Wednesday, July 9, 2014

Машины илүүдэл

Орчин үед машин үйлдвэрлэгч корпорациудын тулгамдсан асуудал нь үйлдвэрлэсэн машинуудаа хадгалах талбай болоод байна. Дэлхий нийтээр шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч хэдэн зуун сая машинууд цоо шинээрээ элэгдэж байна. Энэ бол Нэгдсэн вант улсын шинэ машины зогсоол. Ийм зогсоолууд дэлхийн эргэн тойронд хэдэн зуугаараа байдаг аж.



Нэгдсэн вант улсын Свиндон дахь шинэ машины зогсоол. Мянга мянган шинэ машин эзнээ хүлээн элэгдэнэ.


Шинээр үйлдвэрлэсэн машинуудад зогсоолын талбай хүрэлцэхгүй болж үйлдвэрлэгчид га гагаар нь зогсоолын талбай худалдан авч буй юм байна. Одоо дэлхийн улс бүхэнд зарагдахаан байсан машины зогсоолууд бий болжээ. Тэдгээр шинэ машинууд өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгддэг. Энэ бол АНУ - ын Мэрилэнд дахь шинэ машины зогсоол. Зөвхөн энд гэхэд л 57000 машин эзнээ хүлээн зогсоно. 


Нэгдсэн вант улс дахь Ниссаны шалгалтын талбай. Гэхдээ одоо машин тестлэх зай нэгэнт үгүй болжээ. Шинэ машинаар дүүрч.



Ниссан корпорацийн шинэ машины зогсоол бас л ийм байдалтай харагддаг аж. 



Гэхдээ машины үйлдвэрүүд хэзээ ч машиныхаа үнийг буулгадаггүй байна. Буулгах л юм бол хүмүүст машин хямд гэсэн сэтгэгдэл төрөхөөс сэргийлдэг. Авто машины үйлдвэрлэл нь зогсч болдоггүй онцлогтой гэнэ. Зогсох л юм бол олон мянган ажилчид ажилгүй болж алдагдалд орно.
Үүнийг дагаад төмрийн үйлдвэрүүд ч зогсоно. Тиймээс л олон сая шинэ машинаа хадгалдаг байна. Харин элэгдээд эвдэрснүүдийг нь дахин хайлуулна.

Нарлаг Испани дахь шинэ машины зогсоол. Хэдэн мянган машин наранд шарагдан эзнээ хүлээсээр. 


Испаний Валенсиа дахь машины зогсоол. Бас л хаа нэгтээ ачигдах байх гэж хүлээсээр л. 


Хөгжингүй орнуудын өрх бүр 1-3 машинтай тул шинээр машин авах нь багасчээ. Санкт Петербург дэх импортын машины зогсоол. Эдгээр нь европоос ирсэн бөгөөд худалдан авагчгүй элэгдэж байна. 


Хуучнаа хаяад шинийг ойр ойрхон авдаг эргэлт нэгэнт зогсчээ. Оксфордшир дэх машины зогсоол. 



Нэгдсэн вант улсын Авонмаут дахь машины зогсоол. 


Сааралтан харагдах хэсэг бүр бол шинэ машины зогсоол юм. 


Одоогийн байдлаар хүнээсээ олон буюу 10 гаруй тэрбум машин үйлдвэрлэгдээд байгаан байна. Citroen үйлдвэрийн борлоогдоогүй машинууд. 


Италийн боомт дахь Peugeot ийн борлогдоогүй машинууд. 



Эдийн засаг муудаж дэлхий даяар шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч шинэ машинууд үйлдвэр дээрээ овоорсоор байгаа аж. 
Валенсиагийн порт дахь машинууд.  



Өдөр бүр хэдэн мянган машин зөвхөн үйлдвэрээс гараад л зогсоол дээр очин орхигддог байна. 



Жил бүр шинэ технологи бүхий машин үйлдвэрлэх бөгөөд жилээс жилд өмнөх загварын машинууд борлогдох найдвар нь алга болдог аж. Cadillac, General motors компаниуд үйлдвэрээ хятад руу шилжүүлжээ. Гэвч Америкт худалдан авалт цөөрсөн тул бас л Хятадад шинэ машин овоорч эхэлж байгаа аж.







No comments:

Post a Comment