Sunday, November 16, 2014

Хямрал бодитой юу?

Монголд болж байгаа хямрал нь яг ч бараа таваарын хомсдолоос биш л дээ. Энэ нь төгрөгийн уналтаас болж буй юм. Зах зээл дээр хомсдоод байгаа нэг барааг нэрлэ дээ? Огт байхгүй. Харин хүмүүсийн хэрэглэж буй мөнгөн тэмдэгт нь тэднийг худалдан авах чадваргүй. Монгол улс урд хожид байгаагүй их түүхий эд экспортлож байна. Гэхдээ тэдгээрээс олж байгаа орлого нь нийт иргэдэд нялздаггүй.  Тиймээс хямрал бол дунд анги болон доод ангид зориулсан хямрал юм. Тэд л хамгийн хүндийг нь үүрдэг. Харин хямралаар далимдуулж зээл авч байгаа хүмүүс нь хэзээ ч өөрсдөө өрийг төлөхгүй. Өрийг зөвхөн улсын мөнгөөр төлдөг дүрэмтэй. Ямар сайхан хямрал вэ гэдэг чинь л энэ шүү дээ. Хэдий чинээ хямрана төдий чинээ цөөнх - д ашигтай. Энэ нь тэдэнд зээл тусламж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гадны корпорациудыг оруулж ирэх маш сайхан боломжуудыг нээж өгдөг. Экспорт 3.5 тэрбум долларт хүрчээд байхад дотоодод доллар үнэтэй байгаа нь тэдгээр мөнгөнүүд Монголын данс руу огт орж ирдэггүйтэй холбоотой. Тэдгээр мөнгө дан офшороор гарчиж байгаа. Тийм тохиолдолд дотоодын валютын хомсдолд ямар ч нэмэр болохгүй юм.

No comments:

Post a Comment