Wednesday, July 9, 2014

Янз бүрийн мэдээ

Баруунд гарч буй банкируудын амиа хорлолтын хэргийг арилжааны нууц гэдэг шалтгаанаар нууцалж буй юм байна.

Зэсийн экспорт нийт экспортын 35 хувь болжээ. 349 сая доллар зэсийн экспортоос олсон байна. Нүүрсний экспорт 8.4 хувиар өсч, нүүрснээс олдог мөнгөн 1 хувиар буурсан байна. Оюу Толгой зэсийн баяжмал экспортлож эхлэсэнээр зэсийн баяжмалын экспорт 53 хувиар өсчээ.
Газрын тосны экспорт 68 хувиар өссөн байна. Алтны экспорт 110 хувиар өсчээ. Гадаад худалдааны 56 хувийг хятадтай хийсэн байна.


Импортын тоглоомноос хар тугалга, меламин ихээр илэрчээ. Эдгээр тоглоомнууд нь аажмаар хүүхдийн биеийг муутгадаг байна. Манай лабораториуд дөрвөн төрлийн бодисыг л тоглоомноос илрүүлж чаддаг юм байна. Өөр олон төрлийн хүүхдэд хортой бодис байх магадлалтай гэнэ.

Баян-Өлгий аймагт нас барсан хүмүүсийн халамжийн мөнгийг иддэг бүлэг илэрчээ. Давхардсан тоогоор 2.8 сая хүний мөнгө идсэн байна. Ганц аймгаас ингэж буй бол улс даяар бүүр гайхалтай тоо гарах юм байна даа. Гайхамшиг үргэлжилсээр л.

Чалко - д 130 сая долларын өр төлөх дутуу байна. Эрдэнэс таван толгой Шинхуатай нүүрс зарах гэрээ байгуулжээ. Тонн тутмыг нь 48.5 доллараар зарна гэнэ.

Оюу толгойн 34 хувийг зарна гэдэг ташаа мэдээ гэнэ. Бид Рио Тинто - д 2.4 тэрбум доллар төлөх ёстой юм байна.

Монгол улсын нефтийн баталгаат нөөц 43 сая тонн. 2014 онд 782000 тонн нефть олборлож 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Монголын бүх нүүрсийг хүмүүстээ хуваасан чинь хүн бүрт 6666 тонн нүүрс ногдож байна шүү. Маниус бол нээрээ лайтай баян айн. Монголын бүх нефтийг хүмүүстээ хуваахад хүн бүрт 118 тонн нефть ногдож байна. Оюу толгойн алт зэсний нөөц 350 тэрбум доллар гэж үзвэл Монголын хүн бүрт 128000 доллар ногдож байна.

Ливийн газрын тосны нөөц 70 тэрбум баррель. Монголынх 10 тэрбум баррель. Ливид литр бензин 12 цент. Монголд литр бензин 1660 төгрөг.

Оюу толгой жил бүр 650000 унци алт олборлоно. Түүнчлэн жил бүр 3 сая унци цагаан мөнгө олборлох юм байна.


No comments:

Post a Comment