Monday, April 9, 2012

Алтаар арилжаа хийх арга

Гадаадын форум дээрээс уншиж байсан юм. Тэр хүн өөрөө ийм аргаар арилжаа хийдэг гэсэн. Жишээ нь та 10000 долларын данстай байна гэж бодий. Мэдээж алтан дүрмийн дагуу та аравны нэг буюу 1000 доллараар арилжаанд орно. Хөшүүрэг тань х10. Хөшүүрэг х10 байгаа үед та ханш 100 доллараар өсөхөд 1000 доллар олно. 100 доллараар ханш унахад 1000 доллараа алдана. Мэдээж таньд 100 доллараар ханш унаад 1000 аа алдчих вий гэсэн айдас бий. Ийм айдсаас сэтгэлзүйн хамгаалалт хийх түүнчлэн ханшийн савалгаанаас мөнгөө хамгаалахын тулд үлдсэн мөнгөө ашиглаж болно. Авсан ханшнаасаа 1000 долларын доогуур стоп лосстой болохын тулд дахиад нөгөө 9000 доллараа нэмж оруулж болно. Ийм тохиолдолд та 1600 дээрээс алт авлаа гэхэд 600 доллар хүртэл ханш унаж байж мөнгөө алдах болно. Өнөөгийн эдийн засгийн байдал тогтворгүй үед мэдээж алт 1000 доллараар унахгүй. Сэтгэл зүйн болоод дансаа давхар хамгаалж байгаа л хэрэг юм даа. Мэдээж олон долоо хоног сараар байрлалаа хадгалах гэж буй бол долоо хоног тутам төлөх шимтгэлийн мөнгө бас хэрэгтэй. 

Заавал ч стоп лосс оо 1000 долларын цаана тавих албагүй. 300, 400 ер нь хэд ч байсан болно. Гол нь buy хийж буй тохиолдолд индикатороо оверсолд болохыг нь хүлээх хэрэгтэй. Дор хаяж өдөр тутмын, долоо хоногийн график оверсолд болвол бүүр ч сайн.

No comments:

Post a Comment