Saturday, January 22, 2011

Форекс зөвлөгөө

Ханш аль зүг рүү явж байна вэ? Хэр хол явах вэ? Тренд хэр удаан үргэлжлэх вэ? Ёроол ба орой нь аль вэ, тренд суларч байгаагийн шинж нь юу вэ?
Эдгээр нь ямар ч техник шинжилгээний чухал хэсэгүүд юм. Харин доорх зөвлөгөө бол өдөр тутмын арилжаандаа баримтлах дүрмүүд юм.

1. Зах зээлийн чиг хандлагыг бүрэн бүтнээр мэдэх хэрэгтэй
Богино хугацааны чартуудыг харахаасаа өмнө өдөр тутмын, долоо хоногын, сарын гэх мэт өргөн хүрээтэй чартыг харах хэрэгтэй. Өдөр тутмынхаа арилжаанд тэдгээр хугацааг ашиглахгүй ч гэсэн дэлхийн зах зээлийн чиг хандлагыг мэдэж байх хэрэгтэй. Авто замын хажууд зогсоод аль чиглэл рүү дийлэнх машинууд явж байна вэ гэдэгийг тодорхойлж байна гэж бод. Дараа нь өндөр уулан дээр гараад зам руу харж байна гэж бод. Та илүү ихийг харж, хариулт нь таны өмнө тодрох болно.


2. Трендыг олоод түүнийг дага
Тренд нь урт хугацааны (жилийн, сарын), түр зуурын (долоо хоногын, өдөрийн), эсвэл богино хугацааны (цагийн, 30 минутын, 5 минутын) байж болно.
Ямар ч тохиолдолд 2 өөр цагийн чарт дээр ажиллаж сурах хэрэгтэй. Урт хугаацаны чарт трендыг олохын тулд, харин арай богино хугацааг орж гарах үе ээ олохын тулд ашиглана.
Трендыг дагаж арилжаа хийх нь трендын эсрэг арилжаа хийхээс хамаагүй хялбар байдаг. Мэргэжлийн арилжаачид хэзээ ч тодорхой шалтгаан байхгүй бол трендын эсрэг арилжаа хийдэггүй, харин трендыг дагадаг. Нийт арилжаачдын хувьд трендыг дагах нь хамгийн шилдэг бөгөөд аюулгүй арга гэдэг нь маргаангүй юм.


3. Суппорт ба резистансыг ол
Buy хийхэд хамгийн тохиромжтой газар нь суппортын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Sell хийхэд хамгийн тохиромжтой газар нь резистансын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Нэгэнт өсөөд эхэлцэн арилжааны дундаас нь орохгээд хэрэггүй, буцаж унаад суппорт доо хүрэхээр нь орох хэрэгтэй. Ёроолоос авах нь таны эрсдэлийг багасгах бөгөөд өсөлт бүрээс ахиу ашиг олох боломжтой болно. Ханш унаж байгаа зах зээлд ч энэ нь ялгаагүй. Ханш өсөөд резистанс төвшинд хүрсэн үед sell хийх хэрэгтэй.


4. Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж ав
Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж авдагийг зуршил болгох хэрэгтэй.
Өдөр бүрийн орой нь хүчтэй резистанс үүрэгтэй байдаг.
Өдөр бүрийн ёроол нь хүчтэй суппорт.
Тэдгээр төвшинг сэтэлсэнээр тухайн өдрийн хувьд шинэ тренд үүсэх боломжтой.


5. Индикатор ашигла
Ханш бол өөрөө шилдэг индикатор, гэхдээ огт индикатор ашиглахгүй байх нь хэцүү.
Дийлэнх арилжаачид хамгийн багадаа 1-2 индикатор ашигладаг.
Индикатор ашигласанаар зэх зээлд хуримтлагдсан мэдээллүүдийг нэгтгэж, унших боломж арилжаачдад олддог.
Индикатор ашиглахад мэдлэг тодорхой мэдлэг хэрэгтэй. Хэдий чинээ олон индикаторын талаар уншиж судална төдий чинээ туршлага сууна. Хоорондоо өөр харагддаг ч бараг 100 хувь ижил мэдээлэл өгдөг олон индикаторууд байдаг. Бие биенээ үгүйсгэдэг индикаторыг хэн ч хүсэхгүй.

6. Графикаа харахад ойлгомжтой байлга
Дэлгэцэн дээрээ хэт олон индикатор байрлуулж графикаа ойлгомжгүй болгох хэрэггүй. Хэт олон индикатор байрлуулсанаас графикаа уншихад төвөгтэй болох бөгөөд buy/sell сигналаа тодорхойлж чадахгүйгээс арилжааны шийдвэр гаргах боломжгүй болох юм.

7. Арилжааны төвөвлөгөө гарга
Сайн төлөвлөсөн төлөвлөгөөг дагасанаар тогтвортой арилжаа хийх боломж бүрдэнэ. Хэрвээ арилжааны системгүй бол системтэй болох хэрэгтэй. Энгийн дүрэм баримталж, төлөвлөгөө бүрээ логикийн дагуу тайлбарлах чадвартай байх хэрэгтэй.

8. Мөнгөний менежмент бол хамгийн чухал нь
Эрсдэл гэдэг бол хөрөнгө оруулалтын ертөнцөд хамгийн чухал үг. Бид арилжааны шийдвэр гаргах бүртээ эрсдэлд орж байдаг. Форекс-д ч ялгаагүй. Форекс бол хамгийн өндөр эрсдэлтэй бизнес!
Арилжаанд орно гэдэг нь юм бүхэнд бэлэн байхыг хэлнэ. Итгэл найдвар тавих нь форекс-д нөлөөлөхгүй. Зах зээлийг шинжлэх тодорхой ойлголт өгөх боловч яг таг ханшийг мэдэх боломжгүй. Одоо болж буй үйл явдал л хамгийн чухал. Тийм болохоор арилжаачид:
- Эрсдэлээ хязгаарла. Эрсдэл 1 бол ашиг 2 байхаар бодолц.
- Стоп лосс хэрэглэ. Арилжаагаа нээлттэй орхисоноос бүхнээ нэг өдөр л алдаж магад.
- Ашигаа хамгаал. Төлөвлөж байснаасаа илүү ихийг олох гэж шунах хэрэггүй. Зах зээл таны эсрэг эргэж мэднэ.
Арилжааны дансаа их хэмжээний алдагдалаас хамгаалах номер нэг дүрэм юм.
Буруу арилжаа хийсэн бол таны бодол л буруу байсан гэсэн үг. Харин мөнгөө алдахгүй.
Хэрвээ маш том алдаа хийгээд их хэмжээний алдагдал хүлээж эхэлвэл түргэн арилжаагаа хаах хэрэгтэй. Бүрэн хэмжээний дампуурлаас аврагдах цорын ганц зам байж ч болно. Хөлөг онгоц живж эхэлбэл залбираад хэрэггүй, онгоцноос хурдан үсэр!

9. Өөрийгөө мэддэг бай
Хэрвээ та өөрийгөө мэддэггүй бол форекс нь өөрийгөө таних үнэтэй сургалт юм. Олж, алдаж, айж, сандарч байх үедээ хэрхэн өөрийгөө хянаж чаддагаа мэдэх болно. Сэтгэл хөдлөл нь форекс арилжаанд чухал нөлөөтэй. Сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй байх нь чухал. Сэтгэл хөдлөлөө хянаж сурахад хугацаа хэрэгтэй.
Ядарсан ба сэтгэл тавгүй үедээ арилжаа хийх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй.

10. Зах зээлийн занг мэд
Ханш өсөхийн тулд урт хугацаа зарцуулдаг. Ханш унахдаа маш хурдан байдаг.
Uptrend бүрэлдэхийн тулд хэдэн сар заримдаа хагас жил шаардлагатай бол downtrend үүсэхийн тулд хэдхэн өдөр хэрэгтэй бөгөөд хэдэн сарын дараа ёроолдоо хүрдэг.
Хурдны ялгааг нь арилжаачид ингэж хэлдэг: "Бухнууд шатаар өгсөж байхад, баавгайнууд цонхоор үсэрдэг".
Арилжаачид эдгээрийг чухалчлан шинэ шийдвэрээ гаргадаг юм.

11. Суралц, хуваалц, өсөн дэвж
Зогсоо зайгүй суралц.
Мэргэжлийн арилжаачид үргэлж шинийг сурахаар тэмүүлдэг бол та тэднээс хоёр дахин их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үргэлж шинийг эрэлхийлдэг, хариулт олохыг хичээдэг хүмүүс л амжилтанд хүрнэ.
Мэдлэгээ бусадтай хуваалц.
Энэ бүхнийг баримталсанаар таны арилжаанд ахиц гарна.








2 comments:

  1. yer ni ali chartiin trendiig dagah ni ersdel bagatai ve

    ReplyDelete
  2. Эрсдэлгүй чарт гэж байхгүй. Бүгд л эрсдэлтэй.

    ReplyDelete