012

Багануур харийнхны гарт очих цаг


Монголын баялагыг бас дахин гадныханд өгөх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж. Энэ удаад стратегийн чухал орд болох Улаанбаатарыг нүүрсээр хангадаг Багануурыг хувьчлах замаа засч байна. Одоогоор 25 хувийг нь Америкчууд эзэмшиж байгаа бөгөөд үлдсэн 75 хувийг төр эзэмшиж байгаа юм. Одоо төрийн мэдлийн хувийг 51 болтол бууруулахаар болжээ. Зах зээлд нийлүүлсэн хувьцааг Америкчууд эхэлж аваад дараа нь хятадууд худалдаж авдаг жишиг тогтоод байна. Нийслэл маань америкчууд эсвэл хятадуудаас нүүрсээ авдаг болох цаг ойртсоор л.

MONGOLIA STARTS SHARE SALE PROCESS FOR STATE-OWNED COAL COMPANY

Mongolia, whose economy grew the fastest last year, will sell new shares in Baganuur JSC (BAN) coal mining company to raise at least 60 billion tugrik ($46 million) to help fund infrastructure projects. The government wants to cut its holding to 51 percent from 75 percent by selling new shares, Gunsmaa Namgilsuren, a senior specialist at the privatization department of the State Property Committee, said today by phone from Ulan Bator. It’s now seeking banks to manage the sale, she said.
Mongolia, which became China’s biggest supplier of coking coal in July, is seeking to offer minority stakes in its coal miners to foreign investors to fund roads and power plants that could boost production. Mining companies from Mongolia have raised more than $750 million in share sales abroad in the last two years.

The share sales could more than quadruple once state-run coal miner Erdenes Tavan Tolgoi completes a planned $3 billion listing in Mongolia, London and Hong Kong later this year. The company is targeting output of 3 million metric tons this year, the same as Baganuur’s 2011 production volume.

Mongolia’s state property committee, which is in charge of the tender, set an applications deadline of 6 p.m. local time on April 18, according to a statement on its website. An underwriter is expected to be selected by the end of May, Gunsmaa said.

Baganuur, founded in 1978, has the sixth-largest weighting in the Mongolia Stock Exchange’s benchmark Top 20 Index with a 3.47 percent share. The company needs cash to expand production and upgrade equipment, Gunsmaa said.

The company’s market value in February was 178 billion tugriks, based on a price per share of 9,775 tugriks, BDSec JSC (BDS), Mongolia’s biggest brokerage, said in a report the same month. Baganuur declined 2.7 percent to 7,100 tugriks today in Ulan Bator. Mongolia’s economy grew at 17.3 percent last year, the fastest rate, according to the World Bank.

Source: Bloomberg

Sunday, April 22, 2012

Forex gold trend 4-22

Боллинжер бандс нарийсч байна. Заримдаа арилжаанд оролцогчид цөөн байна гэж үздэг. Бас утаснууд ойртож байгаа нь ханш аль нэг тийшээ брекаут болохын шинж ч гэж үздэг. Макди 0 хувиас доогуур аялсаар байна. Онолын дагуу бол 0 хувиас дээш гарвал бух тренд гэж үзнэ. Удаан стокастик эргээд оверсолд болж эхэлж байна. Ханш дээшээ эргэхэд ойртож байна гэсэн үг. Гадаадын шинжээчдийн бичсэнийг харж байхад сүүлийн хэдэн долоо хоног алтны ханшийг хүчээр дарж байна гэж үзэх нь олон байна. 


Tuesday, April 17, 2012

Forex gold trend 4-17

Долоо хоногийн стокастик өсийдаа л гээд байна.

Хөрөнгийн зах зээлд юу болоод байна вэ?

За тэгэхээр бодлогын хүү өснө үүнийг дагаад машин, хувьцааны үнэ бууна гэж бодож байсан яг л болж байна. Одоо анзаарч байгаа бол нийт хувьцаанууд ташраараа нурж байна. Бодлогын хүү өсөхлээр банкууд зээлээ хумина. Зээл хумигдахаар хөрөнгийн зах зээл бас хумигдана. Зөвхөн дотоодын хүчин зүйл ч биш. Бас АНУ ч нөлөөтэй. Энэ жил сонгуультай болохоор Холбооны нөөц долларыг чанга мэт харагдуулахын тулд хэвлэлтээ танасан байгаа. Долларын хэвлэлт танагдахаар гадаад руу оруулах хөрөнгө оруулалт нь багасна. Хөрөнгө оруулалт багасахаар хувьцаануудын ханш унадаг жамтай. Энэ удаад ч бас түүх давтагдах байх. 2008 оны хөрөнгийн биржийн ханшуудыг хараарай. Бас л сонгуулийн өмнө хөрөнгийн зах зээл нурж байсан.

Нэг талаараа мөнгөө сонгуульд зарцуулах гээд хөрөнгөө татаж эхэлсэн гэсэн үг. 2008 оны сонгуулийн дараачаас эхлээд хөрөнгийн биржийн индекс урьд хожид байгаагүйгээр өссөн. Магадгүй энэ удаад ч гэсэн сонгуулийн дараа бүх зүйл гольдрилдоо орох байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа холбооны нөөц ногооноо принтерлэж гарна. Нөгөө гуравдагч орны баялагийг хуу хамдаг хөрөнгө оруулалтын сангууд нь Бернанке ахын хэвлэсэн цаастайгаа ирээд манай хувьцаануудыг хамаж эхэлнэ. Бид нар хувьцааны ханш өсч байна Монголын хөрөнгийн зах зээл сэргэлээ гээл баярлалдаж гарна. Түүх давтагддаг гэдэг чинь л энэ шүү дээ. Олигархи бүлэглэл ба банкируудын тоглоомын дүрэм нь энэ. За энэ sale зарласан үед нь ашиг олий гэж бодож байгаа бол хямдуудаас нь л түүгээд бай. Хэдий чинээ хямд төдий чинээ эрсдэл багатай, өсөх магадлал өндөртэй. За тэгээд цагаан мөнгө авахаа битгий мартаарай. Жинхэнэ мөнгийг юун түрүүнд өөрийн болгох нь зөв.

Өнөөдөр Монгол банк буюу Ротшилдсын салбар банк маань бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөжээ. Энэ нь хадгаламжийн хүү өснө гэсэн үг. Хэдэн тэрбумын хадгаламжтай баячуудын хадгаламж улам л их болно гэсэн үг. Инфляцыг барих арга гэж тайлбарлаж байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг тогтворжуулахгүйгээр инфляци зогсохгүй. Ийм үед банкууд юу хийдэг вэ? Зээлээ хумичаад яаж ашиг олоод байнаа? Тэд засгийн газрын бондыг худалдаж авч засгийн газар бидний татварын мөнгөнөөс банкируудад хүү төлнө. Банкир байх сайхан байгаа биз айн? Ямар ч тохиолдолд хожил тэдний талд.

Monday, April 16, 2012

Forex gold trend 4-16

Энэ уналт түр зуурынх л баймаар юм. Хэрвээ өдөр тутмын стокастик чиглэлээ өөрчилвөл дахиад 1600 руу явах магадлалтай.

Wednesday, April 11, 2012

Forex gold trend 4-11

7 хоногийн стокастик өсөх чиглэлд байна. Өснө гэсэн сигнал өгч байна даа. 

Monday, April 9, 2012

Алтаар арилжаа хийх арга

Гадаадын форум дээрээс уншиж байсан юм. Тэр хүн өөрөө ийм аргаар арилжаа хийдэг гэсэн. Жишээ нь та 10000 долларын данстай байна гэж бодий. Мэдээж алтан дүрмийн дагуу та аравны нэг буюу 1000 доллараар арилжаанд орно. Хөшүүрэг тань х10. Хөшүүрэг х10 байгаа үед та ханш 100 доллараар өсөхөд 1000 доллар олно. 100 доллараар ханш унахад 1000 доллараа алдана. Мэдээж таньд 100 доллараар ханш унаад 1000 аа алдчих вий гэсэн айдас бий. Ийм айдсаас сэтгэлзүйн хамгаалалт хийх түүнчлэн ханшийн савалгаанаас мөнгөө хамгаалахын тулд үлдсэн мөнгөө ашиглаж болно. Авсан ханшнаасаа 1000 долларын доогуур стоп лосстой болохын тулд дахиад нөгөө 9000 доллараа нэмж оруулж болно. Ийм тохиолдолд та 1600 дээрээс алт авлаа гэхэд 600 доллар хүртэл ханш унаж байж мөнгөө алдах болно. Өнөөгийн эдийн засгийн байдал тогтворгүй үед мэдээж алт 1000 доллараар унахгүй. Сэтгэл зүйн болоод дансаа давхар хамгаалж байгаа л хэрэг юм даа. Мэдээж олон долоо хоног сараар байрлалаа хадгалах гэж буй бол долоо хоног тутам төлөх шимтгэлийн мөнгө бас хэрэгтэй. 

Заавал ч стоп лосс оо 1000 долларын цаана тавих албагүй. 300, 400 ер нь хэд ч байсан болно. Гол нь buy хийж буй тохиолдолд индикатороо оверсолд болохыг нь хүлээх хэрэгтэй. Дор хаяж өдөр тутмын, долоо хоногийн график оверсолд болвол бүүр ч сайн.

Forex gold trend 4-9

Боллинжерын доод утсыг сэтлээд ханш эргэсээн гэж. Юутай ч 1700 хүртэл хэсэг явах байлгүй дээ. 

Saturday, April 7, 2012

Forex gold trend 4-7

Долоо хоногийн график оверсолд болсон байна. Ирэх долоо хоногт дээшээ явах л байх (магадгүй). 

Thursday, April 5, 2012

Forex gold trend 4-5

Зиаак алт бүх техник анализыг бут цохин доош унасаар л. Гэхдээ чартан дээр юу харж байгаагаа л хэлий. Өдөр тутмын лаанууд боллинжерын доод утсыг хэтрээд эргээд дээшээ явсан байна. Онолын дагуу бол арилжаа боллинжерын гадна талд 2.5 хувь байх магадлалтай. Бусад тохиолдолд боллинжерын дотор байдаг. Онолын дагуу ханш дээшээ эргэх ёстой. Гэхдээ онолын дагуу шүү дээ. Онол болгон төгс биш. Нэгэнт банкууд зарах гэрээнүүд зогсоо зайгүй нийлүүлсээр байх тохиолдолд техник анализ хичнээн оверсолд болсон ч нэмэргүй ханш унасаар л байх болно. Алтны ханшийг яг таг мэдэхийн тулд Голдман сакс юм уу ЖП Морган-д танилтай байх хэрэгтэй. Энэ хоёр банк ханшийг хамгийн ихээр хөдөлгөдөг. Ханш унаж байгаа нь хэн нэг нь хэдэн кг алтан гулууз гаргаж хаяж байгаа гэсэн үг ерөөсөө биш. Одоогийн алтны арилжаа хийгдэж байгаа энэ системд бодит алтны үүрэг бараг байхгүйтэй ижил. Зөвхөн алт гэж төлөөлж байгаа гэрээнүүд л ханшийг хөдөлгөдөг. Хэрвээ зөвхөн бодит алтны ханшаар арилжаа хийвэл шал өөр дүр зураг гарах болно. Том банкуудын нийлүүлж байгаа гэрээнд тодорхой хязгаар байхгүй. Тэр нь л хамгийн осолтой. Ийм тохиолдолд маш олон жижиг арилжаачид мөнгөө алдаж харин банкируудын халаас улам л түнтийж байдаг. Нэг ёсондоо хүч тэнцвэргүй тулаан юм. Банкирууд хүсэх юм бол стоп лосс оо 1 доллар хүртэл ч тавьж чадна. Тэдэн мөнгө нь байна. Мөнгийг нь хэвлэж өгдөг төв банк нь байна.

Wednesday, April 4, 2012

Forex gold trend 4-4

Wow техник анализ хэрэггүй болсон хорвоо байна шд.

Monday, April 2, 2012

Forex gold trend 4-2

7 хоногийн график өндийгөөд ирлээ. Өсөх цаг ч боллоо доо.