Thursday, April 5, 2012

Forex gold trend 4-5

Зиаак алт бүх техник анализыг бут цохин доош унасаар л. Гэхдээ чартан дээр юу харж байгаагаа л хэлий. Өдөр тутмын лаанууд боллинжерын доод утсыг хэтрээд эргээд дээшээ явсан байна. Онолын дагуу бол арилжаа боллинжерын гадна талд 2.5 хувь байх магадлалтай. Бусад тохиолдолд боллинжерын дотор байдаг. Онолын дагуу ханш дээшээ эргэх ёстой. Гэхдээ онолын дагуу шүү дээ. Онол болгон төгс биш. Нэгэнт банкууд зарах гэрээнүүд зогсоо зайгүй нийлүүлсээр байх тохиолдолд техник анализ хичнээн оверсолд болсон ч нэмэргүй ханш унасаар л байх болно. Алтны ханшийг яг таг мэдэхийн тулд Голдман сакс юм уу ЖП Морган-д танилтай байх хэрэгтэй. Энэ хоёр банк ханшийг хамгийн ихээр хөдөлгөдөг. Ханш унаж байгаа нь хэн нэг нь хэдэн кг алтан гулууз гаргаж хаяж байгаа гэсэн үг ерөөсөө биш. Одоогийн алтны арилжаа хийгдэж байгаа энэ системд бодит алтны үүрэг бараг байхгүйтэй ижил. Зөвхөн алт гэж төлөөлж байгаа гэрээнүүд л ханшийг хөдөлгөдөг. Хэрвээ зөвхөн бодит алтны ханшаар арилжаа хийвэл шал өөр дүр зураг гарах болно. Том банкуудын нийлүүлж байгаа гэрээнд тодорхой хязгаар байхгүй. Тэр нь л хамгийн осолтой. Ийм тохиолдолд маш олон жижиг арилжаачид мөнгөө алдаж харин банкируудын халаас улам л түнтийж байдаг. Нэг ёсондоо хүч тэнцвэргүй тулаан юм. Банкирууд хүсэх юм бол стоп лосс оо 1 доллар хүртэл ч тавьж чадна. Тэдэн мөнгө нь байна. Мөнгийг нь хэвлэж өгдөг төв банк нь байна.

No comments:

Post a Comment