Thursday, December 19, 2013

Жорж Карлин - Цаазын ял



Олон хүн цаазын ялыг илүү олон хүнд хамруулахыг зорьдог. Тэд хар тамхины наймаачдад цаазын ял оноохыг хүсч байна. Гэхдээ энэ чинь тэнэг хэрэг. Тэд үхэхээс айдаггүй. Өдөр бүр л гудамжинд бие биенээ алдаг шүү дээ. Бүлэглэлүүд дандаа л буудалцаж байдаг. Цаазын ял нь үхэхээс айдаг хүмүүст л үйлчилдэг юм. Айхгүй хүн бол хэзээ ч цаазын ялыг тоохгүй. Хар тамхины мөнгийг угаадаг банкирууд ч гэсэн ялгаагүй. Хэрвээ хар тамхины наймаачдыг айлгахыг хүсвэл эхлээд тэдгээр банкируудыг шийтгэх хэрэгтэй. Дунд ангийн бүгд найрамдахч банкируудыг юм. Би Америкийн цагаан арьстнуудын хэрэглэдэг зөөлөн шийтгэл болох хортой тариаг хэлээгүй байна. Тэднийг цовдлох хэрэгтэй. Цовдлох гэдэг чинь еврейчүүд болон христийн шашинтнуудын хамгийн гол шийтгэл шүү дээ.
Би бүүр илүү гоёоор хүмүүсийг толгойг нь доош харуулж цовдлоно. Тэгээд даваа гариг болгоны хөл бөмбөгийн дундуурх завсарлагааны үеэр нэг шалдан цовдлуулсан хүнийг гаргана. Даваа гаригийн цовдлолт. Хүмүүс хөл бөмбөгийг мартаад бүгд анхаарлаа хандуулна. Тайлбарлагч нар хадаасийг ямар өнцгөөр зоохийг тайлбарлах нь сонирхолтой биз дээ айн. Хэрвээ долоо хоног бүр нэг цагаан банкирыг цовдолж байгааг харуулах юм бол хар тамхины тээвэрлэлт маш хурдан саармагжина. Та шоронд эсвэл сургууль дээрээ ч хар тамхи худалдаж авах боломжгүй болж эхэлнэ. Шийтгэл ер нь ямар ч байлаа гээд гэмт хэргийг зогсоох нь цөөн. Хэрвээ библийг унших юм бол дүүрэн залхаан цээрлүүлэх аргууд бий. Тэгэхээр залхаан цээрлүүлэлт бол нэг ёсны шашны зан үйл юм. Энэ бол ариутгаж буй үйл явц. Орчин үеийн өргөл барьц. Хэрвээ цаазын ялыг илүү үзүүштэй болгоод хүмүүст харуулвал эцсийн дүндээ төсөв чинь нэмэх дүнтэй гарах ч юм билүү.
Америкт хийсэн судалгаагаар иргэд цаазын ялыг хүсдэг бас төсвийн тэнцвэртэй байдлыг хүсдэг. Хэсэгхэн хугацаанд ч болов ардчилалтай гэж итгэж боломж юм шүү дээ. Спорт, телевизийн хүчээр ноёлогч анги таныг хэрхэн эдэлж буйг мэдэгдэхгүй анхаарлыг чинь сарниулдаг. Хөл бөмбөг хангалтгүй учраас өдөр бүр цаазын ялыг харуулах хэрэгтэй. Бүүр ивээн тэтгэгчтэйгээр. Хүн алж байх үед тамхины болон архины компаниуд тэдгээр нэвтрүүлгүүдийг ивээн тэтгэхдээ баяртай байх болно. Гэхдээ цовдлолт хангалтгүй, би толгойг нь цавчихийг эргүүлэн авчирна. Толгой цавчилтыг удаашруулан харуулж, дахин давталттайгаар үзүүлнэ. Толгой нь уулын уруу өнхөрхөөр байршуулна. Ёроолд нь дугаарласан 5 нүх байх бөгөөд нэг рүү нь толгой өнхөрч орохоор зохион байгуулна.
Гэртээ байгаа хүмүүс аль нүх рүү толгой орох бол гэж азаа үзэж болно. Стадион дүүрэн хүн цуглуулж мафийнхан ч мөрийцөж болно. Илүү их мөнгө цугларна шүү дээ. Зугаа цэнгэлийг удаан үргэлжлүүлэхийн тулд сүхний оронд гар хөрөө ашиглаж болно. Бүүр удаашруулий гэвэл сэрээ ч ашиглаж болно шүү дээ. Баячуудаас үүсэлтэй өөр нэг сайхан залхаан цээрлүүлэлт бол түүдэг дээр шатаах. Бүтэн сайны өглөө зурагтаар гаргаж болно. Есүстэй залбирангаа шатаж буй ясыг харцгаая. Олон үзэгчдийг татна гэж бодохгүй байна уу? Энэ галзуу улсад шүү дээ? Хуучин сүмд ийм л зүйл хардаг байсан шүү дээ. Мөнгийг нь цуглуулаад төсвийг тэнцвэржүүлж болно.
Хүмүүсийг тосонд чанах ямар вэ? Хүнийг хөлнөөс нь дүүжилж бага багаар доошлуулсаар толгойг нь буцалж буй тосонд дүрнэ. Зугаатай биш гэж үү? Хүмүүсийг хөгжилтэй байлгахын тулд мафийнхан олсны хурдыг зохицуулж болно. Жинхэнэ гэр бүлийн зугаа шүү дээ. Хүүхдүүдэд таалагднаа. Хүүхдүүдийг баясгахын хажуугаар загалмайтны заншилд сургаж байна шүү дээ. Тосонд хүнийг болгож байна. Ивээн тэтгэгч нь "Криско".
Хуучны юм ч яахав. Одоо жоохон орчин үежиж хүмүүсийг Дэлхийн худалдааны төв дээрээс шидвэл яаж байна. Эсвэл чулуу шидэгчээр хүнийг тоосгон хана руу шидэж болно. Гэхдээ телевизийн эфирт тохирохгүй. Хэтэрхий хурдан болоод байна. 50 чулуу шидэгчээр дараалуулан шидэж болно. Гэхдээ сүүлд нь ханаа угаах гэж л зовох байх. Цэвэр цэмцгэр байдал бол бурханлиг байдлын хажууд байдаг.
Одоо харин өндөр технологи. Жижигхээн цөмийн бөмбөгийг цаазлуулах хүний шулуун гэдэс рүү хийчхий. Төсвийг тэнцвэржүүлэх арга зөндөө байгаа биз тиймээ?

Forex gold trend 12-19

Сар тутмын болон өдөр тутмын стокастик унасан хэвээр. Макдинууд унасан хэвээр.  Уналт үргэлжилнээ.


Wednesday, December 18, 2013

Сайжрахыг хичээ

Нэг зүйл тодорхой. Бид бол нэг зүйл амьтан. Гэхдээ дараагийн шатанд гарч чадсан амьтан. Бид өөрсдийн оршин буйг мэддэг. Өөрсдийн оршин буйг мэддэг амьтан үргэлж сайжирч, дэвжихийг хичээх хэрэгтэй. Таныг юу хамгийн ихээр сайжруулсан бэ гэж бодох үед сайхан сэтгэл, нөхөрлөл гэдэг хариулт толгойд чинь орж ирэх болов уу. Сайхан сэтгэл, нөхөрлөл хүнийг хамгийн ихээр өөд нь татдаг. Нөхөрсөг дотно харьцааг үүсгэсэнээр бие биенийхээ амжилт, амьдралыг дэмждэг болж бүх л зовлон жаргалаа хуваалцана. Сайхан сэтгэл гэдэг бол хүнд заяагдсан хамгийн сайхан чанар юм. Ийм зүйл заяагдсан байгаа нь өөрөө гайхамшиг билээ. Хайр, магтаал, хүндлэл эдгээр нь үргэлж сэтгэл баясгаж, хүн бүр дуртай байдаг.
Олон хүн дуучин болохыг хүсч гэртээ дуулдаг ч дийлэнх нь гэрээсээ гарч дуулах зориг хүрдэггүй. Гэхдээ гэрээсээ гарч оролдохгүй өнгөрөх юм бол та хожим нь бүүр ч ихээр сэтгэлээр унах болно. Хэрвээ оролдоод үзсэн бол яах байсан бол гэх бодол таныг үргэлж даган зовооно. Хүн болгонд хүрхиймсан гэсэн зорилго байдаг. Харин дийлэнх нь маань тэрийгээ огт оролддоггүй эсвэл эхэлдэггүй. Зорилго мөрөөдлөө биелүүлэх гэж зогсолтгүй урагшлах юм бол аз жаргал ирдэг. Амжилт олох нь чухал ч амжилт олохгүй ч бай мөрөөдлөө дагана гэдэг бол сонирхолтой бөгөөд сургамжтай аялал билээ. Нэр алдартай, олны танил болох нь чухал бус таны хэн болох нь чухал юм. Олны танил болох нь аз жаргалд хүрэх гарц биш. Таныг хаа ч явахад олон хүн таниад эхэлвэл тэр нь тийм ч таатай бус. Та бодит байдлаас хөндийрч эхэлнэ. Яагаад гэвэл таныг таньж буй хүмүүс үргэлж өөрсдийн сайн талуудаа харуулах гэж хичээнэ. Харин та өөрийнхөөрөө байж чадахгүй. Тэдэнд таны талаар урьдчилан бэлтгэгдсэн сэтгэгдэл байгаа. Ялигүй л алдаа хийвэл тэр сэтгэгдлээс нь зөрж таныг муулах болно.
Олон хүний анхаарал, энерги тань руу төвлөрөх үед та маш их ядрах болно. Олны танил байхад бусад хүний жинхэнэ төрхийг олж харахад хэцүү. Тэд байдгаараа л эелдэг байхыг хичээнэ. Бусад хүмүүс гэхээс илүүтэйгээр өөрийгөө ойлгох л хамгийн хэцүү. Хүн бүр бусадтай харилцаж ойлгохыг хичээдэг атлаа өөртэйгөө ярилцах цагийг огт гаргадаггүй. Дийлэнх хүн өөрийн сэтгэл санаагаа ойлгодоггүй. Архинд донтож буй нь өөрийнхөө тархийг зориуд ажиллагаагүй болгож, өөртэй нь тулгарч буй бэрхшээлээс зугтааж буйн илрэл юм. Бодит байдлыг огт хүртэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Бодит байдлаас зугтаж буй нь хүн өөрийгөө зэрэмдэглэж байгаа нэг хэлбэр юм. Амьдралаас хулчийж байна гэсэн үг.
Өөрийгөө нээж, амьдралыг өөрөөр харахын тулд тархиа дасгалжуулах хэрэгтэй. Өдөр бүр нэг л зүйлээ хийгээд байвал та дэвжихгүй, сайжрахгүй. Юун түрүүнд өөртэйгөө ярилцаж сур. Биеэ мэдэрч сур. Дасгал сургууль хийж бие чинь хэрхэн хариу үзүүлж, улмаар тархи, сэтгэн бодох чадварт чинь хэрхэн нөлөөлж байгаа мэдэр, анзаар. Чимээгүй тайван орчинд өөртэйгөө сайн ярилц. Би үнэхээр зөв зүйл хийж байна уу, үнэхээр зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүл. Миний хийж буй зүйл бусад хүмүүст ямар ач холбогдолтой, ямар тустай талаар бод. Уураа хянаж сур. Уур олон зүйлийн, өөрөөр хэлбэл олон муу зүйлийн эхлэл болдог. Заримдаа хүн онц ноцтой биш зүйл дээр хүртэл уураан барж өөрийгөөн зовоодог. Сайжирч дэвжин дэвшихийн тулд өөрийгөө ойлгож сурах л хэрэгтэй. Та өөрийгөө мэддэг гэж боддог ч дийлэнхдээ мэдэхгүй байдаг юм.

Tuesday, December 17, 2013

Амьдрал

Хүн төрөлхтөн өөрсдийн зан үйлийн хүлээсэнд орсон мэт. Хүн бүр насан туршаа өөртөө бүрдүүлж ирсэн ёс суртахууны хэм хэмжээгээ зөв гэж итгэх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бусад хүмүүст тустай гэж боддог учираас. Бид үл үзэгдэх, бидний ухамсарлаж үл чадах барилдлагаар холбоотой байдаг юм. Хэрвээ та эргэн тойрондоо буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж, ойлгохгүй бол амьдралаас баяр баяслыг авахгүй. Үл гүйцэлдэх зүйл бодож битгий өөрийгөө зовоо. Хэзээ ч авч чадахгүй машинаа бодож шаналах хэрэггүй. Амьдралаас яаж баяр баяслыг олох замыг л олох хэрэгтэй юм.
Бодит амьдралаас хэзээ ч битгий зугт. Та яг одоо бодит амьдрал дунд байна шүү дээ. Зугтвал алдах болно. Хэрвээ өөрийгөө зөв удирдаж, амьдралаа зөв зохицуулж чадвал амьдрал тэр чигтээ гайхамшигтай аялал болж болно. Хэрвээ алхам бүртээ амьдралаас зугтах юм бол амьдралын чинь тэнцвэр алдагдана. Компьютер, компьютерын тоглоомд донтох ч үүнд хамааралтай. Компьютерын ард өнгөрүүлсэн мөч бүхнийхээ хэрээр амьдралаасаа хумсалсаар л байх болно. Эцэст та нэг зүйлийг анзаарна. Таны интернет амьдрал маш амжилттай, харин бодит амьдрал чинь ямар ч амжилтгүй байгааг.
Бодит амьдрал дээрээ та азгүй амьтан болсноо сүүлд нь ухаарна. Яагаад интернет амьдралд хүмүүс тэгж их цаг заваа зарцуулж байгаа нь энэ нь шинэ бөгөөд сонирхолтой санагдаж буйд юм. Яагаад гэвэл бодит амьдрал дээр хийж чаддаггүй олон зүйлээ та компьютерын ард суугаад хийж чаддаг. Энд та  айдасгүй өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө огт өөр хүнээр төсөөлдөг. Харин нэг зүйлийг дийлэнх нь ухаардаггүй. Хэрвээ та яг энэ компьютерын ертөнцдөө хичээдэг шигээ хичээж идэвхтэй амьдардаг байсан бол бодит ертөнц ямар сайхан байх вэ. Энэ олон хүн интернет орчинд бие биендээ зөвлөгөө өгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог шигээ бодит ертөнцөд амьдардаг бол бидний дэлхий жинхэнэ диваажин болох юм. Бид бодит амьдралд хэт дасчаад амьдралын сайхныг ч ухаарахаан байжээ. Хэрвээ бид төрхөөсөө л компьютерын ертөнцөд амьдардаг байгаад нэг өдөр гарч бодит амьдралд амьдарч эхэлвэл харин амьдралын үнэ цэнэ, баяр баясгаланг жинхэнэ утгаар нь ойлгохсон билээ.
Гарч хүмүүстэй танилцаж, хайрлаж, дурлалцаж, согтож, энэ бүхнийг биеээрээ мэдэрч байж л амьдралын сайхныг мэдрэх юм. Яагаад гэвэл компьютерын ертөнц-д өссөн хүн бол эдгээрийг хэзээ ч мэдэрч байгаагүй шүү дээ. Тийм хүмүүст бодит амьдрал шинэ тоглоом мэт л санагдана. Даалгавар бүр нь маш сонирхолтой. Хүмүүс бодит ертөнцөөс дөлж компьютерын тоглоом, интернет орчинд цагийг ихээр өнгөрөөж буй нь нийгмийн дарамт, өөртөө үл итгэх байдлаас улбаатай юм. Энэ хийсвэр ертөнцдөө л хүмүүс өөрсдийгөө  жинхэнээр нь мэдэрч, сэтгэл амгалан амьдарч буй мэт санагддаг.
Амьдралаас баяр баясгаланг авч, амьдралыг хайрлахын тулд эхлээд бусдад эерэг энерги, эерэг сэтгэгдэл төрүүлж сурах хэрэгтэй. Хийж буй бүхнээсээ баяр баясгаланг олох гэж хичээ. Хэрвээ өөрийгөө хүчилж хийвэл хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй. Нөхөрсөг, эелдэг бай. Гол нь ингэх нь олон хүнд хэцүү байдаг. Яагаад гэвэл эерэг байж анхнаасаа сураагүйд юм. Тийм хүмүүст айдас, үл итгэлцэл давамгайлдаг. Өөрийгөө удирдаж тэвчээртэй байна гэдэг бол маш хэцүү. Өөрийгөө нэг зүйлд бүрэн зориулж түүндээ улайрна гэдэг ч хэцүү. Гэхдээ сурах л хэрэгтэй. Архинд донтох, гар хангалга хийх, мөрийтэй тоглож буй нь өөрийгөө хүн гэдэг бодлоос чөлөөлж бодит амьдралаас зугтаж буйн илрэл юм. Амьдралаас хэзээ ч битгий зугтаа. Харин амьдар.

Friday, December 13, 2013

Forex gold trend 12-13

Сар тутмын стокастик унаж байгаа цагт мөддөө сэхэл авахгүй ээ. Өдөр тутмын стокастик унаж байна. Тэгэхээр үргэлжлүүлэн унах болж байна даа.

Амьдралаа эргэцүүл

Юун түрүүнд та бол хүн. Та хэн ч байж болно, капиталист, марксист, буддист, христч, исламын шашинтан. Та ямар нэг замыг сонгодог. Тэр зам чинь зөв ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ тэдгээр эрхэмлэл чинь таныг муу зүйл рүү татаж болно. Эрүүл ухаанаар сэтгэхийн оронд өөрийн зөв гэж боддог эрхэмлэлдээ автан тэнэглэлд хүрч болно шүү дээ. Ямар ч шашин, үзэл суртал таныг ухаалгаар бодуулахгүйгээр замыг чинь заагаад өгдөг. Та өөрийгөө олохоосоо өмнө тэнэглэл рүү хөтлөгдөж эхэлнэ. Энэ тэнэг замуудыг сонгоогүй бол та өөрийгөө тэс ондоогоор нээж чадах ч байсан юм билүү тиймээ. Хэн ч төгс замыг мэддэггүй юм. Хүн төрөлхтөн өөрсдийн буй болгосон үл үзэгдэх хана хэрмэн дундаа хашигдчаад байна. Мухардалд орсон гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөхгүй бол та суллагдахгүй. Шашныг зөв дагаж мөрдвөл нийгэмд тустай байдаг. Та тэнд бичсэнээр хүмүүстэй сайхан харьцвал хүмүүс ч тантай сайхан харьцана.
Өдөр тутмын амьдралдаа бусдыг хүндэтгэж, хайрлаж харьцвал үл үзэгдэх гинжин хэлхээс улам бэхждэг. Хэрвээ өөрийгөө болон бусдыг хүндлэхгүй бол алхам тутамдаа асуудалтай тулгарна, хаана ч байсан ялгаагүй. Гол нь амьдралаас баяр баясгаланг хүртэж сурах юм. Есүс, Мозес, Буддад ч учир нь буй биш. Тэд бол энэ дэлхий дээр туулах амьдралаа туулсан хүмүүс. Энэ бол таны амьдрал, танаас л бүх зүйл шалтгаална. Эерэг сэтгэгдлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс 5000 жилийн өмнө хэн нэгний юу гэж бичсэнийг ойлгох нь чухал биш. Хуучин зүйл болгон ухаалаг сургаал гэж ойлгох нь тэнэг хэрэг. Хамгийн чухал зүйл бол одоо, өнөөдөр юм. Яаж хамгийн бүтээлчээр, сайхан амьдрах вэ гэдгийг л олж мэдэх. Эерэг сэтгэгдэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг зүйлийг хийх гэж хичээх хэрэгтэй. Бид юу байгалийг, агаарийг бохирдуулж байгааг мэддэг. Төрөлхийн гажиг юунаас үүсч байгааг ч мэддэг. Хэт их химийн бодисоос шалтгаалж байгааг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Бид амьдралаа яаж зохицуулах ёстойг мэддэг, яаж зөв хооллохыг мэддэг. Гол нь хэзээ ч хэрэгжүүлдэггүй.
Аз жаргалтай, эрүүл хүн байхын тулд мэддэг зүйлээ л хийхэд болоо шүү дээ. Бие бялдараа хөгжүүл, зөв хоолло, сэтгэл санаагаа тайван байлгаж бясалгал хий, бусадтай сайхан харьц. Энэ чинь дандаа л бидний мэддэг зүйлс шүү дээ. Таньд тустай хүнс гэвэл зөндөө зөндөө ногоо. Сайн мах, маш их ус таньд хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа уухаан боль, тэнэглэхээн боль. Дасгаль  сургууль хийж өөрийн бие бялдар гэдэг машиныг хэрхэн ажиллаж буйг мэдэр. Хэдий чинээ их хөдөлнө төдий чинээ сэтгэл чинь тайтгарч аливааг бодитоор хүртэж эхэлнэ. Амьдралын мөч бүрийг хайрлаж, баяр баясал авна. Хүн болгон л үүнийг мэддэг тиймээ. Хүмүүстэй эелдэг бай, олон хүн рүү инээмсэглэ. Чадах бүхнээ л хий. Дуртай зүйлээ хий. Дургүй зүйлээ хийж өөрийгөө бүү зовоо. Битгий зогсоо зайгүй мөнгө бодож өөрийгөө шаналга. Яг юу хиймээр байна тэрийгээ л хий. Хэн нэг нь хийж чадаж байгаа бол та ч чадна гэсэн үг.
Хүн болгонд амьдралын зам бий. Гэхдээ дийлэнх нь тэр замаа дагадаггүй. Битгий өөртөө сөрөг сэтгэгдэл төрүүл. Хүүхэд байхад чинь хэн нэг нь аливааг хийж  чадахгүй гэж хэлвэл битгий тоо. Тэд мэдэхгүй. Та өөрөө л өөрийгөө мэднэ. Битгий бусдыг дагаж амар хялбар зам сонгох гэж хичээ. Шударгаар шаргуу хөдөлмөрлө. Тэгж байж та хөгжиж өөрийгөө олно. Авьяаслыг хүн өөрийгөө мэддэг, хэзээ ч бусдын үл бүтэх зөвлөгөө эсвэл өөрийг нь зогсоох гэсэн тэнэг сургамжуудыг тоодоггүй юм. Харин сөрөн зогсдог. Тэмц, амьдар, аз жаргалыг ол.

Saturday, December 7, 2013

Нелсон Манделагийн үхэлд барууны удирдагч нар харамсч байна гэнэ шүү!

Манайд ирчээд байгаа хөрөнгө оруулагчид чинь Нелсон Манделаг 27 жил хорьсон нөгөөх англичууд шүү дээ. Тэднээс сайн зүйл саналтгүй. Английн ерөнхий сайд Манделаг баатар байсан гэнээ. Хүнийг 27 жил шоронд хатаачаад бас худлаа жүжиглэж чаднаа айн. Реган Манделаг террорист гэж байв. Татчер Манделаг хий хоосон хийрхэгч гэж байв. Тэдний корпорациудын эсрэг тэмцсэн болгон террорист болдог.

Friday, December 6, 2013

Өөрөөрөө бахархагч хэрэглээ ба өөрийгөө сөнөөхүй

Эрүүл мэнд бол ямар ч ашиггүй. Өвчин, сэтгэл зовнил, солиорол нь маш их ашигтай. Эдгээр нь өнөөгийн бидний амьдарч буй өөрөөрөө бахархагч хэрэглээний нийгмийн хамгийн гол сөнөөгч хүчин зүйлүүд юм. Энэ нь эцэстээ нийгмийн эмгэгийн төвшинд хүрчээ. Өсвөр насны хүүхдүүдэд ч хэрэглээний нийгмийн нөлөө ихээр тусгалаа олж байна. Эмч Биржит өөрөөрөөн бахархагч хэрэглээг өөрийгөө сөнөөгч үйл ажиллагаа гэж тодорхойлжээ: Ямар ч жамаараа яваа экосистемын эсрэг үхлийн дайсагнал юм.
"Миний өвчтөнүүд зурагтанд, үсээ гурван өнгөөр будуулахад, зөв гутал цүнхээ сонгоход, үнэтэй машинд, том тансаг байшинд маш их цаг заваа зарцуулж байгаад би гайхдаг. Би тэдэнд зурагтаа унтраагаад, байгальд зугаалж, ногоогоор эрүүл хоол хүнс хийж ид гэж зөвлөхөд тэд маш ихээр айж сандардаг. Манай нийгмийн сэтгэл үл ханах дотоод зөрчил нь бүүр амиа хорлоход хүргэж мэдэхээр хүчтэй нөлөөтэй болжээ.
Эртний хүмүүсийн генетикийг судлахад өнөөгийн хүмүүсээс 10 дахин илүү бактерийн агууламжтай байжээ. Хүний биед хүнсний ногоо ямар их хэрэгтэйг энэ нь харуулж буй юм. Хоолны харшил өсч байна, нэгдүгээр зэргийн чихрийн шижин газар авч, зожиг хүмүүс ихслээ. Экосистемын эсрэг бидний соёлын дайсагнал нь муу үр дагавар авчирч байна. Бидний капиталист ертөнцөд эдгээр үзэгдлүүд хүчээ улам л авсаар байгаа билээ. Хэт их ариутгагч ба пластик хэрэглэж байна."
Өөрөөрөөн бахархагч хэрэглээ нь айдас дээр суурилдаг. Хэрэглэхээн больчихвол л сэтгэл санаа нь хоосорчихгоод байгаам шиг тэр айдас юм. Маркетингийн асар том машины хүчээр таныг өөрийгөө үнэ цэнэгүй мэт бодогдуулахад хүргэдэг. Бидний хэт цэмцгэр орчин нь хүнд хэрэгтэй олон бактеруудыг алж байдаг. Бид ариутгалын бодис хэрэглэхдээ өөрт хэрэгтэй олон сайн бактеруудыг алахаас гадна бүх муу бактеруудыг давхар алж, харин эцэстээ хамгийн амьдрах чадвар сайтай хамгийн хүчтэй бактерууд таны биед үлддэг. Энэ хэт их сурталчилсан ариутгалын бодисоос болж хүмүүс баргийн антибиотикт эдгэхээн байжээ.
Хүн өөрийгөө хэт ариутгах нь бараг донтолтын хэмжээнд хүрсэн бөгөөд өөрөөрөөн бахархагч хэрэглээний нийгмийн амин сүнс нь юм. Зогсоо зайгүй таныг бөмбөгдөх хэтрүүлэгтэй суртал ухуулгын үр дүнд таны айдас юунд хүргэх вэ? Бодит байдлыг бодитоор хүлээж авах чадвараа алдана. Байнгын айдас хүйдсээсээ болж өөртөө огт хэрэггүй зүйлсийг худалдан авч өөрийн төсөөллийн ертөнцдөө гэрэл гэгээ тусгахыг оролддог. Нийгмийн бодлоос ч үхтлээ айдаг. Зөвхөн худалдан авч буй зүйлсээрээ өөрийн айдас болон, сул дорой байдлаа далдлахыг оролддог билээ.
Өсвөр насны хүүхдүүдийг сэтгэцийн эмгэгтэй болгох нь ашигтай бизнес юм. Айдас хүйдэстэй, өөртөө сэтгэл дундуур байдаг хүмүүс нь маш ихээр хэрэглэгч болдог. Тэд зөвхөн эцэс төгсгөлгүй хэрэглэгч болоод зогсохгүй хайр ба амьдралын төлөө тэмцэх амьтны зөнгөө гээдэг. Нэгэнт ангалд унасан бол тэдэнд буцаж гарах найдлага байхгүй бөгөөд хэзээ ч эрүүл мэнд болон экосистемын талаар мэдэхгүй байсаар өөрийн булингартсан ертөнцдөө үлдсэн амьдралаа өнгөрүүлдэг юм.