Sunday, November 16, 2014

Хятадууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ

Хятадууд агаарын бохирдолтой тэмцэхэд 277 тэрбум доллар зарцуулна. Агаар чийгшүүлэгч цамхагууд. 

Хорт бодисыг өөртөө шингээгч мембранууд. Үүнийг Aerocysts гэж нэрлэдэг юм байна. 


Агаар цэвэршүүлэгч удирдлагатай онгоц. 


Бохир агаараас хамгаалагч био бөмбөлөг. 


Ил задгай мах шарахыг хориглоно. Хоолны утаа Бээжингийн агаарын бохирдлын 13 хувь болдог байна. 



Агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятад улс 5.3 сая автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. 2005 оноос өмнөх бүх машинууд заазлагдана. Одоогийн байдлаар хятадад 240 сая автомашин байгаа юм байна. Голлох том хотуудын бохирдлыг бууруулахын тулд хятадууд хамгийн бохир станцуудаа, аж үйлдвэрүүдээ Өвөр Монгол руу шилжүүлж буй юм байна. Ингэснээр хятадын том хотуудын агаарын бохирдол буурах бөгөөд харин Өвөр Монгол жинхэнэ хогийн сав болно гэнэ. Хятадууд агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсийг шингэрүүлж хий болгох төслүүд эхэлжээ. Гэхдээ энэ үйл явц нь өөрөө нүүрс түлсэнээс хоёр дахин их хорт хий ялгаруулдаг байна. Түүнчлэн нүүрснээс 1 метр куб хий гаргаж авахын тулд 6-10 литр ус хэрэглэдэг байна. Үүнээс болж Өвөр Монгол болон Шинжаанд усны хомсдол нүүрлэх аюултай гэнэ. Уг төсөл 32 тэрбум литр ус хэрэглэх бөгөөд 1 сая Өвөр Монгол хүний жилийн хэрэглээ юм.
Хятадууд нийтдээ 300 гаран эко хот барьсан байна. 2020 он гэхэд хятадын нүүрсний хэрэглээ 75 хувиар өсөх хандлагатай гэнэ. Нийтдээ 363 нүүрсээр ажилладаг цахилгаан станцтай болж 557 гигаватт эрчим хүч гаргана гэнэ. Хятад  жил бүр 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг.



No comments:

Post a Comment