Sunday, December 23, 2012

Кеннеди - гийн доллар ба Холбооны нөөц



1963 оны 6 сарын 4 - нд Жон Ф Кеннеди 11110 тусгай тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ бол түүнийг алагдахаас 4 сарын өмнөх явдал юм. Энэ тогтоол нь Холбооны засгийн газарт эрдэнэсийн санд байгаа мөнгөн зоос, гулдмай болон стандарт мөнгөн доллартай дүйцүүлэн цэвэр мөнгөөр баталгаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхийг буцаан өгсөн аж. Үүний үр дүнд 4,292,893,815 долларыг Холбооны нөөцөөр бус Нэгдсэн улсын эрдэнэсийн сангаар дамжуулан хэвлэжээ.  1964 онд Кеннеди - гийн залгамжлагч Линдон Жонсон цэвэр мөнгө нь мөнгөн тэмдэгт болгон ашиглахад хэт үнэтэй байна гэсэн шалтгаанаар Кеннеди - гийн долларыг зах зээлээс татсан байна. Доорх хоёр зураг нь Кеннеди - гийн гаргасан 2 ба 5 - тын доллар юм. Бидний харж дассан Federal reserve note гэдэг үгний оронд United states note гэдэг үг байна. 




Уг мөнгөн тэмдэгтийн ач тус маш их байсан юм. Жирийн Холбооны нөөцийн мөнгөн тэмдэгт нь Холбооны нөөцөөр дамжин хэвлэгдэх бөгөөд Засгийн газарт хүүтэй бонд болгон зардаг. Нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт нь Нэгдсэн улсын Эрдэнэсийн сангаар дамжин хэвлэгдэх бөгөөд цэвэр мөнгөөр баталгаажсан байв. Энэ мөнгөн тэмдэгтийн төлөө засгийн газар хүү төлөх хэрэггүй бөгөөд татвар төлөгчид Холбооны нөөц - д татвар төлөх хэрэггүй болох байлаа. 


No comments:

Post a Comment