Wednesday, June 25, 2014

Фэйсбүүк ашиглан сайхан бүсгүйчүүлтэй амраглах арга

1. Фэйсбүүк рүүгээ ороод дээр байгаа privacy settings дээр дар.


2.Privacy settings гарсаны дараа security дээр дар.



3. Дараа нь доод талд deactivate your account гэж байгаа, түүн дээр дар.



4. FB - гээ хааж байгаа шалтгаанаа бөглө. I don't find facebook useful гэдэг дээр дар. Фэйсбүүк нь таны бусадтай харилцах ур чадварыг бууруулах бөгөөд , эсрэг хүйсийн хүнээ мэдрэх байгалийн зөнг тань булингартуулна. ФБ гээ хаях шалтгаанаа бөглөсний дараа confirm товчлуур дар.



5. Дараа нь өөрийн фэйсбүүк нууц үгээ оруулах бөгөөд, хэрвээ мартсан бол орон нутгийнхаа тагнуулын төв газраас лавла.



6. Дараа нь дэлгэцэн дээр харагдах үсэгнүүдийг оруулж өөрийгөө амьд хүн гэдгээ батлах хэрэгтэй. Тагнуулын төвийн ажилтан бол аккаунтын албан ёсны бус эзэмшигч гэдгээ батлан үсэгнүүдийг оруулна.



7. Фэйсбүүкээ үүрд хаасны дараа охид бүсгүйчүүл олноор цугларч болох газруудаар яв.



8. Өөртөө таалагдсан бүсгүйд ойртон очиж яриа өрнүүл. Секс хийх мөч хүртлээ уг оролдлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй.



Арга барил товчхондоо ийм. Фэйсбүүк ашиглан амрагтай болох 100 хувийн баталгаатай арга юм! Ур чадвараа сайн зүйлд ашиглахыг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment