Sunday, November 16, 2014

Мэдээ

Эбола гээл сүржигнээд байсан чинь дэлхий дээр жилд ханиадаар 500000 хүн үхдэг байх юм. Хатгаагаар 15 секундэд нэг хүүхэд үхдэг гэнэ.

АНУ - ын том сүмдийн пасторууд дунджаар 147000 долларын цалинтай байдаг байна. Хамгийн ихдээ жилдээ 600000 долларын цалинтай байх нь бий. Бразилын хамгийн баян пастор Edir Macedo 950 сая долларын хөрөнгөтэй аж. Шашин бол маш ашигтай бизнес.

Туул голын гүний усны нөөц сүүлийн 5 жилийн дотор хоёр дахин багасчээ. Эрэг дагуу нь барилга барихаар гүний усыг шавхаж байгаагаас шалтгаалж байгаа аж.

Сүүлийн нэг жилийн дотор гэр бүлийн хүчирхийлэл 95 хувиар өссөн байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо юм.

Баян боловч ядуу улс

Африктаа хамгийн их баялагтай улсын нэг боловч хамгийн том ядуусын хороололтой Нигери улс. Монголтой төстэй байгаа биз.


Мэдээ

Эрдэнэс таван толгойг MCS авах маягтай болоод явчлаа шүү. Сү.Батболд дампууруулж өгөөд хувийнханд буян боллоо доо.

Оюу толгойд хоол шахдаг УИХ - ын гишүүн байдаг гэнэ шүү. Нэг хүний хоолыг 58 доллараар боддог гэнэ.

Ирэх жил улам хямарч долларын ханш өснө гээл хэвлэл мэдээллээр сүрдүүлээд эхэллээ. Энэ нь Монголын улам их баялаг гадагшаа гарч дийлэнх мөнгө нь орж ирэхгүй гэсэн утгатай юм.

Эх оронч байна гэдэг чинь ядаж л тарвага алахгүй байхаас эхлэнэ шд. Сүүлийн хэдэн жил тарвага үл агнах хорио огт хэрэгжээгүй. Тэр жаахан амьтныг идэхгүй бол л өлсч үхчих гээд байгаам шиг аашилдаг хүмүүс дээ. Тиймхэн зүйлийг л мөрдөж чаддаггүй ард түмэн.

Монгол улс энэ онд 3.5 тэрбум долларын экспорт хийж 480 сая доллар олжээ. Байгалийн баялагийн хүртээмж нэг иймэрхүү.


Нийслэлийн ойг хэрхэн тэмдэглэв

Нийслэлийн шав тавьсан  газруудаар тойрон аялал хийхэд 50,000,000 төгрөг.

ЕБС-ийн сурагчдыг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад 6,000,000 төгрөг.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум зохион байгуулахад 220,939,500 төгрөг.

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахад 15,000,000 төгрөг.

“Ардчилсан боловсролыг монголын өсвөр үеийнхэнд олгох нь”  онол практикийн бага хурал зохион байгуулахад 18,500,000 төгрөг.

“Эрсдэлгүй эх орон” сэдэвт уран зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахад 2,000,000 төгрөг.

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд ах дүү, найрамдалт хотуудын төлөөлөгчдийг хүлээж авах зардал 225,000,000 төгрөг.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа 40,000,000 төгрөг.

“Шөнийн Улаанбаатар” зургийн альбом гаргах       /1000 ш/ 10,000,000 төгрөг.

Play time-2014 амьд хөгжмийн наадам зохион байгуулах 50,000,000 төгрөг.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит дартсын тэмцээн 5,670,000 төгрөг.

“Би Улаанбаатарын иргэн” номны танилцуулга, цуврал хичээл 25,000,000 төгрөг.

Гадаад дотоодын төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал 200,000,000 төгрөг.

Нийслэлийн 375 жилийн ойн медаль гаргах, үнэмлэх хийх /10,000 ш/ 265,000,000 төгрөг.

-Улаанбаатар \бизнес, тээвэр, жуулчлал\ ном
-Улаанбаатарын 9 ном ил захидлын цуглуулга соронзтой наалт гэх мэт/
100,000,000 төгрөг.

Ингээд нийтдээ 2,346,655,500 төгрөгөөр 375 жилийн ойг тэмдэглэж байна даа гэж.

Өөр мэдээ

Оюу Толгойгоор барьцаалж Рио Тинто зээл авах гэж байгаа юм байна. Оюу Толгой энэ жил 460 сая долларын борлуулалт хийсэн боловч Монголын данс руу орж ирээгүй байна.

Хятадтай хийсэн своп гэрээ 6.5 тэрбум төгрөг болсон байна.

Монгол улсын гадаад өр 20 тэрбум долларыг давжээ.

АНУ - д буу хэвлэх чадвартай 3D принтер 36 цагийн дотор зарагдаж дууссан байна. Уг принтер 1200 долларын үнэтэй.

Оросоос 3 - р зэргийн хямд буудай авах гээд дотоодынхоо буудайг мяалаад эхэллээ дээ. Дотоодын буудайгаар архи хийх юм байхаа. Архи хийх гэж л буудай тарьсан болж таарч байна. Угтаа бол цавуулаг нь 28 - 30 байгаа гэнэ шүү. Мэргэжлийн хяналтын газарт одоо хэн итгэх юм бэ. Хүний эрүүл мэндэд аюултай бодисууд хэрэглэж байсан компаниудыг эртүүр нууцлаал өнгөрлөө шүү дээ.

Орост генийн өөрчөлттэй үр тариаг хориглоод тарьвал террорист гэж тооцох болсон. Харин манай сувгуудаар хүнд хэрэгтэй гээл магтаад байх юм. Хүн төрөлхтнийг өлсгөлөгөөс аварсан хосгүй бүтээгдэхүүн гээл авч өгч байна лээ.

Дээд шүүхийн шийдвэр Талст маргад компаний талд гарч Далай ээжийг хятадууд ухах цаг мөч ойртсоор байна.

Он гарсаар Оюу толгой 1.7  их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс Монгол улс 284 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

2014 онд Монгол улсын экспорт 800 сая доллараар өссөн байна. Хөрөнгө оруулагчдыг хөөсөн юм бол хэн ийм их экспорт хийгээд байна?

Оросууд манайхаас жилд 110000 тонн мах импортлохоор төлөвлөж буй юм байна.

Бас мэдээ

Даяаршил даяаршил гээл хоорондоо холилдоол баясацгаагаад байдаг. Гэтэл даяаршлыг санаачлагч еврейчүүд өөрсдөө цусаа маш цэвэр байлгадаг.

Хөлбөмбөгийн холбоо, Найрамдал зуслан гээд хаад нь солигддоггүй газрууд байх юмаа. Найрамдлын дарга нь яагаад огт солигддоггүй юм бол?

Сүүлийн үед гараад байгаа мафи, хүчирхийлэлтэй кинонууд Монгол ийм болцон гээд байна уу ийм болоосой гэж зөгнөөд байгаа кинонууд уу? Битгий ийм заваан юм хийж хүүхэд залуусын тархийг угаа гэхээр өөдөөс тэгээд энэ чинь урлаг шдээ л гэж хэлэх байх даа бодуул. Урлагийн нэр барьж буруу зүйл сурталчлахыг л тархи угаах гэж байгаан шд. Огт санамсаргүй царайлчаад санаатай хийж буй үйлдлүүд. Нэг аюултай зүйл нь рецидив, гэмт хэрэгтнүүдийг гол дүр болгож үйл хэргийг гоёчилж харуулдаг. Өсвөр насны хүүхдүүд бол ингээл хүн дээрэмдээл, дээрэлхээл амьдраад болоод байдаг юм байна гэж ойлгоно шд. Кино урлагаар дамжуулж хүчирхийллийг хэт их сурталчлахын муу тал нь хүн бодит амьдрал дээр хүчирхийллийг хараад огт тоохоон больдог. Сэрэл мэдрэмж нь буурч хариу үйлдэл үзүүлэх самбаа нь муудна гэсэн үг. Хүн үхэж байхад утсаараа бичлэг хийдэг хүмүүс ингэж л төрдөг. Ирээдүйд болох үйл явдалд хүний тархийг программчлах гээд байгаам л даа. Аливаа зохисгүй, буруу үйлдлийг дэлгэцийн бүтээлээр дамжуулж олон дахин харуулахаар хүний тархи, сэтгэц тухайн үйлдэлд дасал болдог гэж байгаа. Бодит амьдрал дээр тулахаараа харин барагтай бол тоохгүй.

Оюу толгой төсөл дотоодын долларын ханштай огт холбоогүй юм. Яагаад гэвэл тэндээс олж буй орлого Монголын дансаар огт дамждаггүй. Тэгэхээр дотоодын долларын хомсдлыг нимгэлэхэд ямар ч үүрэг рольгүй гүйлгээ билээ. Тухайн мөнгө зөвхөн офшор дансаар гардаг. Офшор дансны сайхан тал нь дэлхийн санхүүгийн том том бүлэглэлүүдийн гэрээ хэлцлийн дагуу манайх шиг ядарсан улсын татварын орчноос гарчиж байгаан.

Рио Тинто 130 сая долларын татвар төлөхгүй гэж манай ЗГ - ыг арбитрын шүүхэд өгөх гээд манайхан буулт хийж 30 сая доллар болгожээ. Нутаг дээрээ байж л гөлөг болж байна даа засаг төртэйгээ хамт.

Энэ онд 655000 тонн зэс, 13 сая тонн нүүрс, 5.9 тонн алт, 4.8 сая тонн төмрийн хүдэр, 4.7 сая баррель газрын тос олборложээ. Жилийн дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42 хувиар, төмрийн хүдэр 24 хувиар, газрын тосны үйлдвэрлэл 55 хувиар өссөн байна. Уул уурхайн салбараас эхний 8 сарын байдлаар нийтдээ 989 тэрбум төгрөг төвлөрчээ.

Эбола өвчний патентыг АНУ эзэмшдэг юм байна.

http://www.naturalnews.com/046290_Ebola_patent_vaccines_profit_motive.html#

Хятад үр

Монгол эрчүүд маань тэгээд битгий бүсгүйчүүдээ зодоод, зовоогоод байлдаа. Биднийг ийм гээл хятад эрчүүдийн өврийг дулаацуулаад байна шд. Хятадууд чинь тэгээд төрийн бодлогоор эрчүүддээ мөнгө атгуулж явуулаад манай бүсгүйчүүлтэй суулгаад үрээ тараагаад байна шд. Хараад байхад голдуу амьдралын боломж муутай айлын охидыг авч суугаад нэг компани байгуулаад тэрнийхээ захирлаар тавьчиж байна.
Гэтэл цаад эзэн нь хятад нөхөр нь байх жишээтэй. За тэгээд хүүхдийг нь гаргацан юм чинь нөхөр хүүхэддээ үнэнч байлгүй яахав дээ.

Хямрал бодитой юу?

Монголд болж байгаа хямрал нь яг ч бараа таваарын хомсдолоос биш л дээ. Энэ нь төгрөгийн уналтаас болж буй юм. Зах зээл дээр хомсдоод байгаа нэг барааг нэрлэ дээ? Огт байхгүй. Харин хүмүүсийн хэрэглэж буй мөнгөн тэмдэгт нь тэднийг худалдан авах чадваргүй. Монгол улс урд хожид байгаагүй их түүхий эд экспортлож байна. Гэхдээ тэдгээрээс олж байгаа орлого нь нийт иргэдэд нялздаггүй.  Тиймээс хямрал бол дунд анги болон доод ангид зориулсан хямрал юм. Тэд л хамгийн хүндийг нь үүрдэг. Харин хямралаар далимдуулж зээл авч байгаа хүмүүс нь хэзээ ч өөрсдөө өрийг төлөхгүй. Өрийг зөвхөн улсын мөнгөөр төлдөг дүрэмтэй. Ямар сайхан хямрал вэ гэдэг чинь л энэ шүү дээ. Хэдий чинээ хямрана төдий чинээ цөөнх - д ашигтай. Энэ нь тэдэнд зээл тусламж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гадны корпорациудыг оруулж ирэх маш сайхан боломжуудыг нээж өгдөг. Экспорт 3.5 тэрбум долларт хүрчээд байхад дотоодод доллар үнэтэй байгаа нь тэдгээр мөнгөнүүд Монголын данс руу огт орж ирдэггүйтэй холбоотой. Тэдгээр мөнгө дан офшороор гарчиж байгаа. Тийм тохиолдолд дотоодын валютын хомсдолд ямар ч нэмэр болохгүй юм.

Мэдээнүүд

Мөнгө бол массыг хуурах гэсэн зэрэглээ. Мөнгө гэж байхгүй. Зөвхөн таны хүч хөдөлмөр л гэж бий.

Газпром рубль, юаниар арилжаа хийж эхэлсэн байна.

Цэлгэр талдаа малчин түмэн маань юугаач дутахгүй аз жаргалтай амьдарч байна даа гэж. Монгол хүн малгүй болохоороо л бусдын боол болж байгаан.

2 жилийн дотор ашиглахгүй бол газрыг нь хурааж авна гэдэг бол төр иргэдээ дээрэмдэж байгаа хэрэг биш үү? 2 жилийн дотор хашаа хороо барьж ашиглаж чадах ч хүн байна байхгүй ч хүн байна. Арайхийж олсон алгын чинээ газрыг нь авах гэж сүрдүүлэх ямар хэрэг байнаа. Өөрсдөө болоод гадны хамтрагчид нь га гагаар ашигладаг атлаа өчүүхэн газар эзэмших гэсэн энгийн иргэдийг ингэж сүрдүүлж болохгүйсэн.

Гадаад өр ч гайгүй сайн нэмэгдэж байна даа. Хэдэн жилээс төлж чадахаан байгаад дефолт болохоор нөгөө өрийг нь хятадууд худалдаж авна даа.

Өдөр бүр олон литр ус уугаад байвал хамаг кальци тань шээсээрээ гараад ясны сийрэгжилт болох нигууртай. Амьд амьтан цангасан үедээ л ус ууна.

Над шиг хүмүүс олон болвол архи, тамхины компаниуд бүгд дампуурна. Би бол тэдний хувьд ямар ч үнэ цэнэгүй хүн юм.

Орос хятад 2 дэлхийн хамгийн том байгалийн хийн хоолойг барьж байна. Зүүн Сибирээс Хятад хүртэл 3968 км урттай.

Хөдөөгүүр 7000, 8000 малтай айлууд байнаа байна. Нэг гэм нь туслах малчидаа арай л дэндүү дээрэлхэх юм. Цалинг нь өгөхгүй зодно, өгсөн малаа өөрсдөө хулгайлж өр нэхнэ. 21 - р зууны феодалууд.

Архины зохисгүй хэрэглээнээс болж нойр булчирхайн өвчлөл нэмэгдэж байгаа аж. Цаашлан даамжирсаар нойр булчирхайн хавдар болдог байна.

Ангинаар (гүйлсэн булчирхайн үрэвсэл) шаналж буй хүн байвал өдөр бүр ургамлын тосоор хоолойгоо зайлаарай. Та эдгэрэх болно.

Хямралыг яг жинхэнэ утгаар нь мэдэрдэг хүмүүс бол ахмадууд шүү дээ. Залуус бол гар утас барьж, машин унаал тансагласан хүмүүс.

Жинхэнэ амрагууд гэдэг бол сэтгэл зүрхээрээ амрагладаг хүмүүс юм. Тэдэнд цаг хугацаа, орон зай чухал биш.

Тамсагийн ордыг Канадын Фикете компани судлаад 9.4 тэрбум баррель нөөцтэй гэж тогтоожээ. Харин Петрочайна 2.3 тэрбум гэж тогтоосон байна.
Монгол улсын газрын тосны тогтоогдсон нөөц 332 сая тонн.

126 сумын 90 жилийн ойг тэмдэглэхэд 90 гаран тэрбум төгрөг зарцуулжээ. Хямрал болоогүй л байна даа.

Apple компани iDildo бүтээгдэхүүнээ танилцуулахаар болсон байна.

Орос хятад хоёр SWIFT тэй төстэй олон улсын санхүүгийн сүлжээ бүтээхээр болжээ. Ингэснээр UnionPay дэлхийн том сүлжээ болох юм байна.

Одоо цагийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ч тоглохгүй цаашаа цаашаа гээл утас, зурагтаар л саатуулдаг болж дээ. Өөрсдөө болохоор нэг л их ажилтай хүн интернет ухаал хэрэгтэй хэрэггүй юм үзэж, сэтгэгдэл бичдэг ажилтай. Амьдралын эхний жилүүд хүүхдэд маш чухал байх агаад эцэг, эхдээ тоогддоггүй хүүхэд цаашид ганцаардаж архи, тамхинд орох үүд нээгддэг. Хүүхдээ цааш нь түлхсэнээр тэр бяцхан ертөнцийн өсч, хөгжиж байгаа хамгийн сайхан жилүүдийг та хуваалцахгүй байх болно. Нэг л өдөр хүүхэд тань том болж таны огт таньж мэддэггүй хүн болсон байх вий. Эцэг эхдээ үл тоогдсон байдлаас болж хүүхэд эцэг эхтэйгээ харьцах сонирхол нь буурах бөгөөд таныг өтөл болсоны дараа ч таныг тоохгүй. Хичнээн ч төвөгтэй санагдсан хүүхдийн яагаад гэсэн асуултанд тэвчээртэйгээр хариулж байх хэрэгтэй. Тэгж байж та бяцхан хүнийхээ итгэлийг олно.

Хятадууд ба үл хөдлөх хөрөнгө

Хятадууд дэлхийг худалдан авна гэдэг амлалтаа биелүүлж эхэлж байна. Жилийн хугацаанд Америкт 22 тэрбум долларын үл хөдлөх хөрөнгө авчээ. Хятадууд Америкт байр худалдан авахад дунджаар  523,148 доллар зарцуулжээ. Дээрх хугацаанд Америкчууд байр авахад дунджаар 199,575 доллар зарцуулсан байна. Америкийн үл хөдлөх хөрөнгийн гадаад худалдан авагчдын график. Хятадууд 24 хувийг эзэлж байна.



Мексик, Канадчуудаас ялгаатай нь Хятадууд америкийн тансаг ангиллын сууцуудыг ихээр авч байгаа аж.  АНУ - д үл хөдлөх хөрөнгө худалдан авсан дундаж үнэ. Хятадууд мөн л толгой цохиж 500000 доллар давуулжээ.


News

Архи хэтрүүлэн хэрэглэсэнээс болж 13 - ны өдөр гэхэд л 15 хүн золгүйгээр нас баржээ.

Брикс долларын эсрэг банк байгуулахаар болжээ.

Сонгуульд санал өгч байна гэж бодох төөрөгдөл буюу хоёр намын систем.



Iphone - ий байршил тогтоогч систем нь хятад улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж хятадын мэргэжилтнүүд үзжээ.

Дэлхийн нийт утасны ярианы 80 хувь нь АНУ - ын NSA - д хадгалагдаж  байдаг. - NSA - ийн экс ажилтан Bill Binney
Bill Binney - ийн үзэж буйгаар бол терроризмын эсрэг дайн нь зохиомол бөгөөд харин иргэдийнхээ эсрэг дайн юм. Эрх баригчид төрөл бүрээр иргэдэд айдсыг суулгаж тэдэнд тогтоох хяналтаа улам бататгахыг оролдож буй нь тэр аж. NSA нь удахгүй жил бүр 966 exabytes мэдээллийг хадгалах хүчин чадалтай болох юм байна. Энэ нь дэлхийн интернетийн урсгал тэр чигтээ юм.

Монгол улсын иргэдийн 9 хувь нь л хувьдаа газартай.

Хятад ажилчид

Нэг ялгаа л байна л даа. Хятад ажилчид Монголд ирээд цагдааг нь тахир дутуу болтол зодчоод нутаг буцах эрхээр шагнуулдаг. Харин Монгол ажилчид хятадад очоод цагдааг нь тахир дутуу болтол зодвол эрүүл саруул эргэж ирэх боломжтой юу? Хятадууд бараг бослого гаргаад сүйд болох байлгүй дээ. Нөгөө хэдэн монголчуудыг нэвширтэл нь зодоход бараг цагдаа нь оролцохгүй дээ. Япончуудын эсрэг хөдөлгөөн өрнөөд япон дэлгүүрүүдийг сүйтгэхэд хятадын засгийн газар бол шал тоохгүй байна лээ шд. Үндэстний эрх ашиг гэдэг зүйл чинь ийм тохиолдолд л тод гараад байгаам л даа. Хүний нутагт хууль зөрчихийн тухайд бол ер нь дэлхийн хаана ч яваа хүн хууль зөрчсөн л бол хариуцлага хүлээх л ёстой. Тэрэнд бол монгол, хятад нь хамаагүй.

Хятадын усны хомсдол

Хятадын газар тариалангийн салбар жил бүр 30 тэрбум куб метр усаар гачигдаж байна. Хятад 2013 онд 148 тэрбум куб метр ус импортложээ. Энэ нь  хятадын хөдөө аж ахуйн хэрэглээний 38 хувь юм. Үндсэндээ хятадын усны импорт нь АНУ - ын газрын тосны импортоос илүү байна. АНУ 2013 онд 569 сая куб метр газрын тос импортложээ. Харин хятадын хүнсний барааны хамгийн том худалдан авагч бол АНУ.

Нарийн цариг

Тэр олон шугамаар төмөр зам орж ирвэл Монголын баялаг түүхийгээрээ л хятад руу зөөдөг мөнхийн урсгалтай болно доо. Одоо угаасаа хятадын түүхий эдийн хангагч байгаа. Тэр байдлаасаа хэзээ ч гарч чадахгүй л болно гэсэн үг.
Нарийн царигаар хятадын олон вагон орж ирсэнээр бидний хятадуудад төлөх вагон ашиглалтын төлбөр нэмэгдэнэ. Нэг вагонд УБТЗ хоногт 30 щвейцарь франк төлдөг бөгөөд хятадын олон вагонууд орж ирсэнээр Монгол улсын хятадад төлөх төлбөр нэмэгдэх юм.

Мөнгөнөөс мөнгө үүсэхгүй

Мөнгөнөөс мөнгө үүсдэг гэх худлаа суртал ухуулгыг дэлхий нийтээр сүүлийн 100 жил хийлээ. Гэтэл энэ нь худлаа юм. Мөнгө бол нийт бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн бүтээмж болон үйлчилгээтэй уялдах ёстой. Хувийн компани мөнгөний нийлүүлэлтийг ямар ч шалтгаангүйгээр нэмсэнээр таны мөнгө болон хөдөлмөрийн үнэлэмж аажмаар буурсаар байдаг.
Тэгэхээр мөнгө хэвлэх эрхийг авсан хүмүүс таныг маш бага хөлсөөр ажиллуулаад, асар их баялаг өөрсөддөө төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Орчин үеийн ертөнцийн сүпер баячуулын гол арга барил үндсэндээ энэ юм. Тэрнээс ганц хүн яагаад ч тийм их баялагийг ганцаараа бүтээж чадахгүй. Маш нарийн, хүний толгой эргүүлсэн, зальжин систем ашиглаж байж л тийм амжилтанд хүрэх боломжтой. Санхүүгийн зальжин системээр бүхэл бүтэн улс үндэстэнг ч сөхрүүлж, санхүүгийн хувьд хараат болгож, иргэдийг нь боолчилж болно. Хэвлэмэл цаасан мөнгө ба электрон мөнгө бол өөрөө баялаг огтхон ч биш. Харин таньд хийсвэр сэтгэгдэл төрүүлж ажиллуулах зэвсэг юм.
Таны хөдөлмөрийн үнэлэмж бол цөөн хүний гарт байдаг хэвлэмэл өрийн бичиг болон ганц товчлуур даран үүсгэдэг электрон цифрүүд. Тэдгээр өрийн бичгүүд тухайн өрийн бичгийг үйлдвэрлэгч эздэд үнэ цэнэтэй юу? Огтхон ч үгүй. Тэдгээр эзэд жинхэнэ баялаг болох алт мөнгийг хадгалдаг. Гэхдээ таны гар хүрэхгүй маш чанга хяналт, хамгаалалттай газар хадгалдаг. Харин таньд баялаг гэж итгүүлсэн хэвлэмэл өрийн бичиг болон электрон мөнгийг өгдөг юм. Тийм л учраас даян дэлхийд алт мөнгөний системыг авч хаясан. Алт мөнгөний системд монополи байх боломжгүй бөгөөд ханшийг нь унагах боломжгүй.

Мэдээ

Оюу Толгой энэ оны эхний улиралд 108 сая долларын орлого олжээ. 25000 тонн зэс, 66000 унци алт олборложээ. Оюу толгой 2013 онд 157,000 унци буюу 197 сая долларын алт олборложээ. Түүнчлэн тухайн ондоо 76700 тонн зэс олборлосон байна. Оюу Толгой энэ жил 700000 унци алт олборлох бөгөөд энэ нь 882 сая доллар юм.

Дотоодын газрын тос бензин хийхэд хүрэлцэхгүй гэх атлаа өнгөрсөн жил бараг 700000 тонн тос экспортлосон байх юм. Энэ жил 1 сая тонн тос экспортлоно. Манай жилийн хэрэглээ 1200000 тонн. Хятадуудад хүрдэг, Монголчуудад хүрдэггүй л тос юм даа. ТВ5 аар Оюуны ундраа группын захирал гээд хүн ярьж байна лээ нефть боловсруулах үйлдвэр барих гэсэн чинь уул уурхайн яам зогсоосон гээд. Бүх зүйлээ ян тан болгоод тоног төхөөрөмжөө захиалж авчруулах дээрээ тулаад байж байтал дээрээс захиалгатай зогсоосон гэж байна лээ шүү. Ер нь бодоод байхад манай дотоодын олигархиуд гэдэг яг л украйны хийн хоолойгоор угжуулж өссөн олигархиуд шиг нефтийн олигархиуд байгаан. Бүгд ялгааггүй оросын нефтийн импортоор угжуулж өссөн. Өөрсдөө ямар ч бүтээн байгуулалт хийлгүйгээр бэлэн бүтээгдэхүүн зарж мөнгө хүүлдэг.

Хүмүүс харшил хөдлөөд нус нулимстайгаа холилдож буй чинь бас кофетой холбоотой гэсэн шүү. Их кофе уувал цөс өтгөрдөг. Цөс өтгөрхөөр харшил.

Сэргэлэн хүн ч сэргэлэн л байхиймаа. Хамаатны залуу 10 жилийн өмнөөс л гэр хороололд хашаа аваад байсан чинь одоо бүгд байр болж байна шд.

100 төгрөгөөр юу хийх вэ гэж үү? Хувьцаа авч болно. Задгай мөнгөө цуглуулаад байвал зөндөө хувьцаатай болж болно. Жишээ нь Женко 90 төгрөг.


Одоо нээрээ хямд байгаа дээр нь зимбабве доллар авах хэрэгтэй юм байна шүү. Яваандаа хятадын нөлөөгөөр нөгөө муу нь ханш нь өсвөл яана.

Ebay дээр 100 их наяд зимбабве доллар 13 доллар гэж байна. Хэдхэн жилийн өмнө 200 их наядыг 50 центээр зарж байсан байна шүү.

Хямралыг давахын тулд алт хэрэгтэй

Орос хятадууд хямралыг амжилттай давахын тулд алтны нөөцөө нэмж байна. Харин манайх экспортлоод баярлаад л. Алт ухахгүй болохоор, алт экспортлохгүй болохоор төгрөгийн ханш унаад байна гээд уйлан донгодоод байсан УИХ - ын гишүүд одоо таг чиг.

Хятадууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ

Хятадууд агаарын бохирдолтой тэмцэхэд 277 тэрбум доллар зарцуулна. Агаар чийгшүүлэгч цамхагууд. 

Хорт бодисыг өөртөө шингээгч мембранууд. Үүнийг Aerocysts гэж нэрлэдэг юм байна. 


Агаар цэвэршүүлэгч удирдлагатай онгоц. 


Бохир агаараас хамгаалагч био бөмбөлөг. 


Ил задгай мах шарахыг хориглоно. Хоолны утаа Бээжингийн агаарын бохирдлын 13 хувь болдог байна. 



Агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятад улс 5.3 сая автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. 2005 оноос өмнөх бүх машинууд заазлагдана. Одоогийн байдлаар хятадад 240 сая автомашин байгаа юм байна. Голлох том хотуудын бохирдлыг бууруулахын тулд хятадууд хамгийн бохир станцуудаа, аж үйлдвэрүүдээ Өвөр Монгол руу шилжүүлж буй юм байна. Ингэснээр хятадын том хотуудын агаарын бохирдол буурах бөгөөд харин Өвөр Монгол жинхэнэ хогийн сав болно гэнэ. Хятадууд агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсийг шингэрүүлж хий болгох төслүүд эхэлжээ. Гэхдээ энэ үйл явц нь өөрөө нүүрс түлсэнээс хоёр дахин их хорт хий ялгаруулдаг байна. Түүнчлэн нүүрснээс 1 метр куб хий гаргаж авахын тулд 6-10 литр ус хэрэглэдэг байна. Үүнээс болж Өвөр Монгол болон Шинжаанд усны хомсдол нүүрлэх аюултай гэнэ. Уг төсөл 32 тэрбум литр ус хэрэглэх бөгөөд 1 сая Өвөр Монгол хүний жилийн хэрэглээ юм.
Хятадууд нийтдээ 300 гаран эко хот барьсан байна. 2020 он гэхэд хятадын нүүрсний хэрэглээ 75 хувиар өсөх хандлагатай гэнэ. Нийтдээ 363 нүүрсээр ажилладаг цахилгаан станцтай болж 557 гигаватт эрчим хүч гаргана гэнэ. Хятад  жил бүр 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг.