Thursday, January 6, 2011

"Bird watching in lion country" гэдэг номыг уншиж дуусгалаа. Ерөнхийдөө их таалагдав. Dirk Tu Toit гэдэг уг эрхэм урьд нь хувьцааны бизнес эрхэлж байгаад 2000 оны хавьцаанаас форекс руу бүр мөсөн урважээ. Гол нөлөөлсөн хүчин зүйл нь форексын түргэн хувьсамтгай чанар юм. Хувьцааны зах зээл шиг өдөрт ганцхан удаа бирж нээгддэггүй 24 цагаар дэлхийн хаанаас ч арилжаанд оролцож болдог нь түүний сэтгэлийг татжээ. Мөнгөө асар хурдан алдаж эсвэл өсгөж болох боломж ба түүнийг дагалдсан сэтгэл зүйн мэдрэмж ч нөлөөлсөн гэнэ. Түүний хэлсэн гол санаануудыг тоймлон хүргэхийг хичээе. 

Форекс-д хэн ялдаг вэ?

Форекс-д арилжаа хийж байгаа хүмүүс эхний өдрөөсөө л хоёр хэсэгт хуваагддаг. Ялагчид ба ялагдагчид. Ялагчид анхнаасаа л ялж эхэлдэг ялагдагчид мөн л анхнаасаа ялагдаж эхэлдэг. Сайн трэдер болохын тулд олон зүйл хэрэгтэй. Сахилга бат, тэвчээр, сэтгэлийн хат, мөнгөний зөв зарцуулалт, сайн мэдээлэл. Энэ бүгдийг цогцлоож гэмээнэ амжилтад хүрэх болно. Шинэ трэдерүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол богино хугацаанд их хэмжээний мөнгө олох гэсэн оролдлого. Аль болох их мөнгөөр өндөр хөшүүрэгтэй тоглохыг оролддог. Магадгүй аз таараад эхний 5 тоглолтдоо ялж магад. Гэвч дараагийн 5 тоглолтод зах зээл таныг даапаалах магадлалтай. Өндөр хөшүүрэгтэй мөнгө хурдан өсдөгтэйгээ адилаар хурдан замхран алга болно. Хөшүүрэг хэдий чинээ өндөр байна төдий чинээ цөөн пипсээр мөнгө чинь өсөж бас уруудна. Ингэснээр таны мөнгө зах зээлийн савалгааг давахгүй margin call болох магадлал өндөр. 

Мөнгөнийхөө хэдэн хувиар арилжаа хийх вэ?

1-5 хувь. Та 10000 долларын мини данстай гэж бодьё. Хэрвээ дансныхаа 10-20 хувиар арилжаа хийх юм бол төдий чинээ эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэд хэдэн бүтэлгүй арилжааны дараа таны данс мэдэгдэхүйц дундарсан байх болно. Түүнчлэн хөшүүрэг 1:1 эсвэл 1:3 байвал зохимжтой гэж үзжээ. 1:10, 1:20, 1:50 ба 1:400 гэх мэтийн галзуурсан хөшүүргүүд бол казино тоглосонтой ижил гэнэ шүү. Хэрвээ та мөнгөө алдахыг хүсч байгаа бол казино-д очихыг зөвлөсөн байна. Форекс бол казино биш бизнес гэдэгийг анхааруулжээ. Магадгүй энэ таны амьдралын баталгаа, цаашлаад ажил чинь ч болж болох юм. Брокерын компаниуд мэдээж өндөр хөшүүргийг өөгшүүлнэ. Тэдний халаасанд зүгээр л мөнгө урсч орж ирж буйтай ижил юм. Рекламан дээр байгаагаасаа их мөнгөөр тоглож таньд том хөдлөх боломж нээгдэж байна гэж сурталчилдаг ч энэ нь үнэндээ занга юм. Олон туршлагагүй арилжаачид энэ занганд хууртан хөлс хүчээрээ олсон мөнгөө байршуулж алддаг. Нэг л зүйлийг санах хэрэгтэй. 1000 доллараа 100000 болгоод тоглож болно. Гэхдээ заавал ингэх албагүй. Энэ нь таны өөрийгөө залах чадвараас л шалтгаална. Хялбар мөнгө гэж байхгүй. Тиймсэн бол бүгд форексоор баяжсан байгаа.

Уг номноос хамгийн их анхаарал татсан сонирхолтой хэсэг бол түүний индикаторын талаарх үзэл бодол байлаа. Яагаад гэвэл Дирк техник анализыг ойшоодоггүй юм. Магадгүй энэ нь нийт форексчдын хувьд гол зүйл ч байж болох. Дээр хэлсэнчлэн Дирк хувьцааны арилжаа хийдэг байсан. Тэрэндээ техник анализ хийж, индикаторуудыг ашигладаг байжээ. Энэ нь ч амжилттай болж байв. Харин форексын ертөнцөд орсоны дараа нөгөөх индикаторууд нь мөнгөний зах зээлтэй нийцэхгүй байгааг анзаарчээ...

No comments:

Post a Comment