Tuesday, December 17, 2013

Амьдрал

Хүн төрөлхтөн өөрсдийн зан үйлийн хүлээсэнд орсон мэт. Хүн бүр насан туршаа өөртөө бүрдүүлж ирсэн ёс суртахууны хэм хэмжээгээ зөв гэж итгэх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бусад хүмүүст тустай гэж боддог учираас. Бид үл үзэгдэх, бидний ухамсарлаж үл чадах барилдлагаар холбоотой байдаг юм. Хэрвээ та эргэн тойрондоо буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж, ойлгохгүй бол амьдралаас баяр баяслыг авахгүй. Үл гүйцэлдэх зүйл бодож битгий өөрийгөө зовоо. Хэзээ ч авч чадахгүй машинаа бодож шаналах хэрэггүй. Амьдралаас яаж баяр баяслыг олох замыг л олох хэрэгтэй юм.
Бодит амьдралаас хэзээ ч битгий зугт. Та яг одоо бодит амьдрал дунд байна шүү дээ. Зугтвал алдах болно. Хэрвээ өөрийгөө зөв удирдаж, амьдралаа зөв зохицуулж чадвал амьдрал тэр чигтээ гайхамшигтай аялал болж болно. Хэрвээ алхам бүртээ амьдралаас зугтах юм бол амьдралын чинь тэнцвэр алдагдана. Компьютер, компьютерын тоглоомд донтох ч үүнд хамааралтай. Компьютерын ард өнгөрүүлсэн мөч бүхнийхээ хэрээр амьдралаасаа хумсалсаар л байх болно. Эцэст та нэг зүйлийг анзаарна. Таны интернет амьдрал маш амжилттай, харин бодит амьдрал чинь ямар ч амжилтгүй байгааг.
Бодит амьдрал дээрээ та азгүй амьтан болсноо сүүлд нь ухаарна. Яагаад интернет амьдралд хүмүүс тэгж их цаг заваа зарцуулж байгаа нь энэ нь шинэ бөгөөд сонирхолтой санагдаж буйд юм. Яагаад гэвэл бодит амьдрал дээр хийж чаддаггүй олон зүйлээ та компьютерын ард суугаад хийж чаддаг. Энд та  айдасгүй өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө огт өөр хүнээр төсөөлдөг. Харин нэг зүйлийг дийлэнх нь ухаардаггүй. Хэрвээ та яг энэ компьютерын ертөнцдөө хичээдэг шигээ хичээж идэвхтэй амьдардаг байсан бол бодит ертөнц ямар сайхан байх вэ. Энэ олон хүн интернет орчинд бие биендээ зөвлөгөө өгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог шигээ бодит ертөнцөд амьдардаг бол бидний дэлхий жинхэнэ диваажин болох юм. Бид бодит амьдралд хэт дасчаад амьдралын сайхныг ч ухаарахаан байжээ. Хэрвээ бид төрхөөсөө л компьютерын ертөнцөд амьдардаг байгаад нэг өдөр гарч бодит амьдралд амьдарч эхэлвэл харин амьдралын үнэ цэнэ, баяр баясгаланг жинхэнэ утгаар нь ойлгохсон билээ.
Гарч хүмүүстэй танилцаж, хайрлаж, дурлалцаж, согтож, энэ бүхнийг биеээрээ мэдэрч байж л амьдралын сайхныг мэдрэх юм. Яагаад гэвэл компьютерын ертөнц-д өссөн хүн бол эдгээрийг хэзээ ч мэдэрч байгаагүй шүү дээ. Тийм хүмүүст бодит амьдрал шинэ тоглоом мэт л санагдана. Даалгавар бүр нь маш сонирхолтой. Хүмүүс бодит ертөнцөөс дөлж компьютерын тоглоом, интернет орчинд цагийг ихээр өнгөрөөж буй нь нийгмийн дарамт, өөртөө үл итгэх байдлаас улбаатай юм. Энэ хийсвэр ертөнцдөө л хүмүүс өөрсдийгөө  жинхэнээр нь мэдэрч, сэтгэл амгалан амьдарч буй мэт санагддаг.
Амьдралаас баяр баясгаланг авч, амьдралыг хайрлахын тулд эхлээд бусдад эерэг энерги, эерэг сэтгэгдэл төрүүлж сурах хэрэгтэй. Хийж буй бүхнээсээ баяр баясгаланг олох гэж хичээ. Хэрвээ өөрийгөө хүчилж хийвэл хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй. Нөхөрсөг, эелдэг бай. Гол нь ингэх нь олон хүнд хэцүү байдаг. Яагаад гэвэл эерэг байж анхнаасаа сураагүйд юм. Тийм хүмүүст айдас, үл итгэлцэл давамгайлдаг. Өөрийгөө удирдаж тэвчээртэй байна гэдэг бол маш хэцүү. Өөрийгөө нэг зүйлд бүрэн зориулж түүндээ улайрна гэдэг ч хэцүү. Гэхдээ сурах л хэрэгтэй. Архинд донтох, гар хангалга хийх, мөрийтэй тоглож буй нь өөрийгөө хүн гэдэг бодлоос чөлөөлж бодит амьдралаас зугтаж буйн илрэл юм. Амьдралаас хэзээ ч битгий зугтаа. Харин амьдар.

No comments:

Post a Comment