Sunday, November 16, 2014

Өөр мэдээ

Оюу Толгойгоор барьцаалж Рио Тинто зээл авах гэж байгаа юм байна. Оюу Толгой энэ жил 460 сая долларын борлуулалт хийсэн боловч Монголын данс руу орж ирээгүй байна.

Хятадтай хийсэн своп гэрээ 6.5 тэрбум төгрөг болсон байна.

Монгол улсын гадаад өр 20 тэрбум долларыг давжээ.

АНУ - д буу хэвлэх чадвартай 3D принтер 36 цагийн дотор зарагдаж дууссан байна. Уг принтер 1200 долларын үнэтэй.

Оросоос 3 - р зэргийн хямд буудай авах гээд дотоодынхоо буудайг мяалаад эхэллээ дээ. Дотоодын буудайгаар архи хийх юм байхаа. Архи хийх гэж л буудай тарьсан болж таарч байна. Угтаа бол цавуулаг нь 28 - 30 байгаа гэнэ шүү. Мэргэжлийн хяналтын газарт одоо хэн итгэх юм бэ. Хүний эрүүл мэндэд аюултай бодисууд хэрэглэж байсан компаниудыг эртүүр нууцлаал өнгөрлөө шүү дээ.

Орост генийн өөрчөлттэй үр тариаг хориглоод тарьвал террорист гэж тооцох болсон. Харин манай сувгуудаар хүнд хэрэгтэй гээл магтаад байх юм. Хүн төрөлхтнийг өлсгөлөгөөс аварсан хосгүй бүтээгдэхүүн гээл авч өгч байна лээ.

Дээд шүүхийн шийдвэр Талст маргад компаний талд гарч Далай ээжийг хятадууд ухах цаг мөч ойртсоор байна.

Он гарсаар Оюу толгой 1.7  их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс Монгол улс 284 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

2014 онд Монгол улсын экспорт 800 сая доллараар өссөн байна. Хөрөнгө оруулагчдыг хөөсөн юм бол хэн ийм их экспорт хийгээд байна?

Оросууд манайхаас жилд 110000 тонн мах импортлохоор төлөвлөж буй юм байна.

No comments:

Post a Comment