Tuesday, June 24, 2014

Эрээвэр хураавар мэдээ

ЗГ 100 хоногийн дотор эдийн засаг сайжруулахгүй бол хариуцлага тооцно гэнэ үү. 9 сарын хавьцаа долларын ханш буулгаж шоудах нь дээ. 1400-1500 хооронд буулгацан байхад ч сайхан коко үнэлгээ аваад өөрсдийгөө магтаж болно шд тээ.

Орост генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль батлагдах гэнэ. Оросын иргэдийг GMO гоос хамгаалах цогц арга хэмжээ эхэлжээ. Энэ жил генийн өөрчлөллтэй үр тарихыг хориглосон байна. Хэрвээ хууль зөрчвөл тухайн этгээдийг террорист гэдэг ангилалд оруулах юм байна.
Генийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы хуулийг зөрчсөн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу 20 хүртэлх жилээр хорих юм байна.

Орос Хятадын банкууд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр арилжаа хийх гэрээг үзэглэжээ. Ямар ч нөөц валют мөнх насалдаггүйг энэ зурагнаас харж болно.



Крымын доор хэдэн их наяд доллараар үнэлэгдэх цэвэр усны нөөц байгаа юм байна. Их гүрнүүдийн усны төлөөх дайн эхэлжээ. Юу яасан хятадуудаар фосфорит ухуулах, Хөвсгөлөө авч үлдэж байж цэвэр усны дайнд ялалт байгуулна.

Япончууд хуурамч сайхан зангаа гээн эргээд цэргийн гүрэн болох зам руугаа шуударч буй юм байна.

4 сард Орос улс 1.17 тэрбум доллараар 900000 унци алт худалдан авчээ. Оросын алтны нөөц 34.4 сая унци болжээ. Зөвхөн гурван сард л гэхэд Орос улс 26 тэрбум долларыг зарсан байна. Нөөцөндөө буй бүх долларыг аажмаар шахаж буй юм. Орос 2013 онд 100 тонн алт худалдан авсан байна. Оросын алтны нөөцийн өсөлтийн график.


Орос, Хятад улс нь санхүүгийн хямралыг давахын тулд алтны нөөцөө аюулгүй байлгах хэрэгтэй гэж @PutinRF хэлжээ.

3025.18 тоот тогтоолоор АНУ - ын зэвсэгт хүчнийг АНУ - ын иргэдийн эсрэг ашиглах боломжтой болж буй юм байна:

АНУ - ын Флоридад орон гэргүй хүнийг хооллосон хосыг 746 доллараар торгожээ. Зарим мужуудад орон гэргүй хүмүүсийг хооллохыг хоригложээ.

NSA хүмүүсийн байршлыг нүүрээр нь илрүүлэхийн тулд өдөрт хэдэн сая зураг авдаг байна. 

Оросууд Сахалинаас Япон хүртэл 1350 км урттай хийн хоолой тавихаар бэлдэж байна. Төслийн өртөг 5.9 тэрбум доллар болох юм байна. Жил бүр 20 тэрбум куб метр байгалийн хий экспортлох бөгөөд Японы дотоодын хэрэглээний 17 хувийг хангах аж. Япон улс нь дэлхийн хамгийн том байгалийн хийн импортлогч бөгөөд 2013 онд 87.49 сая тонн хий импортложээ. Япон улс нь 48 цөмийн реактораа унтрааснаар эрчим хүчний хомсдолд ороод буй юм. Оросын далай доогуурх хоолой нь Өмнөд ба Хойд Солонгосыг байгалийн хийгээр хангах юм байна.

No comments:

Post a Comment