Wednesday, July 9, 2014

Бас л мэдээнүүд

Хүмүүс дээрэмчид орж ирээд гэрийг нь дээрэмдэж байвал анзаарна. Харин эх орныг нь дээрэмдэж байхад дийлэнх нь анзаардаггүй.

Монгол улс тэгээл үнэхээр баян шүү. Гадна дотны хичнээн ч их хулгайч, луйварчдыг тэжээдэг юм.

Нутагтаа хэн ч биш нөхөр ирээл манайд хэсэг болсны дараа босс болоод байхыг бодоход манай зах зээл жижиг биш л  байгаам даа.

Он гарсаар Монголчууд хошин урлагийн тоглолт үзэхэд 800 гаруй сая төгрөг зарцуулсан гэнэ.

ЗГ 100 хоногийн дотор эдийн засаг сайжруулахгүй бол хариуцлага тооцно гэнэ үү. 9 сарын хавьцаа долларын ханш буулгаж шоудах нь дээ. 1400-1500 хооронд буулгацан байхад ч сайхан коко үнэлгээ аваад өөрсдийгөө магтаж болно шд тээ.

Орост генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль батлагдах гэнэ. Оросын иргэдийг GMO гоос хамгаалах цогц арга хэмжээ эхэлжээ. Энэ жил генийн өөрчлөллтэй үр тарихыг хориглосон байна. Хэрвээ хууль зөрчвөл тухайн этгээдийг террорист гэдэг ангилалд оруулах юм байна.
Генийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы хуулийг зөрчсөн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу 20 хүртэлх жилээр хорих юм байна.


No comments:

Post a Comment