Thursday, January 6, 2011

Бидэн шиг өдөр тутам арилжаанд ордог жижиг наймаачид яах вэ? 

Бид том акулууд шиг олон сар жилээр open trade хийх боломжгүй. Тиймээс бид түргэн шаламгай байх хэрэгтэй. Тэд бол хүнд жингийн боксчид, харин бид бол хөнгөн жингийн боксчид юм. Түргэн шаламгай хөдөлж, зайнд нь орж оноо түүж, буцаж хурдан гарах хэрэгтэй. Нэг л буруу хөдөлгөөн хийж цохилт авах юм бол бид тэсч чадахгүй. Хэдий хүнд жингийн боксчин болхи ч гэсэн нэг л оновчтой цохих юм бол бидэнд босч ирэх магадлал тун бага. Трендээ зөв тодорхойлж авах цэгээ доод талаар, зарах цэгээ боломжит өсөлтийн дээд цэгт ойролцоо аваачих хэрэгтэй. Хэрвээ авах гэтэл унаад байвал санаа зовох хэрэггүй. Уналтыг дуустал хэд хоног хүлээх хэрэгтэй. Харин сайн л биз бүүр ч хямдхан авах боломж гарч байна шүү дээ. Өдөр бүр 4, 5 арилжаа хийж олон дахин шимтгэл төлөх хэрэггүй. Долоо хоногтоо цөөн хэдэн чанартай арилжаа хийж олсондоо сэтгэл хангалуун байж сур. Шунах л юм бол та алдах болно. Ялангуяа 5 дахь өдөр америкийн бирж нээгдсэний дараа арилжаа хийхээс зайлсхий. Муу байрлалтай open trade тэй амралтын өдрүүдийг өнгөрөөнө гэдэг хүсэх зүйл биш. 1 дэхийн өглөө яаж ч савлаж мэднэ. 

Зөвхөн нэг хосоор арилжаа хийж сур. Олон хосоор арилжаа хийх нь хянахад төвөгтэй, төдий чинээ их мэдээлэл хэрэгтэй гэсэн үг. Тэгээд нэг чиглэлийг барьж арилжаа хий. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг. Жижиг лаануудыг битгий тоо. Зөвхөн хамгийн дээд ба хамгийн доод цэгийг харж бай. 5 минутаар биш 30 минут, 1 цаг, 4 цаг, өдөр сараар нь график харж бай. Хэдий чинээ ойрхоноос харна төдий чинээ төөрөлдөнө. Тренд биш давалгааг л харж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хэдий чинээ холоос харна төдийн чинээ чиглэлийг мэдрэнэ.

No comments:

Post a Comment