Wednesday, November 2, 2016

Эрүүл, аз жаргалтай амьдрахад тань тус дэм болох 15 зөвлөмж

1. Дасгал - Өөрт таалагддаг дасгал сургуулийг олж өдөр бүр хийж эхэл.
2. Талархаж сур - Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байж баяр баяслыг олохыг хичээ.
3. Сайн унтаж амар - Нойр бол таныг цэнэглэгч. Урд шөнө нь хэдий чинээ сайн унтаж амарна маргааш төдий чинээ үр бүтээлтэй ажиллана.
4. Гүнзгий амьсгал - Гүнзгий амьсгалж сур. Байнга хийгээд байвал хэвшил болно.
5. Шүршүүртээ шүүлтүүр хий - Хлор хортой. Шүршүүрт орох бүрт тань таны арьсанд нэвчиж бас та үнэрлэж байдаг.
6. Хөл нүцгэн яв - Аль болох зүлгэн дээр хөл нүцгэн явж байх хэрэгтэй.
7. Эрүүл хүнс  хэрэглэ - Химээр бордогдсон хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.
8. Йог хийж бай - Сайн бие бялдар ба сайхан сэтгэл хоёр нь нэг зүйл юм.
9. Инээмсэглэ - Энэ нь  аз жаргал төрүүлнэ.
10. Дотны хүмүүстэйгээ их цагийг өнгөрөө - Бидний галзуурсан мэт өнөөгийн хэмнэлийн үед хайртай, дотны хүмүүстээ цаг гаргах нь хамгийн чухал билээ.
11. Хүсэл мөрөөдлөө дага - Өөрийн дуртай зүйлийг хийж байхыг хичээ.
12. Бясалгал хий - Өдөр бүр тархиа амраах цаг гаргаж бай.
13. Цэвэр ус уу - Сайн ус шүүлтүүртэй бол.
14. Гадаа гарч бай - Ууланд аялаж байгалийн сайхныг хар.
15. Ногоо жимс их хэрэглэ - Ногоо жимс нь хүний биед хүч чадлыг өгдөг.
Эдгээрийг өдөр тутамдаа бага багаар хэрэгжүүлж сурвал таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх баараггүй билээ.

Monday, October 17, 2016

Кейт Сойер: Бүтээлч чанарыг хөгжүүлэх найман алхам

Кейт Сойер бүтээлч чанарыг хөгжүүлэхэд найман шат хэрэгтэй гэж үзжээ. Тэр урт хугацааны судалгааны үндсэн дээр олон тооны байгууллагууд төрөл бүрийн сургалтууд зохион байгуулдаг ч энэ нь амжилт олдоггүй гэж үзсэн байна. Яагаад тэр вэ? Ийм сургалтын үеээр гаргасан шинэ санаанууд нь хэт давчуу цаг хугацаанд баригдсан байдаг тул бодит амьдрал дээр тусгалаа олоход төдийлөн практик ач тус багатай байдаг байна.

1. Асуу. Бүтээлч чанар шийдэмгий асуулт тавихаас эхэлнэ. Нүд булаам урлагийн бүтээл, бизнесийн шинэ бэрхшээл, амьдралд тулгарах шинэ сонирхолтой үйл явдлууд нь яагаад яагаад? Хэрхэн яаж? гэдэг асуултуудыг тавьж биеллээ олон амьдралд бий болно.
2. Суралц. Бүтээлч чанарыг хөгжүүлэхийн тулд үргэлж суралцаж, туршиж, ур чадвараа сайжруулж, тухайн мэргэжилдээ мастер болох хэрэгтэй. Хаа яваа газраасаа эрдэм мэдлэгийг хай. Бүүр төсөөлж ч байгаагүй газраасаа хэрэгтэй мэдээллээ олж авч магад. Дүр эсгэх биш туйлбартай бай.
3. Эрэлхийл. Үргэлж, тайвнаар, анхааралтай бай. Хайж буй зүйлсээсээ гадна өөрт тань шинэ санаа өгч болох зүйлийг эрэлхийл. Исаак Асимовын хэлдэг үнэн: "Шинжлэх ухаанд шинэ нээлт хийчихээд хэлж болох хамгийн сайхан үг бол Эврика биш!" харин "Хөгжилтэй байна шүү..." юм.
4. Тоглох. Хамгийн чухал бөгөөд хүмүүсийн анзаардаггүй үе шат. Бүтээлч чанар нь тоглоомоор дүүрэн байдаг. Хүүхдүүд бусдын даалгавраар бус өөрсдийн хүслээр тоглож байх үедээ илүү их аз жаргалтай байдаг.
5. Бод. Бүтээлч чанар нь шинэ санаагаар дүүрэн. Таны тархи зогсолтгүй шинэ боломжуудыг эрэлхийлэх ёстой. Бүхнийг бүтээх боломжгүй ч өөрийн хийж чадах зүйлсээ эцэст нь тултал сэтгэх хэрэгтэй. Амжилттай бүтээлч чанар олон боломжуудын үр дүн байдаг. Олон тооны дундаас боломжит тоонууд тодрох гарч ирэх болно.
6. Шинэ санаа бүтээ. Бүтээлч оюун ухаан нь үргэлж олон төрлийн санаануудыг эсрэгцүүлж үүний дундаас нэн шинэ санаануудыг гаргаж байдаг. Олон цэгүүдийг холбож, хэрэггүйг нь хасч, хэрэгтэй санааг нэмдэг. Амжилттай бүтээлч чанар нь хэзээ ч цор ганц санаанаас бүтдэггүй. Харин олон үзэл бодлын нийлбэр байдаг юм.
7. Сонго. Олон сонголт, үзэл санаануудын дунд өөрийн зөв сонголтыг хийж өөрийн амьдралаа тэнцвэртэй байлгаснаар бүтээлч чанарыг хөгжүүлнэ.
8. Хий. Бүтээлч амьдралын явцад шинэ санаа гаргах нь хангалтгүй. Хамгийн гол нь шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Томас Эдисон хэлэхдээ: "Амьдралд хэрэгжээгүй шинэ санаа нь түүнийг бодож олсон тархинаасаа хэтэрдэггүй" гэжээ.

Sunday, September 18, 2016

Жоко Виллинк - Сахилга бат

Сахилга бат бол хүнд байж болох бүх сайн шинжүүдийн үндэс нь юм. Гэхдээ зөвхөн өглөө бүр эрт босохоор хязгаарлахгүйгээр илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд бүх зүйл хамаарна. Өдөр бүр дасгал хийж бие бялдараа хөгжүүлэх, хурд хүчээ нэмж, уян налархай болох хэрэгтэй. Илүү эрүүл чийрэг болох хэрэгтэй. Сахилга бат гэдэг бол зөв хооллож өөрийн бие организмд хэрэгтэй бодисыг олж авахыг хэлнэ. Сэтгэл хөдлөлөө захирч сурахыг хэлнэ. Тэгсэнээр зөв шийдвэр гаргаж сурна. Та "би" гэх үзлээ захирч сурсанаар "би" үзэл тань таныг захирахаас сэргийлнэ. 
Сахилга баттай байна гэдэг бол хүмүүс таньтай хэрхэн харьцаасай гэж хүсч байгаагаа өөрийн зан харилцаагаар харуулахыг хэлнэ. Өөрийн хийхийг хүсдэггүй, эмээдэг зүйлсээс айлгүйгээр хийж эхлэхийг сахилга бат гэж үзнэ. Айдастай нүүр тулахын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Сахилга бат бол айдсаа давах гүүр юм. Сахилга баттай байсанаар илүү хэцүү замыг сонгож, өөрийгөөн сорьж, хөгжин дэвшинэ. Энэ нь таньд болоод бусад хүмүүст тустай. Хүн бүрт хялбархан гарц байдаг, гэхдээ хялбархан гарцыг сонгосоноор та илүү амархан няцах болно. Та маш богинохон хугацаанд сэтгэлээр унаж зорилгодоо хүрэх замаас гажих болно. Харин сахилга бат таньд ийм үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй. Сахилга бат хүч чадал, тэсвэр хатуужил, эр зоригийг бий болгодог.
Сахилга баттай хүн сул дорой байдлыг, сэтгэлээр унан няцахыг үзэн яддаг. Энэ нь таньд дайсан мэт санагдаж болно. Үнэндээ сахилга бат бол таны хамгийн сайн найз. Сахилга бат таныг хэнээс ч илүүтэйгээр асарч тордоно. Тэгээд зөв замд тань чиглүүлнэ. Хүч чадал, эрүүл чийрэг бие бялдар, саруул ухаан, аз жаргал бүхий зам руу оруулна. Хамгийн чухал нь сахилга бат таныг "эрх чөлөө" рүү хөтөлнө.

Өр төлөгдөхгүй

Орчин үед улс орнуудын өр огтхон ч төлөгдөх боломжгүй. Үүнийг энгийнээр тайлбарлавал АНУ - ын засгийн газар ба эрдэнэсийн сан мөнгө хэвлэх эрхгүй. Тэгэхээр зах зээлд мөнгө нийлүүлэхийн тулд засгийн газар нь заавалчгүй хүүтэй бонд гаргах хэрэгтэй. Харин бондыг нь хэн авах гэхээр мэдээж доллар хэвлэх эрхийг гартаа авсан хувийн компани болох Холбооны нөөц. Тэгээд АНУ - ын засгийн газар төсвийн ажилчидынхаа цалинг тавьж, иргэдийн тэтгэврийг өгч, хүүхдүүдийн боловсролд мөнгө зарах хэрэгтэй болоод 100 тэрбум доллар хэрэгтэй болжээ гэж бодъё. Тэгэхийн тулд Холбооны нөөцөөс 100 тэрбум доллар зээлэх хэрэгтэй болно. Мэдээж тэр нь хүүтэй. Хүү нь 10 хувь гэх мэт. Тэгэхээр тодорхой хугацааны дараа АНУ - ын ЗГ 100 тэрбум доллараа хүүгийн хамт буцаан төлөх хэрэгтэй. Гэхдээ үйл явдлын гогцоо нь тэрхүү 10 хувь зах зээл дээр байхгүй бас АНУ - ын засгийн газарт ч байхгүй. Өөрсөддөө огт байхгүй зөрүү мөнгийг хэрхэн өгч болох вэ? Мэдээж Холбооны нөөцөөс дахин мөнгө зээлж л өгөх боломжтой. Ингэснээр засгийн газар нь 110 тэрбум долларыг буцаан олгохын тулд дахин хүүтэй мөнгө зээлдэж авна. Ингэж үл зогсох инфляци буюу улс орнуудын өрийн сүлжээ үүсдэг.

Өөрийгөө өөрчил

Махатма Гандийг дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц билээ. Хүн бүр түүнийг Энэтхэгчүүдийг удирдан Британы колоничилолын эсрэг тэмцэж 1947 онд тусгаар тогтнолоо олж авсаныг мэддэг. Махатма Гандийн сургаалиудаас сонирхоцгооё.

1. Өөрийгөө өөрчил
“Ертөнцийг өөрчлөхийг хүсвэл өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй.”
“Хүн төрөлхтний агуу чанар нь ертөнцийг өөрчилж чаддагтаа бус харин өөрийгөө өөрчилж чаддагт оршдог юм.”

Хэрвээ та өөрийгөө өөрчилвөл таны ертөнц ч өөрчлөгдөх болно. Аливаа зүйлийн талаар хэрхэн боддогоо өөрчилж чадвал таны мэдрэхүй болоод болж буй үйл явцад үзүүлэх хариу үйлдэл тань ч өөрчлөгдөнө. Таныг хүрээлэн буй ертөнц ч өөрчлөгдөнө. Өөрийн бодлоо өөрчилсөнөөр хүрээлэн буй орчноо шинээр харж өөрөөр хүртээд зогсохгүй хуучин бодол сэтгэхүйдээ хүлэгдэн байх үедээ хэзээ ч хийхгүй байсан, үгүй бол хэзээ ч төсөөлөхгүй байсан тэдгээр үйлдлүүдийг хийх боломж бүрдэх юм. Өөрийн гадаад ертөнцөө өөрчлөх үеийн хамгийн бэрхшээлтэй асуудал нь та хуучнаараа үлдэх магадлал юм. Таны хуучин дутагдлууд, уур уцаар, сөрөг сэтгэгдэл, өөрийгөө үгүйсгэсэн бодлууд тань байсаар ч байж мэднэ. Ийм тохиолдолд таны санаа бодол сөрөг сэтгэгдэлд хүлэгдэж өөрийн хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй ч байж мэднэ. Аливааг нухацтайгаар ухаалгаар бодож эхлэхгүй бол энэ байдал тань гүнзгийрсээр л байх болно. Таны дотоод мөн чанар аливаа зүйлээс асуудал хайж өөртөө олон дайсан бий болгосоор байвал улам их бэрхшээлийг үүсгэдэг билээ.

2. Таныг зөвхөн та л ойлгоно
“Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч намайг үгүйсгэж чадахгүй”

Аливааг хэрхэн хүртэх хүлээн авахыг тань зөвхөн та л өөрөө шийднэ. Ямарваа зүйлд хариу үйлдэл үзүүлэх хэвийн ба түгээмэл зан чанарууд байдаг. Гэхдээ энэ их ерөнхийлсөн. Та өөрийн бодол, сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө ямар ч тохиолдолд сонгох боломжтой. Та сандрах, хэтрүүлэн бодох, эсвэл бүүр уурлахгүй ч байж болно. Дандаа бөгөөд агшин зуурт өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан залж сурах хэрэгтэй. Таагүй үеүүд заримдаа тэгсхийгээд л замхарчихдаг. Эсвэл хуучин зуршил тань өөрийн эрхгүй гараад ирэх нь ч бий. Танаас өөр хэн ч таны бодол санааг хянаж, өөрчилж чадахгүй гэдгийг ухаарах тэр мөчөөс эхлэн энэ үзэл баримтлалаа өдөр тутмын амьдралдаа зуршил болгох хэрэгтэй. Өдөр ирэх бүр батжин хүчирхэгжих тэдгээр зуршлууд юм. Үүнийг хийснээрээ таны амьдрал хөгжилтэй бас хялбархан санагдах болно.

3. Уучилж зүгээр л өнгөрөө
“Сул дорой хүн хэзээ ч уучилж чаддаггүй. Уучлал гэдэг бол хүчтэй хүний шинж юм.”
“Эцэс төгсгөлгүй сөргөлдсөнөөр ертөнц тэр чигээрээ бүрэнхийлнэ.”

Муугийн эсрэг муугаар тэмцсэнээр амжилтанд хүрдэггүй. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ та өөрөө сонгодог гэж би урьд хэлж байсан. Аливаа зүйлд эерэгээр хандаж сурсанаар өөртөө болоод бусдад ч таатай нөхцөлийг бүрдүүлж байдаг. Өнгөрсөн зүйлийг уучилж зүгээр өнгөрөөсөнөөр та өөртөө болоод бусдад сэтгэлийн амар амгалан байдлыг бэлэглэж буйгаа ухаарах болно. Муу зүйлийг гүнзгийрүүлэн бодож сууснаар тухайн нөхцөл байдлаас юу ч сурахгүй ухаарахгүй байдалд хүргэнэ. Аливаад сөрөг хариу үзүүлсэнээр өөрийгөө улам ихээр зовоож тэр нь аажмаар таныг тамирдуулах болно. Хэрвээ та уучлахгүй бол өнгөрсөн үе болоод бусад хүмүүс таны өнөөдрийг удирдах болно. Уучилсанаар та өөрийгөө тухайн ачаанаас чөлөөлөх юм. Тэгсэнээр та амьдралынхаа дараачийн үе рүү анхаарлаа хандуулж төлөвлөх боломжтой болдог.

4. Хийхгүй бол амжилтанд хүрэхгүй
“Жоохон ч атугай туршлага нь мянган удаа төсөөлсөнөөс илүү үр дүнтэй”

Юу ч эхлэхгүйгээр байрнаасаа хөдлөх боломжгүй. Гэхдээ эхлэх нь хэцүү бөгөөд бэрхшээлтэй байж болох. Таны дотоод сэтгэлд зөрчилдөөн ихээр үүсдэг. Олонх нь бодолдоо л хүлэгдсээр байдаг. Эсвэл эцэс төгсгөлгүйгээр уншсаар сурсаар л байдаг. Урагшилсаар л байна гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Гэхдээ туршлагатай туршлагагүй хоёрын хооронд том ялгаатай болох нь амьдрал дээр харагдана. Хаана хүрч хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ утгаар нь ойлгохын тулд танд туршлага хэрэгтэй. Ном танд мэдлэгийг л өгнө. Та тэр мэдлэгээ үр дүн болгохын тулд ажиллаж хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Энэ бэрхшээлийг даван туулахад тань 9 – р зөвлөгөө танд туслах болно.

5. Өнөөдрөө хайрла
“Би ирээдүйг харахыг хүсэхгүй байна. Надад өнөөдөр маань чухал. Бурхан надад ирээдүйг өөрчлөх хүч хайрлаагүй.”

Өөрийн дотоод зөрчилөө даван туулах хамгийн зөв алхам нь өөрийн өнөөдрийн байгаа байдалтайгаа эвлэрч, зөв дүгнэлт өгөх юм. Яагаад? Өнөөдөртөө анхаарлаа хандуулсанаар тэртээ тэргүй хянаж үл чадах ирээдүйг бодож өөрийгөө зовоохгүй юм. Өнгөрсөн алдаа эндэгдлээ бодож зүрхшээх эсвэл ирээдүйд бүтэлгүйтэх вий гэж бодон тээнэгэлзэх аюулаас таныг чөлөөлөх билээ. Ингэснээр өнөөдрийн ажил үйлстээ анхаарлаа хандуулж хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байх юм. Өнөөдрөөрөө байж сурна гэдэг бол булчингаа хөгжүүлж томруулдаг шиг сэтгэл зүйн дадал зуршил юм гэдгийг битгий мартаарай. Цаг хугацаа өнгөрөх тусам дадал зуршил тань улам батжиж урсгалаараа хийгддэг болно.

6. Бүгд л хүн
“Би бол бүх л хүний адилаар жирийн л нэгэн хүн билээ. Гэхдээ би өөрийн буруугаан хүлээж, алдаагаан засч залруулах сэтгэлийн тэнхээтэй.”
“Хүн өөрийн хүч чадалдаа хэт эрдэж болохгүй. Хамгийн хүчтэй хүн ч ялагдаж, хамгийн ухаантай хүн ч төөрөлддөг гэдгийг мартаж болохгүй.”

Аливаа агуу амжилт гаргасан хүний амжилтыг хэтэрхий ихээр домог мэт хүлээн авсанаараа та бодит байдлаас хөндийрдөг. Өөрийгөө тэднээс өөр хүн гэж төсөөлсөнөөр тийм амжилтанд хүрч чадашгүй мэт сэтгэгдлийг өөртөө бий болгоно. Тухайн хүн хэн ч байсан бай тэр бол энгийн л нэг хүн гэдгийг санах хэрэгтэй. Бид бүгд л хүн болохоор ялгаагүй л алдаа гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүсийг шаардлагагүй төвшинд хайрцагласанаар та өөртөө болоод өөрийн ертөнцийг үзэх үзэлдээ зөрчилдөөн үүсгэдэг. Алдах гаргах тоолондоо өөрийгөө буруутгадаг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Үүний оронд юун дээр алдаа гаргаснаа дүгнэн бодож цаашид тийм алдаа гаргахгүй байх талаар бодох хэрэгтэй. Тэгээд дахин оролдоорой.

7. Шаргуу бай
“Тэд эхнээс нь таныг эс тоомсорлоно, дараа нь инээлдэнэ, тэгээд тантай зодолдоно, эцэст нь та ялна.”

Шаргуу тууштай бай. Цаг хугацаа өнгөрсөөр таны эргэн тойрон дах өрсөлдөгч нар нэг нэгээрээ сулран ялагдаж эхлэнэ. Тэгээд таны өөрийгөө хойш нь татдаг, өөрийгөө үгүйсгэдэг зан тань багаар багаар суларч замхарна. Өөрийн хийх дуртай зүйлээ олох хэрэгтэй. Тухайн зүйлийнхээ төлөө өөрөө өөрийгөө зоригжуулж дахин дахин оролдсоор байх хэрэгтэй. Гандигийн тайван тэмцэл амжилт олсон шалтгаан нь Ганди болоод түүний дагалдагч асар их тэвчээртэй, тууштай байсанд оршино. Тэд хэзээ ч бууж өгөөгүй юм. Амжилт ба ялалт нь таны хүссэн шиг тийм ч амар ирэхгүй. Хүмүүсийн амжилтанд хүрдэггүй гол шалтгаан нь тэд хэтэрхий хурдан бууж өгдөгт байдаг гэж боддог. Тэдний төсөөлж байгаа цаг хугацаа нь амжилтанд хүрэхэд хараахан хүрэлцдэггүй. Ийм алдаатай бодол нь харамсалтай нь бидний ертөнцөд түгээмэл байдаг билээ. Бидний хуурмаг ертөнцөд эм уугаад л жингээ хасна эсвэл гучхан хоногийн дотор их мөнгөтэй болно гэж сурталчилдаг.

8. Хүмүүсийн сайн чанарыг олж хар, тэгээд тэдэнд тусал
“Би хүнээс сайн чанарыг нь олж харахыг хичээдэг. Би өөрөө дутагдал ихтэй тул бусдын дутагдлыг чичлэх утгагүй билээ.”
“Хүний агуу чанар бусдын төлөө хэр их ажилласанаар хэмжигдэнэ.”
“Хэзээ нэгтээ удирдагч хүчирхэг бие хаатай байсан, харин өнөөдөр бусдыг ойлгож байвал удирдагч болно.”

Бараг хүн бүрт л ямар нэг сайн чанар байдаг. Муу чанарууд ч бий. Алин дээр нь анхаарлаа хандуулахаа та л шийднэ. Хэрвээ сайжрахыг хүсвэл хүний сайн чанарыг олж сурах нь чухал билээ. Ингэснээр таны амьдрал илүү хялбар хөгжилтэй болж бусадтай харилцах харилцаа тань эерэг болно. Бусдын сайн талыг олж харсанаар бусдын сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөх урам зоригтой болдог. Бусдад тусласанаараа зөвхөн тэдний амьдралыг сайжруулаад зогсохгүй өөр эерэг үр дүнд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрсөөр та хөдөлмөрийнхөө үр дүнг амьдралд харж эхлэнэ. Таны тусалж байсан хүмүүс өөрсдөө бас бусдад туслах сэтгэл, зорилготой болж эхэлдэг. Таны эхлүүлсэн сайхан сэтгэлийн аян бусдад халдварлаж эрч хүчээ улам ихээр авсаар байх болно. Нийгмийн харилцаан дахь ур чадвараа сайжруулсанаар та нийгэмд нэр нөлөөтэй болж байр суурь тань батжиж эхэлдэг билээ.

9. Өөрөөрөөн бай
“Аз жаргал гэдэг бол сэтгэл зүрхнээсээ бодож, хэлж, хийхийг хэлнэ.”
“Үг үйлдэл тань үргэлж чин сэтгэлээсээ байх ёстой. Өөрийгөөн үргэлж тайван байлгаж болж бүтнэ гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.”

Харилцааны ур чадвараа сайжруулах гол зарчим нь өөрийнхөөрөө байж чин сэтгэлээсээ харилцах юм. Илүү дутуу зүйлгүй байгаагаараа энгийн буй хүнд хүмүүс дуртай байх хандлагатай байдаг. Таны бодол санаа, үг үйлдэл хоорондоо зохицож буй үед та өөрөө ч аз жаргалыг мэдэрдэг билээ. Та өөрийгөө хүчирхэг, шударга зарчимч хүнээр төсөөлнө. Хэрвээ таны бодол санаа үг хоёр зохицолдож байвал энэ нь таны үйл хөдлөлөөр илэрдэг. Яагаад гэвэл таны хоолойн өнгө, биеийн хэл 90 хувь зохицолдох бөгөөд энэ нь бусдад өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Ийм тохиолдолд таны хэлж ярьж буй зүйл бусдын анхаарлыг илүү ихээр татна. Таны харилцаа худал хуурмаг биш үнэхээр чин сэтгэлээсээ гэдэгт бусад хүн итгэх болно. Таны үйл хөдлөл, үг яриа зөрөлдөж байх үед та өөртөө үл итгэх бөгөөд бусад хүн ч танд итгэхээн байдаг.

10. Үргэлж өсөн дэвж
“Үргэлжийн өсөн дэвжилт бол амьдралын хууль юм. Өөрийн үзэл баримтлалаа байнга хамгаалах гэж оролддог хүн гарах гарцгүй мухардмал байдалд ордог.”

Та үргэлж өөрийн ур чадвар, дадал зуршилаа сайжруулж чадна. Өөрийнхөө тухай болоод ертөнцийн талаар илүү ихийг нээн мэдэж болно. Гэхдээ та туйлбартай биш эсвэл юу хийхээ мэдэхгүй ч байж болно. Та аливаад туйлбартай хандаж сураагүй эсвэл биеээ хэт барьдаг байх магадлалтай. Гэхдээ энэ байдлаа зогсоохгүй бол та мухардмал байдалд орно. Таны байгаа орчин эсвэл үзэл баримтлал тань хэвийн мэт санагдаж болох ч сэтгэлийн гүндээ нэг л биш байгааг гадарлана. Ийм байдалд байх нь тийм ч таатай бус. Өөрийгөө байнга хөгжүүлэх нь сонирхолтой бөгөөд зөв зам юм.

Сирийн дүрвэгсэд буюу террорист салаанууд

Тусгайлан бэлдсэн цэргийн насны олон мянган дүрвэгсдийг европын улсууд руу цутгах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Одоо терроризм ба тогтворгүй байдал европын яг дундаас нь гарах боломж бүрдэж буй юм.

Бодоод байхнээ

Одоо Монголд хэрэгжиж буй бодлого бол өөрсдийн оргүй хоосноос бий болгосон өрийн бичгийг шахаад оронд нь алтыг нь авах бодлого юм. Өрийн бичиг дээр суурилсан мөнгөн дэвсгэрттэй улс орны эдийн засаг хэзээ ч сэргэхгүй ба өрнөөс гарах боломжгүй юм. Монголд хэзээ, хэдэн жилийн дараа, хэр их баялаг ухаж байж инфляци зогсох вэ гэж үү? Хэзээ ч зогсохгүй. Одоогийн систем зогсох боломжгүй. Санхүү эдийн засгийн хувьд колони улсад мөнгөний үнэгүйдэл зогсох боломжгүй байдаг. Буун дуугүйгээр эзлэгдсэн улс шүү дээ.

Хэдүүлээ ардчилал ялаагүй улсад очиж ардчилал байгуулаад хамаг алтыг нь хамаад авчих юмсан. Ардчилал гэж хүчтэй зэвсэг шүү.

Алтны олборлолтыг нэмвэл төгрөгийн ханш чангарна гэж байсан. Одоо чангараагүй харин ч ханшаа алдсан. Төгрөг алтнаас хамааралгүй. Урт нэрт хуульд өөрчлөлт оруулж алтны уурхайнуудыг нээсэн нь УИХ - ын гишүүдийн лобби байсан. Төгрөг гэж уйлалдаж байсан гишүүд одоо таг чиг.

Монгол ногоо үнэтэй биш

Монгол ногоог үнэтэй байна гэх нь хамгийн утгагүй хэрэг. Өөрсдөө өдөр бүр л хүүхэддээ импортын хор хэдэн мянгаар авч өгөөл байдаг биз дээ. Шоу цэнгээн болохоор ямар ч эргэлзээгүйгээр хэдэн арван мянгаар нь архи пивонд өгч чаддаг байж Монгол ногоогоо үнэтэй гэж хэлэх утгагүй.

Үл үзэгдэх боолчлол

Эрх чөлөөт хүн гэж цээжээ дэлдэх авч санхүү эдийн засгийн хувьд эзлэгдсэн улсад амьдарч буйгаа олон хүн ухаарахгүй байх шиг. 90 оныг сайтар харах юм бол нэг ч удаа буун дуу гаргалгүйгээр Монголыг эзлэчихжээ гэж харагдаж байна. Боол гэдгээ ухаардаггүй бол хамгийн сайн боол гэдэг шиг эзлэгдсэн байгаагаа мэдэхгүй ард түмэн бол боолоос ялгаагүй билээ.

Өр төлөгдөх боломжгүй

Орчин үед засгийн газруудын өр төлөгдөх боломжгүй. Яагаад гэвэл засгийн газрууд буюу улс мөнгө хэвлэх эрхгүй.

Мэдээ мэдээлэл

За тэгэхээр удахгүй долларын ханш 2000 давах байх. Гаднаас их доллар орж ирнээ гэдэг чинь ханш нь өсөхийн цондон юм шүү дээ.

Исланд улс банкируудыг барьж хорьж эхэлсэнээс хойш эдийн засгийн хямралаас маш түргэн гарч байна.

Недерландад хоригдол байхгүйн улмаас 8 шорон хаагдсан байна.

Наадмын үеээр хүмүүсийн анхаарал сарнисныг далимдуулж Таван толгойн асуудлыг шуудруулах гэж оролдож магадгүй юм даа. Чоно борооноор гэж заавал баярын үеэр далимдуулж элдэв хууль баталдаг моод гараад байгаа.

Энэ нам зам гээд хэрэлдээд байгаа залуусыг бүгдийг нь мал дээр гаргаж амьдрал үзүүлмээр юм. Баасаа ч бэлдэж чадахгүй байсаар насыг барлаа.

Том төслүүд гэж сүржигнэх яах вэ Монголд нефть боловсруулах үйлдвэр бариулахгүй байгаа бүлэглэлүүдтэйгээ тэмцээч.

Бас нэг хачирхалтай зүйл нь амьтдын ороо жилдээ 1 юмуу хоёр удаа орж өндгөн эс нь ялгардаг. Харин хүнийх сар бүр. Амьтны хүрээлэнд торлогдсон амьтдын өндгөн эс харин ойр ойрхон ялгараад байдаг болдогыг эрдэмтэд ажиглажээ. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал, муу хоол хүнснээс болдог байж болох гэж үзсэн байна. Сарын тэмдэгийг нэг ёсны эмгэг гэж үзжээ.

Казакстанд олон мянган бөхөн үхсэнийг би урантай холбоотой л гэж бодож байна. Газрын гүн рүү хүхрийн хий шахахаар тэгээл амьд амьтад хордож үхэх бол наад захын асуудал байлгүй дээ. Дэлхийн нийт бөхөнгийн тал нь явчлаа шд хэдхэн хоногт.

Чингис бонд буюу дампуурлын үүд

Анхнаасаа Чингис бондыг эгүүлэн төлөх зорилгогүй Монгол улсыг өрийн сүлжээнд унагах гэж байна гэж хэлж байсан маань үнэн байжээ. Энэ мөнгөөр шинэ станц барьж, Оюу толгойн 34 хувийг худалдан авч, цэвэрлэх байгууламж шинээр барьж, эсвэл нүүрс угаах үйлдвэр барьж, нефть боловсруулах үйлдвэр барьж болох л байсан. Гэхдээ бас болохгүй байсан. Яагаад гэвэл 30 хувиас илүүг нэг төсөлд оруулж болохгүй заалттай. Тэгэхээр 1 тэрбумын өртөгтэй үйлдвэр барьж болохгүй. Анхнаасаа болохгүйгээр зохион байгуулсан хэрэг. Тендер нэрийдлээр үрэн таран хийж дахин зээл авахын тулд шүү дээ.

Популизм

Үг гэдэг маш хүчтэй зэвсэг. Одоо цагт популизм гэдэг үгээр Монголчуудын ирийг мохоох гэж оролдож байна. Энэ чинь манайхан өөрсдөө бодоод олцон ч зүйл биш гадны захиалгатай түгээсэн үг юм байгаан. Популизм гэдэг үгнийхээ учрыг олж буй хүн ер нь хэд байдаг нь их сонирхолтой.

Төрийн дэмжлэг

Дөрөв таван жилийн өмнө цахилгаан тээвэр компани 100 цахилгаан машинтай такси бааз байгуулах хүсэлтээ ЗГ - т тавьж дэмжлэг хүсээд бүтээгүй. Одоогийн ЗГ ч дэмжихгүй байна. Тосноос хараат байлгах л бодлого шүү дээ. Уг машин 100 км - т 1000 төгрөгний тог зарцуулдаг гэж тухайн үедээ ярьж байсан. Одоогийн төр чадалтай инженерүүд эрдэмтдээ огт дэмждэггүй. Зөвхөн импортын бүтээгдэхүүн төрд шахаж ашиг хийх сонирхолтой.

Архи хэмээх геноцид зэвсэг

Хятадууд Шинжааны дэлгүүрүүдийг заавал архи тамхи зарах хэрэгтэй гэж тулгаж эхэлжээ. Шинжааны исламын шашинт иргэд үүний эсрэг байгаа юм. 
Уг мужийг номхон дуулгавартай болгохын тулд архи, тамхийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Хэрвээ архи, тамхийг нүдэнд ил харагдах газар байрлуулахгүй, зарахгүй бол дэлгүүрийнх нь лицензийг хураана гэж сүрдүүлж байгаа аж.

Зээл

Жаст групп Өмнөд Африкийн Стандарт банкнаас 130 сая доллар зээлдээд дампуурсан даа. Гэтэл MMC 130 сая долларын зээл нь бас Стандартаас. Тухайн зээлийг Францын BNP худалдаж авсан. Одоо MMC BNP - д 130 саяыг төлөх ёстой. Тоо хэмжээ нь сайхан таарч байна шд. Цэвэр тохиолдол байв уу? Эсвэл зүгээр л хоёр өөр компани ижил хэмжээтэй зээл авсан болж таарвуу?

Мэдээ сэлт

Хятад ажилчид Израйльд ажил хийхийн тулд израйлийн охид бүсгүйчүүд ба биеэ үнэлэгчидтэй унтахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурдаг байна. 

Нээрээ MMC дангаараа өрөө төлөх чадвартай юм уу? Том таван толгой руу орж л дарах гээд байгаан биш үү? Эрдэнэс таван толгой хөдлөхгүй байгаа юм шиг худлаа суртал ухуулга их хийдэг болж шүү. Ажил нь хэвийн нүүрсээ гаргасаар л байгаа шүү дээ. Хэрвээ MMC дангаараа 1.2 тэрбум долларын өрөөн төлчих юм бол хувийн хэвшил үнэхээр лут болжээ гэж итгэе. Том ТТ оролцоогүйгээр шүү дээ. Ажил нь сайн яваа юм бол яагаад Moody's агентлаг MMC гийн зээлжих зэрэглэлийг бууруулсан бэ? MMC корпорацийн мэдээлж буйгаар тэд өнгөрсөн 2014 онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. 
Төр мөнгө босгох ямар ч чадваргүй гээд байдаг. Эрдэнэс таван толгой мөнгө босгоод бидэнд хүний хөгжил сангаар тараагаа биз дээ? Хэдэн зуун саяыг босгож иргэдэд тараасан. ЭТТ л буян шүү дээ. Асар том баялагтай орд байхад мөнгө босгохгүй гэж байдаггүй юм. 

Хараад байхнээ гадны компаниудын хөлсний нийтлэл бичээчдийн нийтлэл үнэхээр явуургүй болчижээ. Иргэд үнэн худлыг нь ялгадаг болчиж. Одоо бараг л тэдэнд мөнгө өгч нийтлэл бичүүлэх нь бараг мөнгөний гарз болсон байна шд. Огт ажил хийдэггүй зөвхөн гадны компаниудыг магтаж талхаа олж иддэг бүлэг нийтлэлчид байна. Ажил хийхгүй амьдарч болдог л юм байна.

Монгол улсад өрх толгойлсон 90000 эмэгтэй байгаа аж. Эрчүүд где? 

Өмнөх системд ийм их газрын баялаг ухдаггүй ч хүн бүр ажил амьдралтай байсан. Ажлын байр үүсэхийн тулд заавал уул уурхай шаардлагатай биш. Энэ хэрэгжиж буй бодлого бол Монголыг түүхий эдийн бааз болгох бодлого юм. 

Бие ээ үнэлэхийг хуульчилж зөвшөөрнө гээд байдаг хүмүүс өөрсдөө манай охин мэргэжлийн янхан хийдэг гэж ярих юм байна л даа.

Доллар ихээр орж ирвэл төгрөг чангарна гэдэг худлаа шүү! Харин ч эсрэгээрээ ханшаа улам алдах болно.

Таны эрүүл мэндэд хэзээ ч анхаарал тавьдаггүй хүмүүсийг та баяжуулсаар байдаг. Битгий архи тамхи авч байгаарай залуусаа. 

Нефтийн ханш унаснаас болж Оросын ЗГ зардлаа 10 хувь танажээ. Хямрах үед ухаантай ЗГ зардлаа танадаг бол ухаангүй ЗГ нэмж зээл авдаг.

Явган аялал

Уул хадаар аялахад хамгийн тохиромжтой гутал бол гүйлтийн пүүз юм. Харин уулын гутал сайн гэдэг нь реклам төдий. Уулын гутал нь маш хүнд, дээрээс нь агаар нэвтрүүлдэггүй. Ус нэвтэрдэггүй гэж рекламддаг. Тэр нь харин ч муу. Хэрвээ ус нэвтрэхгүй юм бол таны хөл амьсгалахгүй гэсэн үг. Хөл чинь амьсгалахгүй бол чийг татна. Түүнчлэн тэр том банхар гутал нэг норчих юм бол мөд хатахгүй. Хөл хэдий чинээ хүнд та төдий чинээ цуцах болно. Уулын гутлыг шагайг хөдөлгөлгүй барьдаг сайн талтай гэж ярьдаг. Энэ нь буруу ойлголт. Таны шагай чөлөөтэй хөдөлж байх ёстой. Шагай хөдлөхгүй байх юм бол таны хөлний гэмтэх магадлал улам ч өснө. Зэлүүд ойд шагайгаа мултална гэдэг хүсэх зүйл биш. Тэгэхээр ууланд явахад агаар нэвтрүүлдэг, түрийгүй, хөнгөн, хурдан хатдаг пүүзийг сонгох хэрэгтэй.