Friday, December 28, 2012

Жорж Карлин: Америкийг хэн удирддаг вэ



Боловсролын систем муу байгаа нь учиртай. Учиртай учраас хэзээ ч засагдахгүй. Яагаад гэвэл улсыг удирдаж байгаа эзэд нь засахыг хүсэхгүй байна. Би жинхэнэ эздийн талаар ярьж байна. Том, баян бизнесын бүлэглэлүүд хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тэдний гарт улс төрчид бий. Улс төрчид гэдэг хүмүүсийг индэр дээр гаргаж ирсэнээр таньд сонголт бий гэдэг сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ таньд сонголт байхгүй. Та эзэнтэй. Тэр таныг эзэгнэдэг. Тэр бүхнийг эзэмшдэг. Тэр бүх чухал газруудыг, бүх том корпорациудыг, сенат, конгресс, хотын захиргаа, шүүгчдийг арын халаасандаа багтаасан байдаг. Тэр бүх хэвлэл мэдээллийн компаниудыг эзэмшдэг болохоор таны сонсох бүх мэдээнүүдийг хянадаг. Тэр таны төмсөгийг чанга атгасан байгаа.
Тэр олон тэрбумыг лоббидоход зарцуулж хүссэн зүйлээ авдаг. Бид тэрний юу хүсч байгааг мэднэ. Тэр өөртөө ихийг, бусдад бага оноохыг хүсч байна. Тэрний юу хүсэхгүй байгааг хэлээд өгье. Тэр хүн амыг, иргэдийг бодох чадвартай, шүүмжилдэг байхыг хүсэхгүй байна.  Тэр иргэдийг мэдээлэл сайтай, өндөр боловсролтой байж юмыг ухан ойлгодог байхыг хүсэхгүй байна. Энэ нь тэдэнд сайн зүйл биш. Энэ бол тэдний ашиг сонирхлын эсрэг зүйл юм. Тэр таныг гал тогоондоо суугаад 30 жилийн турш яаж маллуулж байснаа ойлгоосой гэж хүсэхгүй. Түүнд юу хэрэгтэй гээч? Түүнд тарган ажилчид хэрэгтэй. Зөвхөн машин ажиллуулж, жаал жуул бичиг цаасны ажил эрхлэх чадвартай хүмүүс л хэрэгтэй. Олон цагийн, бага цалинтай, үр өгөөж багатай ажлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн тэнэг хүмүүс л тэрэнд хэрэгтэй.
Одоо тэр таны нийгмийн халамж руу гараа дүрж байна. Тэрэнд таны тэтгэврийн мөнгө хэрэгтэй. Тэтгэвэрт чинь зориулсан мөнгөө буцааж авахыг хүсч байна. Тэр мөнгийг Вол Стрит дэх гэмт хэрэгтэн найзууддаа өгөх гэж байна. Юу гээч хэзээ нэгэн цагт тэр авах л болно. Таньд байгаа бүхнийг авна. Тэр энэ газрыг эзэмшдэг юм. Энэ бол маш том нийгэмлэг. Харин та тэр нийгэмлэгийн гишүүн биш. Та бид 2 том нийгэмлэгийн гишүүн биш. Том нийгэмлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан бүхэл өдөржин бидэнд юунд итгэхийг, юу бодохыг, юуг авахыг заадаг.  Ширээ хазгай шүү нөхдөө. Тоглоом булхайтай. Гэхдээ хэн ч анзаарахгүй юм. Хэн ч ач холбогдол өгөхгүй юм. Шударга, хөдөлмөрч хүмүүс өдөр тутмынхаа ажлыг хийсээр эдгээр баян новшнуудад саналаа өгсөөр л байдаг. Өөрсдийнх нь талаар огт санаа зовдоггүй хүмүүст саналаа өгсөөр л байдаг. Тэдэнд таны амьдрал падлий ч байхгүй. Тэд таныг өрөвддөггүй. Хэзээ ч, хэзээ ч.

Засгийн газар бонд гаргаад өөрөө худалдаж аваад өөртөө хүү төлсөн нь

340 мянгаа тараагаад цаана чинь сүйд. За мөнгө нь хаанаас гараад ирвээ гэтэл бонд гэдэг гоё юм зараад бөөн мөнгө босгоод ирлээ. За бондоо зарчдаг юм байж. Гэтэл нөгөө бондыг авсан газар нь Монгол банк байх юм. Гэтэл Монгол банк чинь өөрөө Монгол төрийн мэдлийн банк байдаг. Тэгсэн хирнээ өөрсдийнхөө зарсан бондыг өөрсдөө худалдаж аваад өөрөө өөртөө хүү төлөөд байгаа нь ямар учиртай вэ? Монгол банкинд чинь Монгол төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө байгаа. Өөрсдийнхөө мөнгийг авахын тулд хүү төлөөд ч байх шиг. Монгол банк чинь тэгээд ард түмний банк юм болохоор ашиг нь бас ард түмнийх. Ард түмэн өөрөө өөртөө хүү төлөх ямар хэрэг байна? Хачин тэнэг үзэгдэл ч их болох юм аа. Уг нь Монгол банк арай л хувьчлагдчаагүй байгаа юмсан. Тэр бондоос авах хүүгийн ашиг нь засгийн газрын ашиг уу? Монгол банкны ашиг уу? Ээ базарваань.

Wednesday, December 26, 2012

Амаараа амьдралаа алдахуй

Орчин үед хүмүүс тусч буй өвчнийхөө бараг 80 хувийг амаараа олж байна гэж үзсэн байна лээ. Тэгэхээр энэ их бөөнөөр нь үйлдвэрлээд байгаа корпорацийн хүнсэнд но байнаа гэсэн үг. Угтаа бол их энгийн шүү дээ. Элдэв химээр бордсон шалдар булдар юм авч идэхгүй яг хэрэгцээтэй зүйлсээ л идэх хэрэгтэй. Огт хэрэггүй хорнууд гэхээр зүйл гэвэл чипс, чихэр, хийжүүлсэн ундаа, элдэв янзын хоол амтлагчууд гээл хөвөрч өгнө. Алийг нь ч хэрэглэхгүй байсан хүнд муудах зүйл байхгүй. Харин ч улам л эрүүл мэндэд тустай. Хоол хүнс гэдэг чинь уг нь хүнийг амьд явах хугацаанд нь тэжээл өгч эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөхөд нь тус дэм болох учиртай. Өнөө үед хүмүүс зүгээр л зугаа гаргах гэж л иддэг болжээ. Орой зурагт үзэж байхдаа, компьютерийн ард суухдаа идээл сууна. Ялангуяа юм үзэж байхдаа идэж буй хүн өөрийнхөө хэр их идэж байгааг анзаардаггүй гэдэг. Ширээний ард суугаад идээгүй хоол шингэц муутай, хоолшдоггүй гэж ярьдагдаа. 
Орчин үеийн хүний хувьд идэх нь архи, тамхины хэрэглээ шиг муу зуршилын төвшинд хүртэл очжээ. Байгаль дээр амьтан амьд байхын тулд иддэг байхад хүн зүгээр л идэхийн тулд иддэг болчоод байна. Одоо нийгмийн дунд санаа зовоосон асуудал болоод байгаа таргалалт ч үүнтэй холбоотой. Зөвхөн өдөр тутмын энергиэ олж авах хүнс хэрэглэхийн оронд өдий төдий чихэр шоклад, гурилан бүтээгдэхүүн, шарсан төмс гэх мэтчилэн огт хэрэггүй зүйлсийг эргүүлж эрүүл мэндээ хордуулж байна. Та өөрийгөө сайн анзаараарай. Орой гэртээ ирсэнээс хойш унтах хүртлээ ер нь хэр их юм идэж байна гэдгээ. 
Миний хэлэх гээд байгаа санаа бол элдэв давсалсан, амталсан, хийжүүлсэн хүнснээс татгалзаад өөрт зайлшгүй хэрэгцээтэй хүнсийг л хэрэглэ. Ус их уу. Давс, чихрийн хэрэглээгээ багасгах юм бол таны бие организмд маш түргэн өөрчлөлт гарна шүү. Корпорацийн хүнс гэдэг аль болох сайхан амтагдахаар бүтээсэн байдаг. Ямар ч тохиолдолд тэр амтанд нь хүн дасч улам ихийг идмээр санагдуулж, байнгын худалдан авагч болгодог бүтээгдэхүүн юм. 
Ер нь аль болох бор хоол идэж байвал биед тустай. Дээд гурил биш 1 эсвэл хоёрдугаар гурил. Цагаан будаа биш бор будаа. Бидний хэрэглээд байгаа дээдийн дээд бүтээгдэхүүнүүд бол хүнд өгөх эрдэс бодис маш багатай, эрүүл мэндэд ач тус нь ч бага. Бор хоолноос энерги ялгарч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж биед хангалттай дулааныг бий болгоно. 
Өөрийг тань өвчин ороогоод, бие чинь тааруу байгаад байвал амаараа олж байгаа эсэхээ сайн бодож үзээрэй. Ам руугаа хийж байгаа хүнс бүрийнхээ өөртөө яг ямар ач тустай вэ гэдгээ судлах хэрэгтэй. Монголчууд олон мянганы турш уламжлалт хүнсээ хэрэглээд эрүүл саруул амьдарч байснаа яагаад сүүлийн хорин жилд хорт хавдраар тэргүүлэх орны нэг болчив гэдгийг бодоод үз. Та өөрийгөө амаараа хордуулаад байгаа бус уу?

Sunday, December 23, 2012

Forex gold trend 12-23

Өдөр тутмын стокастик оверсолд болоод дээшээ чиглэж байна. Гэхдээ долоо хоногийнх дээр унасан хэвээр байгаа тул хэсэг дээшээ явж байгаад эргэн унах магадлалтай байна. 


Кеннеди - гийн доллар ба Холбооны нөөц



1963 оны 6 сарын 4 - нд Жон Ф Кеннеди 11110 тусгай тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ бол түүнийг алагдахаас 4 сарын өмнөх явдал юм. Энэ тогтоол нь Холбооны засгийн газарт эрдэнэсийн санд байгаа мөнгөн зоос, гулдмай болон стандарт мөнгөн доллартай дүйцүүлэн цэвэр мөнгөөр баталгаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхийг буцаан өгсөн аж. Үүний үр дүнд 4,292,893,815 долларыг Холбооны нөөцөөр бус Нэгдсэн улсын эрдэнэсийн сангаар дамжуулан хэвлэжээ.  1964 онд Кеннеди - гийн залгамжлагч Линдон Жонсон цэвэр мөнгө нь мөнгөн тэмдэгт болгон ашиглахад хэт үнэтэй байна гэсэн шалтгаанаар Кеннеди - гийн долларыг зах зээлээс татсан байна. Доорх хоёр зураг нь Кеннеди - гийн гаргасан 2 ба 5 - тын доллар юм. Бидний харж дассан Federal reserve note гэдэг үгний оронд United states note гэдэг үг байна. 




Уг мөнгөн тэмдэгтийн ач тус маш их байсан юм. Жирийн Холбооны нөөцийн мөнгөн тэмдэгт нь Холбооны нөөцөөр дамжин хэвлэгдэх бөгөөд Засгийн газарт хүүтэй бонд болгон зардаг. Нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт нь Нэгдсэн улсын Эрдэнэсийн сангаар дамжин хэвлэгдэх бөгөөд цэвэр мөнгөөр баталгаажсан байв. Энэ мөнгөн тэмдэгтийн төлөө засгийн газар хүү төлөх хэрэггүй бөгөөд татвар төлөгчид Холбооны нөөц - д татвар төлөх хэрэггүй болох байлаа. 


Wednesday, December 19, 2012

Forex gold trend 12-19

Дэлхий ч сөнөх нь металлууд ч сөнөж байна кэкэ. За за тэр яахав. Өдөр тутам ба долоо хоногийн стокастик доошоо аялсан хэвээр. Залруулга дуусаагүй байна. 1630 хүртэл бол явах байх. 1600 - г сайн хэлж мэдэхгүй байна.

Tuesday, December 18, 2012

Банкинд учир байна

Одоогийн энэ төв банкны систем эдийн засгийн түүхэн дэх хамгийн зальжин систем гэдэг нь гарцаагүй. Хүмүүсийг их ажиллуулж бага цалин өгөх систем юм. Өдөр бүр та өөрт ногдсон ажлаа цагийн хуваарийн дагуу хийнэ. Харин төв банк зогсоо зайгүй мөнгө хэвлэж таны мөнгийг үнэгүйдүүлнэ. Банк гэдэг зүйл чинь эхнээсээ бизнесийн зорилготой, ашгийн төлөө байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Албан ёсны мэт санагдуулж байгаа ганц зүйл нь Төв, Монгол, эсвэл Америкт бол Холбооны гэсэн үгнүүд байна. Угтаа бол Холбооны нөөц нь хувийн байгууллага бөгөөд хувийн байгууллага инфляцийн талаар иргэдийн өмнөөс шийдвэр гаргана гэдэг бол өөрөө маш инээдтэй хэрэг. Банк бол иргэдийг төлөөлж засгийн газрынх байх ёстой. Мөнгө хэвлэх эрх нь засгийн газарт байх ёстой. Бидний өнөөгийн хэрэглэж байгаа банкны систем нь улсын гэх нэр зүүчээд өөрсдийн салбарууд болох арилжааны банкууддаа мөнгө хэвлэж тараадаг систем юм. Оргүй хоосноос мөнгө хэвлэнэ гэдэг чинь энэ шүү дээ. 

Бас нэг төөрөгдүүлэх арга нь цалин нэмэгдвэл инфляци үүсдэг гэж. Тэр бол огт худлаа. Хүмүүсийн гар дээр байгаа мөнгөний хэмжээнээс инфляци шалтгаалахгүй. Зах зээл дээр байгаа нийт мөнгөний нийлүүлэлтээс инфляци шалтгаална. Монгол улсад нийт 1 тэрбум төгрөг эргэлддэг гэж бодъё. Засгийн газар ба түүний агентлагууд нөгөө шалдар булдар илүү зардлаа танаад тэр танасан мөнгөө төсвийн ажилчдад хуваагаад өгчихжээ. Энэ тохиолдолд яагаад инфляци өснө гэж? Яагаад ч өсөхгүй. Яагаад гэвэл мөнгөний тоо хэмжээ яг хэвээрээ. Арай өөр яг хэрэгцээтэй байгаа хүмүүсийнхээ л гар дээр очиж байна. Цалин нэмэгдлээ гээд хүмүүс өдөрт хоёр дахин их хоол идэх үү? Яг л иддэг хэмжээгээрэ л иднэ. Зарим хэрэгцээтэй зүйлсээ л авна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт тодорхой төвшинд тогтвортой байгаа үед инфляци үүсэх шалтгаан байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Forex gold trend 12-18

Алт жоохон сэргэх байдал ажиглагдаж байгаа ч өдөр тутам ба долоо хоногийн стокастик доош чиглэсэн хэвээр байна. Би лав ийм үед авч зүрхлэхгүй. Авахын тулд бүрэн гүйцэд сигнал хэрэгтэй. 


Thursday, December 13, 2012

Forex gold trend 12-13

Холбооны нөөц сар тутам 45 тэрбумыг нэмж хэвлэхээр болсон ч санаанд хүртэл мэдэгдэхүйц өсөлт болоогүй учраас хүмүүс арилжаагаа хааж эхэлсэн бололтой. Ирэх жилийн Америкийн татварын бодлоготой ч холбоотой байх. Энэ жилдээ багтаж ашигаа аваад бага татвар төлөх гэсэн хүмүүс бүгд арилжаагаа хааж байгаа. Долоо хоногийн стокастик доошоо чиглэж байна. Муугийн цондон шүү. 


Tuesday, December 11, 2012

Олон хүн арилжаанд оролцолгүй хүлээзнэж байх шиг байна. Маргаашийн Холбооны нөөцийн уулзалтаас их зүйл хамаарах болохоор хүн бүр шийдвэрийг хүлээж байгаа. Шийдвэр гарсны дараа л бухнуудын эсвэл баавгайнуудын талд асуудал шийдэгдэнэ дээ. Хэрвээ Холбооны нөөц сард 85 тэрбум доллар хэвлэх шийдвэр гаргах юм бол дээшээ хүчтэй брекаут болох нь мэдээж. Харин одооны бодлогоо үргэлжлүүлэх аваас доошоо брекаут хийх магадлалтай. Олон хөрөнгө оруулалтын сангууд ба банкууд аль нэг тал руу нь арилжаа хийхээр мөнгөө бэлдэж байна гэж их бичжээ.

Forex gold trend 12-11

Өнөөдөр ханш унах дүр зураг гараад ирлээ шүү. 8 цагийн стокастик унах чиглэлд орчихлоо. Бас долоо хоногийн стокастик эрчээ алдаж байна. Бернанк үг хэлэхээс өмнө ханшийг доош дардаг үзэгдэл сүүлийн үед гараад байгаа. Тиймээс өнөөдөр маргааш хоёр ханш огцом унах магадлал байна шүү гэдгийг бодолцох хэрэгтэй. 


Баавгайнууд өргөн фронтоор довтолгоо хийвэл 1660, 1630 хүртэл довтлох магадлалтай. Энэ долоо хоногийн стокастик маш сэжигтэй байна даа. Банкирууд нэг л том юм бэлдээд байна. 



Sunday, December 9, 2012

Forex gold trend 12-9

Өдөр тутмын стокастик оверсолд болоод дээшээ чиглэсэн хэвээр байна. Маргааш бухнууд дээшээ давхих төлөвтэй байна. Ирэх долоо хоногт Бен Бернанк QE4 зарлавал ч бас л хол явна даа. 


Friday, December 7, 2012

Forex gold trend 12-6

За хөө өдөр тутмын стокастик оверсолд болчлоо. Эндээсээ дээшээ явнаа. Хэр хол явахыг нь харан байж болий доо. 


Wednesday, December 5, 2012

Forex gold trend 12-5

1690 дээрх суппорт тэссээр л байна. Хэрвээ доошоо сэтлэх аваас 200 хоногийн хөдөлгөөний дундаж буюу 1660 луу ойчих магадлалтай. 


Monday, December 3, 2012

Forex gold trend 12-3

Залруулга хараахан дуусаагүй байна. Өнөөдөр Америкийн зах нээгдэхээр ханшийг 1700 руу чирэх магадлал бий. Арай ч 1690 хүртэл унахгүй байлгүй дээ. Гэхдээ юу болохыг таашгүй.