Friday, January 28, 2011

Stock

Дотоодын зах зээл сайхан тэлж байнөө. Одоо л нэг зөв гольдрилдоо орж эхэлж байна. Говь ХК энэ жил нэгж тутамд 480 төгрөг өгөх төлөвтэй байна. 2011 онд 50 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. 2010 оны цэвэр ашиг 3.8 тэрбум. Хэтийн зорилт нь 100 тэрбумын борлуулалт. 

Сүүлийн үед явагдаж байгаа өсөлт гадны хөрөнгө оруулагчид ихээр орж ирж байгаатай холбоотой. Америкийн Firebird, Peabody гээд хөрөнгө оруулалтын корпорациуд маш идэвхтэй байгаа. Firebird л гэхэд Шарын голын 52 хувийг аль хэдүйн авчихсан байна. Нэг талаараа сайн ч нөгөө талаараа стратегийн гэж болох ийм том ордуудаа гадныханд туугаад байгаа нь харамсалтай. Эрдэнэт ийг нүүрсээр хангадаг уурхай шүү дээ. Удахгүй бидний нүүрсийг бидэнд асар үнэтэй зарах бий. 

Шарын голын уурхайн өсөлтөнд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь уг компани алт олборлож эхэлж байгаатай холбоотой. Нүүрс ба алтны уурхай болж байгаам. Австралийн том корпорациуд ч манайд ихээр хөрөнгө оруулж байна. Сэтгэл эмзэглүүлж байгаа гол асуудал нь Монголчууд хувьцааны талаар ойлголт муутай эсвэл мөнгөгүйгээсээ болоод энэ өсөлтөөс хоцорч байгаа явдал юм. Ямар сайндаа л хөрөнгийн биржийн захирал нь өөрөө зурагтаар Монголчуудаа арилжаанд идэвхтэй оролцоочээ гэж гуйж байхав дээ. 

Монголын хөрөнгийн бирж одоогоор 2 тэрбум доллараар үнэлэгдэж байна. 25 тэрбум доллар хүртэл тэлэх боломжтой гэж гадны шинжээчид үзжээ. Тэгэхээр энэ бол зөвхөн эхлэл юм. Ирээдүйдээ сайн хөрөнгө оруулалт хийцгээе.

No comments:

Post a Comment