Friday, January 7, 2011

Forex gold trend

Гэхдээ дотор байгаа хүн маань уналт цаашид үргэлжлэхээр юм шиг хэлээд байх юм. Ер нь сүүлийн өсөлтийг олон хүн жинхэнэ брекаут болж байна гэж бодсон байх. Би ч гэсэн тэгж бодож байлаа. Гэхдээ хүн заавал 100 хувь зөв байх албагүй. Форекс-д дор хаяж 50 хувьтай байх хэрэгтэй гэж үг байдаг. Тэгж байж алдагдал ашигаа тэнцүүлнэ. Хамгийн гол нь тооцолж байснаас өөр үр дүн гарах тохиолдолд зах зээлээс амжиж гарах хэрэгтэй. Хэд хоногийн өмнө миний төсөөлж байсан өсөлт бол 1440-1460 байлаа. Харин 1420 хүрээд эхлэх явцад нэг л биш болоод байгааг олж харсан. Боллинжер банд хэт нарийсч, стокастик 80 хувь руу дөхөөд ирэх нь тэр.

Яагаад ийм хэний ч төсөөлөөгүй уналт болов оо гэдэгийг нэлээн хайж уншиж үзлээ. JP Morgan банк үүний ард байгаа нь ерөнхийдөө тодорхой боллоо. Тэд их хэмжээний short position нээжээ. Түүнчлэн цаасан алт их хэмжээгээр зарсан байна. Тэгэхээр зөвхөн техник индикатор харахаас гадна дэлхий дээр юу болж байгааг мэдэх нь чухал юм. Өсөлт ба бууралт болгоны цаана тодорхой хүчин зүйл байгаа. Том тоглогчдын үйлдлүүдээс их зүйл шалтгаалж байдаг.

No comments:

Post a Comment