Sunday, November 16, 2014

Мөнгөнөөс мөнгө үүсэхгүй

Мөнгөнөөс мөнгө үүсдэг гэх худлаа суртал ухуулгыг дэлхий нийтээр сүүлийн 100 жил хийлээ. Гэтэл энэ нь худлаа юм. Мөнгө бол нийт бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн бүтээмж болон үйлчилгээтэй уялдах ёстой. Хувийн компани мөнгөний нийлүүлэлтийг ямар ч шалтгаангүйгээр нэмсэнээр таны мөнгө болон хөдөлмөрийн үнэлэмж аажмаар буурсаар байдаг.
Тэгэхээр мөнгө хэвлэх эрхийг авсан хүмүүс таныг маш бага хөлсөөр ажиллуулаад, асар их баялаг өөрсөддөө төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Орчин үеийн ертөнцийн сүпер баячуулын гол арга барил үндсэндээ энэ юм. Тэрнээс ганц хүн яагаад ч тийм их баялагийг ганцаараа бүтээж чадахгүй. Маш нарийн, хүний толгой эргүүлсэн, зальжин систем ашиглаж байж л тийм амжилтанд хүрэх боломжтой. Санхүүгийн зальжин системээр бүхэл бүтэн улс үндэстэнг ч сөхрүүлж, санхүүгийн хувьд хараат болгож, иргэдийг нь боолчилж болно. Хэвлэмэл цаасан мөнгө ба электрон мөнгө бол өөрөө баялаг огтхон ч биш. Харин таньд хийсвэр сэтгэгдэл төрүүлж ажиллуулах зэвсэг юм.
Таны хөдөлмөрийн үнэлэмж бол цөөн хүний гарт байдаг хэвлэмэл өрийн бичиг болон ганц товчлуур даран үүсгэдэг электрон цифрүүд. Тэдгээр өрийн бичгүүд тухайн өрийн бичгийг үйлдвэрлэгч эздэд үнэ цэнэтэй юу? Огтхон ч үгүй. Тэдгээр эзэд жинхэнэ баялаг болох алт мөнгийг хадгалдаг. Гэхдээ таны гар хүрэхгүй маш чанга хяналт, хамгаалалттай газар хадгалдаг. Харин таньд баялаг гэж итгүүлсэн хэвлэмэл өрийн бичиг болон электрон мөнгийг өгдөг юм. Тийм л учраас даян дэлхийд алт мөнгөний системыг авч хаясан. Алт мөнгөний системд монополи байх боломжгүй бөгөөд ханшийг нь унагах боломжгүй.

No comments:

Post a Comment