Friday, December 28, 2012

Жорж Карлин: Америкийг хэн удирддаг вэ



Боловсролын систем муу байгаа нь учиртай. Учиртай учраас хэзээ ч засагдахгүй. Яагаад гэвэл улсыг удирдаж байгаа эзэд нь засахыг хүсэхгүй байна. Би жинхэнэ эздийн талаар ярьж байна. Том, баян бизнесын бүлэглэлүүд хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тэдний гарт улс төрчид бий. Улс төрчид гэдэг хүмүүсийг индэр дээр гаргаж ирсэнээр таньд сонголт бий гэдэг сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ таньд сонголт байхгүй. Та эзэнтэй. Тэр таныг эзэгнэдэг. Тэр бүхнийг эзэмшдэг. Тэр бүх чухал газруудыг, бүх том корпорациудыг, сенат, конгресс, хотын захиргаа, шүүгчдийг арын халаасандаа багтаасан байдаг. Тэр бүх хэвлэл мэдээллийн компаниудыг эзэмшдэг болохоор таны сонсох бүх мэдээнүүдийг хянадаг. Тэр таны төмсөгийг чанга атгасан байгаа.
Тэр олон тэрбумыг лоббидоход зарцуулж хүссэн зүйлээ авдаг. Бид тэрний юу хүсч байгааг мэднэ. Тэр өөртөө ихийг, бусдад бага оноохыг хүсч байна. Тэрний юу хүсэхгүй байгааг хэлээд өгье. Тэр хүн амыг, иргэдийг бодох чадвартай, шүүмжилдэг байхыг хүсэхгүй байна.  Тэр иргэдийг мэдээлэл сайтай, өндөр боловсролтой байж юмыг ухан ойлгодог байхыг хүсэхгүй байна. Энэ нь тэдэнд сайн зүйл биш. Энэ бол тэдний ашиг сонирхлын эсрэг зүйл юм. Тэр таныг гал тогоондоо суугаад 30 жилийн турш яаж маллуулж байснаа ойлгоосой гэж хүсэхгүй. Түүнд юу хэрэгтэй гээч? Түүнд тарган ажилчид хэрэгтэй. Зөвхөн машин ажиллуулж, жаал жуул бичиг цаасны ажил эрхлэх чадвартай хүмүүс л хэрэгтэй. Олон цагийн, бага цалинтай, үр өгөөж багатай ажлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн тэнэг хүмүүс л тэрэнд хэрэгтэй.
Одоо тэр таны нийгмийн халамж руу гараа дүрж байна. Тэрэнд таны тэтгэврийн мөнгө хэрэгтэй. Тэтгэвэрт чинь зориулсан мөнгөө буцааж авахыг хүсч байна. Тэр мөнгийг Вол Стрит дэх гэмт хэрэгтэн найзууддаа өгөх гэж байна. Юу гээч хэзээ нэгэн цагт тэр авах л болно. Таньд байгаа бүхнийг авна. Тэр энэ газрыг эзэмшдэг юм. Энэ бол маш том нийгэмлэг. Харин та тэр нийгэмлэгийн гишүүн биш. Та бид 2 том нийгэмлэгийн гишүүн биш. Том нийгэмлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан бүхэл өдөржин бидэнд юунд итгэхийг, юу бодохыг, юуг авахыг заадаг.  Ширээ хазгай шүү нөхдөө. Тоглоом булхайтай. Гэхдээ хэн ч анзаарахгүй юм. Хэн ч ач холбогдол өгөхгүй юм. Шударга, хөдөлмөрч хүмүүс өдөр тутмынхаа ажлыг хийсээр эдгээр баян новшнуудад саналаа өгсөөр л байдаг. Өөрсдийнх нь талаар огт санаа зовдоггүй хүмүүст саналаа өгсөөр л байдаг. Тэдэнд таны амьдрал падлий ч байхгүй. Тэд таныг өрөвддөггүй. Хэзээ ч, хэзээ ч.

No comments:

Post a Comment