Sunday, September 18, 2016

Жоко Виллинк - Сахилга бат

Сахилга бат бол хүнд байж болох бүх сайн шинжүүдийн үндэс нь юм. Гэхдээ зөвхөн өглөө бүр эрт босохоор хязгаарлахгүйгээр илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд бүх зүйл хамаарна. Өдөр бүр дасгал хийж бие бялдараа хөгжүүлэх, хурд хүчээ нэмж, уян налархай болох хэрэгтэй. Илүү эрүүл чийрэг болох хэрэгтэй. Сахилга бат гэдэг бол зөв хооллож өөрийн бие организмд хэрэгтэй бодисыг олж авахыг хэлнэ. Сэтгэл хөдлөлөө захирч сурахыг хэлнэ. Тэгсэнээр зөв шийдвэр гаргаж сурна. Та "би" гэх үзлээ захирч сурсанаар "би" үзэл тань таныг захирахаас сэргийлнэ. 
Сахилга баттай байна гэдэг бол хүмүүс таньтай хэрхэн харьцаасай гэж хүсч байгаагаа өөрийн зан харилцаагаар харуулахыг хэлнэ. Өөрийн хийхийг хүсдэггүй, эмээдэг зүйлсээс айлгүйгээр хийж эхлэхийг сахилга бат гэж үзнэ. Айдастай нүүр тулахын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Сахилга бат бол айдсаа давах гүүр юм. Сахилга баттай байсанаар илүү хэцүү замыг сонгож, өөрийгөөн сорьж, хөгжин дэвшинэ. Энэ нь таньд болоод бусад хүмүүст тустай. Хүн бүрт хялбархан гарц байдаг, гэхдээ хялбархан гарцыг сонгосоноор та илүү амархан няцах болно. Та маш богинохон хугацаанд сэтгэлээр унаж зорилгодоо хүрэх замаас гажих болно. Харин сахилга бат таньд ийм үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй. Сахилга бат хүч чадал, тэсвэр хатуужил, эр зоригийг бий болгодог.
Сахилга баттай хүн сул дорой байдлыг, сэтгэлээр унан няцахыг үзэн яддаг. Энэ нь таньд дайсан мэт санагдаж болно. Үнэндээ сахилга бат бол таны хамгийн сайн найз. Сахилга бат таныг хэнээс ч илүүтэйгээр асарч тордоно. Тэгээд зөв замд тань чиглүүлнэ. Хүч чадал, эрүүл чийрэг бие бялдар, саруул ухаан, аз жаргал бүхий зам руу оруулна. Хамгийн чухал нь сахилга бат таныг "эрх чөлөө" рүү хөтөлнө.

1 comment:

  1. Hey! This is my first visit to your blog! We are
    a team of volunteers and starting a new project in a community in the same niche.
    Your blog hantec markets minimum deposit provided us beneficial information to work on. You have done a marvellous job!

    ReplyDelete