За тэгэхээр бодлогын хүү өснө үүнийг дагаад машин, хувьцааны үнэ бууна гэж бодож байсан яг л болж байна. Одоо анзаарч байгаа бол нийт хувьцаанууд ташраараа нурж байна. Бодлогын хүү өсөхлээр банкууд зээлээ хумина. Зээл хумигдахаар хөрөнгийн зах зээл бас хумигдана. Зөвхөн дотоодын хүчин зүйл ч биш. Бас АНУ ч нөлөөтэй. Энэ жил сонгуультай болохоор Холбооны нөөц долларыг чанга мэт харагдуулахын тулд хэвлэлтээ танасан байгаа. Долларын хэвлэлт танагдахаар гадаад руу оруулах хөрөнгө оруулалт нь багасна. Хөрөнгө оруулалт багасахаар хувьцаануудын ханш унадаг жамтай. Энэ удаад ч бас түүх давтагдах байх. 2008 оны хөрөнгийн биржийн ханшуудыг хараарай. Бас л сонгуулийн өмнө хөрөнгийн зах зээл нурж байсан.
Нэг талаараа мөнгөө сонгуульд зарцуулах гээд хөрөнгөө татаж эхэлсэн гэсэн үг. 2008 оны сонгуулийн дараачаас эхлээд хөрөнгийн биржийн индекс урьд хожид байгаагүйгээр өссөн. Магадгүй энэ удаад ч гэсэн сонгуулийн дараа бүх зүйл гольдрилдоо орох байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа холбооны нөөц ногооноо принтерлэж гарна. Нөгөө гуравдагч орны баялагийг хуу хамдаг хөрөнгө оруулалтын сангууд нь Бернанке ахын хэвлэсэн цаастайгаа ирээд манай хувьцаануудыг хамаж эхэлнэ. Бид нар хувьцааны ханш өсч байна Монголын хөрөнгийн зах зээл сэргэлээ гээл баярлалдаж гарна. Түүх давтагддаг гэдэг чинь л энэ шүү дээ. Олигархи бүлэглэл ба банкируудын тоглоомын дүрэм нь энэ. За энэ sale зарласан үед нь ашиг олий гэж бодож байгаа бол хямдуудаас нь л түүгээд бай. Хэдий чинээ хямд төдий чинээ эрсдэл багатай, өсөх магадлал өндөртэй. За тэгээд цагаан мөнгө авахаа битгий мартаарай. Жинхэнэ мөнгийг юун түрүүнд өөрийн болгох нь зөв.
Өнөөдөр Монгол банк буюу Ротшилдсын салбар банк маань бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөжээ. Энэ нь хадгаламжийн хүү өснө гэсэн үг. Хэдэн тэрбумын хадгаламжтай баячуудын хадгаламж улам л их болно гэсэн үг. Инфляцыг барих арга гэж тайлбарлаж байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг тогтворжуулахгүйгээр инфляци зогсохгүй. Ийм үед банкууд юу хийдэг вэ? Зээлээ хумичаад яаж ашиг олоод байнаа? Тэд засгийн газрын бондыг худалдаж авч засгийн газар бидний татварын мөнгөнөөс банкируудад хүү төлнө. Банкир байх сайхан байгаа биз айн? Ямар ч тохиолдолд хожил тэдний талд.
No comments:
Post a Comment