Wednesday, July 9, 2014

Хүчингийн хохирогчийг хүмүүс юу гэж боддог вэ

Дийлэнх эрчүүд хүчингийн хэргийн хохирогч эмэгтэйг өөрөөсөө болж тийм зүйлд хутгалдсан гэж боддог гэнэ. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүмүүс ч гэсэн хүчингийн хохирогчийг өөрийнхөө маягаас болсон биз гэж боддог байна. Тэгж бодож буй бүсгүйчүүл нь өөрсдөө хүчингийн хэргийн хохирогч болж үзээгүй байдаг байна. Хүмүүсийн нийтлэг боддог зүйл нь яах гэж богино банзал өмсч дисконд орсон юм эсвэл яах гэж олон эрчүүдтэй хамт зугаалгаар явсан юм гэх мэт. Заримдаа эмэгтэй хүмүүс өмд, цамц өмсч нүүрээ будахгүй явах эсвэл эрт гэртээ харивал аюулгүй гэж боддог ч энэ нь тэр бүр үнэн биш юм. Хүчингийн хэрэг нь өдөр шөнө хэзээ ч гарч болох бөгөөд заримдаа бүүр гэрээсээ 200 метрийн зайд ч гарах тохиолдол байдаг байна. Хэрвээ манай нийгэм үргэлж хүчингийн хохирогчийг буруутгаж, хүчиндэгчийг өөгшүүлсээр байх юм бол хүчингийн хэрэг хэзээ ч буурахгүй юм. Энэ нь олон эрчүүдэд энэ хүүхэн надаас мөнгө нэхэх гэж байна гэдэг шалтаг хэлэх боломж олгодог байна. Хүчиндэгч нь ихэвчлэн хохирогчийн санаанд ч оромгүй хүн байдаг байна. Эхнэр хүүхэдтэй, ажил амьдралтай, гоё ганган машинтай. Тийм хүмүүс гэр бүлээсээ хол байх үедээ харин жинхэнэ төрхөө харуулдаг гэнэ. Ийм хүмүүс дийлэнхдээ өдрийн цагаар хэргээ үйлддэг. Заримдаа хохирогч бүсгүй нь тухайн хэрэг үйлдэгч этгээдтэй сайн танил байх нь бий. Эрчүүдийн баримтлах гол дүрэм бол эмэгтэй хүн үгүй л гэсэн бол больчиж бай!

No comments:

Post a Comment