Sunday, January 9, 2011

Forex gold trend

Алтны талаар зарим зүйлс...

Алт бол хүмүүс түүхээ бичиж эхэлсэн цагаас хүмүүсийн амьдралд байсан зүйл. Магадгүй тэрнээс ч өмнө байгалийн байдлаар нь хүмүүс түүж хэрэглэж байсан нь мэдээж. Бүх л түүхийнхээ туршид алт мөнгөний үүргийг гүйцэтгэж байлаа. Түүний гэрэлтсэн өнгө, бат бөх байдал нь эд баялаг, үнэ цэнийн илэрхийлэл юм. Тийм ч учраас олон улс орон алтыг мөнгө болгон хэрэглэж байжээ. Яваандаа арай хялбар, авч явахад амар гэдэгээр нь цаасан мөнгө гарсан юм. Түүнчлэн алтан зоосоо түнтийлгээд явах нь амь насанд ч аюултай байлаа. Саяхныг хүртэл улс орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажсан байлаа. Харин 1970 аад оноос Никсоны засгийн газар цаасан мөнгийг алтнаас чөлөөлсөнөөр дэлхийн мөнгөн тэмдэгтүүд алтны хараанаас гарчээ. Гэхдээ энэ нь буруу байсан гэдэг нь одоогийн дэлхий дахинд болж байгаа үйл явдалууд харуулж байна. Цаасан мөнгийг хэмжээ дамжаагүй хэвлэсэнээр инфляц урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Алтаар баталгаажаагүй цаасан мөнгө бол үнэндээ цаас л юм. Түүнийг цорийн ганц үнэ цэнэтэй болгож байгаа зүйл нь бид түүнийг мөнгө гэж бодож байгаатай л холбоотой. Сүүлийн 40 жилийн хугацаанд ноён доллар үнэхээр дураараа дургисан. Дэлхийн мөнгөн тэмдэгт болж олон ч улс орнууд валютын нөөцөө доллараар бүрдүүлж байв. Гэвч сайхан үлгэрт төгсгөл ирдэгийн адилаар долларт ч төгсгөл ирж байгаа нь улам ч тодорч байна. Америк хэв маяг, амьдралын түвшин яг үнэндээ зээл дээр тогтож байв. Хэт үрэлгэн эдийн засаг, хүмүүсийн тансаг амьдралыг бүрдүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй зээл авах хэрэгтэй болно. Харин өрөө  яаж төлөх вэ? Мэдээж доллараар. Доллараа зогсоо зайгүй хэвлээд байхад л болох нь тэр. Яг л шидэт саваагаар дохиж буй мэт хэвлээл байна хэвлээл байна. Зах зээлд хэт их цаасан мөнгө нийлүүлэгдсэнээр юу болдог нь хэнд ч ойлгомжтой. Иймийн учир улс орнууд доллараас татгалзаж валютын сангаа Канад ба Австрали доллараар бүрдүүлж байна. Үнэт металл өсөх үед эдгээр 2 долларын ханш чангардаг нь хууль билээ. Түүнчлэн алтны нэг чухал ач холбогдол нь үеийн үед ханшаа алддаггүйд байгаа юм. Эртний ромд унци алтаар сайн костюм авч өмсдөг байв. Одоо ч гэсэн 1300 доллараар бас л сайн костюм авч хүрэлцэнэ (одоогийн хэлдэгээр бол брэнд). Саяхны их 20-ийн уулзалтаар авч хэлэлцсэн нэг чухал асуудал бол цаасан мөнгийг алтаар баталгаажуулах талаар байв. Одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй ч ирээдүйд боломжтой зүйл гэж ажиглагчид үзэж байна. Хятад, Орос, Энэтхэг гэх мэт их гүрнүүдийн алтны нөөцөө нэмэгдүүлж байгааг ч үүнтэй холбон тайлбарлаж байна. АНУ-ын алтны нөөц 8000 тонн. Харин хятадынх 1000 тонн. Тэгэхээр Юаны ханшийг доллартай тэнцүүлэхийн тулд БНХАУ-д дахиад 7000 тонн алт хэрэгтэй. Хятад хэдийгээр алтны голлогч олборлогч орны нэг боловч алтны импортоо улам нэмэгдүүлж байгаа нь нэгийг бодогдуулж байна. Хятад тэр их мөнгийг хаанаас олж байна гэж үү? Хятад улс Америкийн маш их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг. Долларын нөөц нь толгой эргэм. Өдөр тутам ханшаа алдаж буй тэр их доллараараа аль болох их алт авах нь мэдээж. Улаан луу хүрхэрч байна. Алт хөрөнгө оруулалт мөн үү биш үү гэдэг дээр хүмүүсийн санал хуваагддаг. Ямар ч гэсэн инфляциас хамгаалах найдвартай хэрэгсэл гэдэг нь түүхээр батлагдсан. 2000 онд унци алтыг 250 доллараар авсан хүмүүсийн хувьд ашигтай наймаа болсон нь тодорхой байна. Алтны үнийг хамгийн ихээр дарж байгаа зүйл бол цаасан алт гэж эдийн засагчид үздэг.

үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment