Monday, October 17, 2016

Кейт Сойер: Бүтээлч чанарыг хөгжүүлэх найман алхам

Кейт Сойер бүтээлч чанарыг хөгжүүлэхэд найман шат хэрэгтэй гэж үзжээ. Тэр урт хугацааны судалгааны үндсэн дээр олон тооны байгууллагууд төрөл бүрийн сургалтууд зохион байгуулдаг ч энэ нь амжилт олдоггүй гэж үзсэн байна. Яагаад тэр вэ? Ийм сургалтын үеээр гаргасан шинэ санаанууд нь хэт давчуу цаг хугацаанд баригдсан байдаг тул бодит амьдрал дээр тусгалаа олоход төдийлөн практик ач тус багатай байдаг байна.

1. Асуу. Бүтээлч чанар шийдэмгий асуулт тавихаас эхэлнэ. Нүд булаам урлагийн бүтээл, бизнесийн шинэ бэрхшээл, амьдралд тулгарах шинэ сонирхолтой үйл явдлууд нь яагаад яагаад? Хэрхэн яаж? гэдэг асуултуудыг тавьж биеллээ олон амьдралд бий болно.
2. Суралц. Бүтээлч чанарыг хөгжүүлэхийн тулд үргэлж суралцаж, туршиж, ур чадвараа сайжруулж, тухайн мэргэжилдээ мастер болох хэрэгтэй. Хаа яваа газраасаа эрдэм мэдлэгийг хай. Бүүр төсөөлж ч байгаагүй газраасаа хэрэгтэй мэдээллээ олж авч магад. Дүр эсгэх биш туйлбартай бай.
3. Эрэлхийл. Үргэлж, тайвнаар, анхааралтай бай. Хайж буй зүйлсээсээ гадна өөрт тань шинэ санаа өгч болох зүйлийг эрэлхийл. Исаак Асимовын хэлдэг үнэн: "Шинжлэх ухаанд шинэ нээлт хийчихээд хэлж болох хамгийн сайхан үг бол Эврика биш!" харин "Хөгжилтэй байна шүү..." юм.
4. Тоглох. Хамгийн чухал бөгөөд хүмүүсийн анзаардаггүй үе шат. Бүтээлч чанар нь тоглоомоор дүүрэн байдаг. Хүүхдүүд бусдын даалгавраар бус өөрсдийн хүслээр тоглож байх үедээ илүү их аз жаргалтай байдаг.
5. Бод. Бүтээлч чанар нь шинэ санаагаар дүүрэн. Таны тархи зогсолтгүй шинэ боломжуудыг эрэлхийлэх ёстой. Бүхнийг бүтээх боломжгүй ч өөрийн хийж чадах зүйлсээ эцэст нь тултал сэтгэх хэрэгтэй. Амжилттай бүтээлч чанар олон боломжуудын үр дүн байдаг. Олон тооны дундаас боломжит тоонууд тодрох гарч ирэх болно.
6. Шинэ санаа бүтээ. Бүтээлч оюун ухаан нь үргэлж олон төрлийн санаануудыг эсрэгцүүлж үүний дундаас нэн шинэ санаануудыг гаргаж байдаг. Олон цэгүүдийг холбож, хэрэггүйг нь хасч, хэрэгтэй санааг нэмдэг. Амжилттай бүтээлч чанар нь хэзээ ч цор ганц санаанаас бүтдэггүй. Харин олон үзэл бодлын нийлбэр байдаг юм.
7. Сонго. Олон сонголт, үзэл санаануудын дунд өөрийн зөв сонголтыг хийж өөрийн амьдралаа тэнцвэртэй байлгаснаар бүтээлч чанарыг хөгжүүлнэ.
8. Хий. Бүтээлч амьдралын явцад шинэ санаа гаргах нь хангалтгүй. Хамгийн гол нь шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Томас Эдисон хэлэхдээ: "Амьдралд хэрэгжээгүй шинэ санаа нь түүнийг бодож олсон тархинаасаа хэтэрдэггүй" гэжээ.

No comments:

Post a Comment