Tuesday, December 18, 2012

Банкинд учир байна

Одоогийн энэ төв банкны систем эдийн засгийн түүхэн дэх хамгийн зальжин систем гэдэг нь гарцаагүй. Хүмүүсийг их ажиллуулж бага цалин өгөх систем юм. Өдөр бүр та өөрт ногдсон ажлаа цагийн хуваарийн дагуу хийнэ. Харин төв банк зогсоо зайгүй мөнгө хэвлэж таны мөнгийг үнэгүйдүүлнэ. Банк гэдэг зүйл чинь эхнээсээ бизнесийн зорилготой, ашгийн төлөө байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Албан ёсны мэт санагдуулж байгаа ганц зүйл нь Төв, Монгол, эсвэл Америкт бол Холбооны гэсэн үгнүүд байна. Угтаа бол Холбооны нөөц нь хувийн байгууллага бөгөөд хувийн байгууллага инфляцийн талаар иргэдийн өмнөөс шийдвэр гаргана гэдэг бол өөрөө маш инээдтэй хэрэг. Банк бол иргэдийг төлөөлж засгийн газрынх байх ёстой. Мөнгө хэвлэх эрх нь засгийн газарт байх ёстой. Бидний өнөөгийн хэрэглэж байгаа банкны систем нь улсын гэх нэр зүүчээд өөрсдийн салбарууд болох арилжааны банкууддаа мөнгө хэвлэж тараадаг систем юм. Оргүй хоосноос мөнгө хэвлэнэ гэдэг чинь энэ шүү дээ. 

Бас нэг төөрөгдүүлэх арга нь цалин нэмэгдвэл инфляци үүсдэг гэж. Тэр бол огт худлаа. Хүмүүсийн гар дээр байгаа мөнгөний хэмжээнээс инфляци шалтгаалахгүй. Зах зээл дээр байгаа нийт мөнгөний нийлүүлэлтээс инфляци шалтгаална. Монгол улсад нийт 1 тэрбум төгрөг эргэлддэг гэж бодъё. Засгийн газар ба түүний агентлагууд нөгөө шалдар булдар илүү зардлаа танаад тэр танасан мөнгөө төсвийн ажилчдад хуваагаад өгчихжээ. Энэ тохиолдолд яагаад инфляци өснө гэж? Яагаад ч өсөхгүй. Яагаад гэвэл мөнгөний тоо хэмжээ яг хэвээрээ. Арай өөр яг хэрэгцээтэй байгаа хүмүүсийнхээ л гар дээр очиж байна. Цалин нэмэгдлээ гээд хүмүүс өдөрт хоёр дахин их хоол идэх үү? Яг л иддэг хэмжээгээрэ л иднэ. Зарим хэрэгцээтэй зүйлсээ л авна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт тодорхой төвшинд тогтвортой байгаа үед инфляци үүсэх шалтгаан байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

No comments:

Post a Comment