Thursday, January 6, 2011

Яагаад вэ гэхээр эдгээр техник индикаторууд нь форекс-д зориулагдан бүтээгдээгүй юм. Ихэнх нь хувьцааны зах зээлд зориулагдан бүтээгджээ. Дээрээс нь маш төвөгтэй энгийн хүн ойлгоход хэцүү байдаг. Элдэв сүлжилдсэн зураас, нэмэх хасах тоонууд, анивчсан гэрэл гэх мэтчилэн толгой эргүүлсэн зүйлс их. Хамгийн гол нь уг индикаторуудыг бүтээсэн эрдэмтэд нь өөрсдөө энийгээ ойлгохын тулд хамаг амьдралаа зориулсанд учир байгаа юм. Олон жилийн судалгаа шинжилгээ, практикын үр дүнд бүтээл бий болжээ. Тиймээс уг индикаторуудыг гүйцэд эзэмшсэн хүн нь зохиогч өөрөө л юм. Харин дийлэнх олонхын хувьд мэргэжлийн хүний бүтээлийг ойлгоход төвөгтэй. Дээрээс нь уг индикаторууд 60, 70, 80 оны үед хувьцааны өсөлт бууралтыг тодорхойлох зорилгоор бүтээгдсэн. Харин хувьцаа ба мөнгөний зах зээл хоёр бол шал өөр 2 ертөнц юм. Билл Гейтс шинэ виндовсын талаар мэдээлэл хийлээ гээд майкрософтын хувьцаа өсөхгүй. Хэрвээ Ангела Меркель мэдэгдэл хийвэл евро-гийн ханш өөрчлөгдөх болно. Гол санаа юу вэ гэхээр техник индикаторууд математикын аргаар өсөлт ба бууралтыг мэдэж болох ч дэлхийн зах зээлд болж буй гол үйл явдлуудыг мэдэж чадахгүй юм. Тиймээс дан ганц техник индикаторт итгэх нь маш аюултай. Индикатор ханш унана гэж заасаар байтал ханш улам цаашлан өсөх тохиолдол олонтаа байдаг. Хүмүүс индикаторын чиглэлийг дагаж түүнээсээ болоод мөнгөө алдан ацан шалаанд ордог. Хэрвээ индикатор зөрдөг юм бол юунд итгэх болж байнаа гэсэн бодолд автана. 

Воррен Баффет, Жорж Сорос техник индикатор ашигладаг уу? 

Мэдээж ашигладаг. Гэхдээ тийм ч их биш. Тэдний анализын дийлэнх хувийг фундаменталь мэдээлэлүүд эзэлдэг. Тэд графикыг хэдэн сар жилээр нь хардаг. Дэлхийн голлох гүрнүүдийн эдийн засаг, банкны хүү, инфляц гэх мэтчилэн зүйлсээр трендыг тогтооно. Бусад олон амжилттай арилжаачид тэдэн шиг ажилладаг. Дирк хэдэн жилийн өмнө Bollinger Bands ийг бүтээсэн Жон Боллинжерын ярилцлагыг телевизээр үзжээ. Өөрийнхөө индикаторын талаар юу ярих бол гэдэг нь сонин байлаа. Гэвч Боллинжер фундаменталь зүйлс ярьсаар ярилцлага дуусчээ. Интернет дээр форекс робот ба трендыг заадаг програмууд олон байдаг. Тэрийг л авчих юм бол хэдхэн сарын дотор саятан болно гэж итгүүлдэг. Тиймсэн бол бүтээгч өөрөө 50, 60 хан доллараар бусдад зарах хэрэг байна уу? Өөрөө програмаа ашиглаад баяжиж болно шүү дээ. Үнэндээ бол өөрөө чадахгүй болохоороо л программаар хүний толгой эргүүлж байгаа юм. Программаар баяжиж болдог бол энэ дэлхий ядуу хүнгүй болохсон.

No comments:

Post a Comment