Sunday, November 16, 2014

Мэдээ

Эбола гээл сүржигнээд байсан чинь дэлхий дээр жилд ханиадаар 500000 хүн үхдэг байх юм. Хатгаагаар 15 секундэд нэг хүүхэд үхдэг гэнэ.

АНУ - ын том сүмдийн пасторууд дунджаар 147000 долларын цалинтай байдаг байна. Хамгийн ихдээ жилдээ 600000 долларын цалинтай байх нь бий. Бразилын хамгийн баян пастор Edir Macedo 950 сая долларын хөрөнгөтэй аж. Шашин бол маш ашигтай бизнес.

Туул голын гүний усны нөөц сүүлийн 5 жилийн дотор хоёр дахин багасчээ. Эрэг дагуу нь барилга барихаар гүний усыг шавхаж байгаагаас шалтгаалж байгаа аж.

Сүүлийн нэг жилийн дотор гэр бүлийн хүчирхийлэл 95 хувиар өссөн байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо юм.

No comments:

Post a Comment