Thursday, December 19, 2013
Жорж Карлин - Цаазын ял
Олон хүн цаазын ялыг илүү олон хүнд хамруулахыг зорьдог. Тэд хар тамхины наймаачдад цаазын ял оноохыг хүсч байна. Гэхдээ энэ чинь тэнэг хэрэг. Тэд үхэхээс айдаггүй. Өдөр бүр л гудамжинд бие биенээ алдаг шүү дээ. Бүлэглэлүүд дандаа л буудалцаж байдаг. Цаазын ял нь үхэхээс айдаг хүмүүст л үйлчилдэг юм. Айхгүй хүн бол хэзээ ч цаазын ялыг тоохгүй. Хар тамхины мөнгийг угаадаг банкирууд ч гэсэн ялгаагүй. Хэрвээ хар тамхины наймаачдыг айлгахыг хүсвэл эхлээд тэдгээр банкируудыг шийтгэх хэрэгтэй. Дунд ангийн бүгд найрамдахч банкируудыг юм. Би Америкийн цагаан арьстнуудын хэрэглэдэг зөөлөн шийтгэл болох хортой тариаг хэлээгүй байна. Тэднийг цовдлох хэрэгтэй. Цовдлох гэдэг чинь еврейчүүд болон христийн шашинтнуудын хамгийн гол шийтгэл шүү дээ.
Би бүүр илүү гоёоор хүмүүсийг толгойг нь доош харуулж цовдлоно. Тэгээд даваа гариг болгоны хөл бөмбөгийн дундуурх завсарлагааны үеэр нэг шалдан цовдлуулсан хүнийг гаргана. Даваа гаригийн цовдлолт. Хүмүүс хөл бөмбөгийг мартаад бүгд анхаарлаа хандуулна. Тайлбарлагч нар хадаасийг ямар өнцгөөр зоохийг тайлбарлах нь сонирхолтой биз дээ айн. Хэрвээ долоо хоног бүр нэг цагаан банкирыг цовдолж байгааг харуулах юм бол хар тамхины тээвэрлэлт маш хурдан саармагжина. Та шоронд эсвэл сургууль дээрээ ч хар тамхи худалдаж авах боломжгүй болж эхэлнэ. Шийтгэл ер нь ямар ч байлаа гээд гэмт хэргийг зогсоох нь цөөн. Хэрвээ библийг унших юм бол дүүрэн залхаан цээрлүүлэх аргууд бий. Тэгэхээр залхаан цээрлүүлэлт бол нэг ёсны шашны зан үйл юм. Энэ бол ариутгаж буй үйл явц. Орчин үеийн өргөл барьц. Хэрвээ цаазын ялыг илүү үзүүштэй болгоод хүмүүст харуулвал эцсийн дүндээ төсөв чинь нэмэх дүнтэй гарах ч юм билүү.
Америкт хийсэн судалгаагаар иргэд цаазын ялыг хүсдэг бас төсвийн тэнцвэртэй байдлыг хүсдэг. Хэсэгхэн хугацаанд ч болов ардчилалтай гэж итгэж боломж юм шүү дээ. Спорт, телевизийн хүчээр ноёлогч анги таныг хэрхэн эдэлж буйг мэдэгдэхгүй анхаарлыг чинь сарниулдаг. Хөл бөмбөг хангалтгүй учраас өдөр бүр цаазын ялыг харуулах хэрэгтэй. Бүүр ивээн тэтгэгчтэйгээр. Хүн алж байх үед тамхины болон архины компаниуд тэдгээр нэвтрүүлгүүдийг ивээн тэтгэхдээ баяртай байх болно. Гэхдээ цовдлолт хангалтгүй, би толгойг нь цавчихийг эргүүлэн авчирна. Толгой цавчилтыг удаашруулан харуулж, дахин давталттайгаар үзүүлнэ. Толгой нь уулын уруу өнхөрхөөр байршуулна. Ёроолд нь дугаарласан 5 нүх байх бөгөөд нэг рүү нь толгой өнхөрч орохоор зохион байгуулна.
Гэртээ байгаа хүмүүс аль нүх рүү толгой орох бол гэж азаа үзэж болно. Стадион дүүрэн хүн цуглуулж мафийнхан ч мөрийцөж болно. Илүү их мөнгө цугларна шүү дээ. Зугаа цэнгэлийг удаан үргэлжлүүлэхийн тулд сүхний оронд гар хөрөө ашиглаж болно. Бүүр удаашруулий гэвэл сэрээ ч ашиглаж болно шүү дээ. Баячуудаас үүсэлтэй өөр нэг сайхан залхаан цээрлүүлэлт бол түүдэг дээр шатаах. Бүтэн сайны өглөө зурагтаар гаргаж болно. Есүстэй залбирангаа шатаж буй ясыг харцгаая. Олон үзэгчдийг татна гэж бодохгүй байна уу? Энэ галзуу улсад шүү дээ? Хуучин сүмд ийм л зүйл хардаг байсан шүү дээ. Мөнгийг нь цуглуулаад төсвийг тэнцвэржүүлж болно.
Хүмүүсийг тосонд чанах ямар вэ? Хүнийг хөлнөөс нь дүүжилж бага багаар доошлуулсаар толгойг нь буцалж буй тосонд дүрнэ. Зугаатай биш гэж үү? Хүмүүсийг хөгжилтэй байлгахын тулд мафийнхан олсны хурдыг зохицуулж болно. Жинхэнэ гэр бүлийн зугаа шүү дээ. Хүүхдүүдэд таалагднаа. Хүүхдүүдийг баясгахын хажуугаар загалмайтны заншилд сургаж байна шүү дээ. Тосонд хүнийг болгож байна. Ивээн тэтгэгч нь "Криско".
Хуучны юм ч яахав. Одоо жоохон орчин үежиж хүмүүсийг Дэлхийн худалдааны төв дээрээс шидвэл яаж байна. Эсвэл чулуу шидэгчээр хүнийг тоосгон хана руу шидэж болно. Гэхдээ телевизийн эфирт тохирохгүй. Хэтэрхий хурдан болоод байна. 50 чулуу шидэгчээр дараалуулан шидэж болно. Гэхдээ сүүлд нь ханаа угаах гэж л зовох байх. Цэвэр цэмцгэр байдал бол бурханлиг байдлын хажууд байдаг.
Одоо харин өндөр технологи. Жижигхээн цөмийн бөмбөгийг цаазлуулах хүний шулуун гэдэс рүү хийчхий. Төсвийг тэнцвэржүүлэх арга зөндөө байгаа биз тиймээ?
Labels:
Article
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment