Tuesday, June 24, 2014

Хөрөнгө оруулагчид үргэх үү?

Хөрөнгө оруулагчид яалаа гэж үргэхийн. Монгол шиг ийм их баялагтай, гэртээ байгаа мэт дураараа аашилж болдог газраас явдаггүй л байхгүй юу. Хэрвээ хөрөнгө оруулагчид үргэсэн юм тэд энд байх даа яг юу хийж байсан юм? Тийм айхтар гайхамшигтай зүйл хийж байсан юм уу? Тэрийг нь өөрсдөө хийж болдоггүй ээ. Хийж чадахгүй бол хөлсөлж бас болно шдээ. Чаддаг хүнийг нь хөлслөөд баялаг бүтээлгэдэг жишиг бас бий. Үнэндээ бэлэн мөнгө бариад ирдэг хүн бараг байдаггүй юм. Бүгд энд ирсэн хойноо монголын газар нутгаар барьцаалж зээл авч, хувьцаа гаргадаг. Тэрийг нь Монгол хүн хийж чадах уу? Ялгаагүй л чадна шүү дээ. Мөнгөнөөс мөнгө үүсэхгүй ээ.
Байгалийн баялагаас мөнгө үүснэ. Монголын газар нутгаар барьцаалж асар их хэмжээний хөрөнгө босгож чадаж буй нь газар доор үнэхээр тийм хэмжээний баталгаат нөөц байгаагийнх. Гэхдээ энэ олон гадны компаниудаас яг ажиллах хүсэлтэй нь их цөөхөн. Бушуухан хувьцаа гаргаж мөнгө босгоод дараа нь үлдсэн хувьцаагаа хятадуудад зараад арилаад өгөх сонирхолтой нь их. Маш богино хугацаанд асар их ашиг хийхийн тулд тэр юм. Яагаад гэвэл дийлэнх нь эх орондоо зээлтэй байгаа. Авсан зээлээ үтэр түргэн дарах гарц нь буурай орны лицензийг маш хямдхан гартаа оруулаад хувьцаа гаргаж мөнгө босгох. Заавал лиценз эзэмшүүлэхгүйгээр хөлслөөд ажиллуулж болдогийн жишээ бол Роснефть. Гаднаас чаддаг хүмүүсийг нь хөлсөлж ажиллуулаал болоо. Тэгж байж л эзэн улс нь өөрсдөө олигтой юм долооно шд. Тэгэхгүй бол гадныхан чинь офшор, хувь эзэмшил, татварын хөнгөлөлт гэсээр замхарна.

No comments:

Post a Comment