Friday, December 13, 2013

Амьдралаа эргэцүүл

Юун түрүүнд та бол хүн. Та хэн ч байж болно, капиталист, марксист, буддист, христч, исламын шашинтан. Та ямар нэг замыг сонгодог. Тэр зам чинь зөв ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ тэдгээр эрхэмлэл чинь таныг муу зүйл рүү татаж болно. Эрүүл ухаанаар сэтгэхийн оронд өөрийн зөв гэж боддог эрхэмлэлдээ автан тэнэглэлд хүрч болно шүү дээ. Ямар ч шашин, үзэл суртал таныг ухаалгаар бодуулахгүйгээр замыг чинь заагаад өгдөг. Та өөрийгөө олохоосоо өмнө тэнэглэл рүү хөтлөгдөж эхэлнэ. Энэ тэнэг замуудыг сонгоогүй бол та өөрийгөө тэс ондоогоор нээж чадах ч байсан юм билүү тиймээ. Хэн ч төгс замыг мэддэггүй юм. Хүн төрөлхтөн өөрсдийн буй болгосон үл үзэгдэх хана хэрмэн дундаа хашигдчаад байна. Мухардалд орсон гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөхгүй бол та суллагдахгүй. Шашныг зөв дагаж мөрдвөл нийгэмд тустай байдаг. Та тэнд бичсэнээр хүмүүстэй сайхан харьцвал хүмүүс ч тантай сайхан харьцана.
Өдөр тутмын амьдралдаа бусдыг хүндэтгэж, хайрлаж харьцвал үл үзэгдэх гинжин хэлхээс улам бэхждэг. Хэрвээ өөрийгөө болон бусдыг хүндлэхгүй бол алхам тутамдаа асуудалтай тулгарна, хаана ч байсан ялгаагүй. Гол нь амьдралаас баяр баясгаланг хүртэж сурах юм. Есүс, Мозес, Буддад ч учир нь буй биш. Тэд бол энэ дэлхий дээр туулах амьдралаа туулсан хүмүүс. Энэ бол таны амьдрал, танаас л бүх зүйл шалтгаална. Эерэг сэтгэгдлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс 5000 жилийн өмнө хэн нэгний юу гэж бичсэнийг ойлгох нь чухал биш. Хуучин зүйл болгон ухаалаг сургаал гэж ойлгох нь тэнэг хэрэг. Хамгийн чухал зүйл бол одоо, өнөөдөр юм. Яаж хамгийн бүтээлчээр, сайхан амьдрах вэ гэдгийг л олж мэдэх. Эерэг сэтгэгдэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг зүйлийг хийх гэж хичээх хэрэгтэй. Бид юу байгалийг, агаарийг бохирдуулж байгааг мэддэг. Төрөлхийн гажиг юунаас үүсч байгааг ч мэддэг. Хэт их химийн бодисоос шалтгаалж байгааг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Бид амьдралаа яаж зохицуулах ёстойг мэддэг, яаж зөв хооллохыг мэддэг. Гол нь хэзээ ч хэрэгжүүлдэггүй.
Аз жаргалтай, эрүүл хүн байхын тулд мэддэг зүйлээ л хийхэд болоо шүү дээ. Бие бялдараа хөгжүүл, зөв хоолло, сэтгэл санаагаа тайван байлгаж бясалгал хий, бусадтай сайхан харьц. Энэ чинь дандаа л бидний мэддэг зүйлс шүү дээ. Таньд тустай хүнс гэвэл зөндөө зөндөө ногоо. Сайн мах, маш их ус таньд хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа уухаан боль, тэнэглэхээн боль. Дасгаль  сургууль хийж өөрийн бие бялдар гэдэг машиныг хэрхэн ажиллаж буйг мэдэр. Хэдий чинээ их хөдөлнө төдий чинээ сэтгэл чинь тайтгарч аливааг бодитоор хүртэж эхэлнэ. Амьдралын мөч бүрийг хайрлаж, баяр баясал авна. Хүн болгон л үүнийг мэддэг тиймээ. Хүмүүстэй эелдэг бай, олон хүн рүү инээмсэглэ. Чадах бүхнээ л хий. Дуртай зүйлээ хий. Дургүй зүйлээ хийж өөрийгөө бүү зовоо. Битгий зогсоо зайгүй мөнгө бодож өөрийгөө шаналга. Яг юу хиймээр байна тэрийгээ л хий. Хэн нэг нь хийж чадаж байгаа бол та ч чадна гэсэн үг.
Хүн болгонд амьдралын зам бий. Гэхдээ дийлэнх нь тэр замаа дагадаггүй. Битгий өөртөө сөрөг сэтгэгдэл төрүүл. Хүүхэд байхад чинь хэн нэг нь аливааг хийж  чадахгүй гэж хэлвэл битгий тоо. Тэд мэдэхгүй. Та өөрөө л өөрийгөө мэднэ. Битгий бусдыг дагаж амар хялбар зам сонгох гэж хичээ. Шударгаар шаргуу хөдөлмөрлө. Тэгж байж та хөгжиж өөрийгөө олно. Авьяаслыг хүн өөрийгөө мэддэг, хэзээ ч бусдын үл бүтэх зөвлөгөө эсвэл өөрийг нь зогсоох гэсэн тэнэг сургамжуудыг тоодоггүй юм. Харин сөрөн зогсдог. Тэмц, амьдар, аз жаргалыг ол.

No comments:

Post a Comment