Sunday, November 16, 2014

Мэдээ

Оюу Толгой энэ оны эхний улиралд 108 сая долларын орлого олжээ. 25000 тонн зэс, 66000 унци алт олборложээ. Оюу толгой 2013 онд 157,000 унци буюу 197 сая долларын алт олборложээ. Түүнчлэн тухайн ондоо 76700 тонн зэс олборлосон байна. Оюу Толгой энэ жил 700000 унци алт олборлох бөгөөд энэ нь 882 сая доллар юм.

Дотоодын газрын тос бензин хийхэд хүрэлцэхгүй гэх атлаа өнгөрсөн жил бараг 700000 тонн тос экспортлосон байх юм. Энэ жил 1 сая тонн тос экспортлоно. Манай жилийн хэрэглээ 1200000 тонн. Хятадуудад хүрдэг, Монголчуудад хүрдэггүй л тос юм даа. ТВ5 аар Оюуны ундраа группын захирал гээд хүн ярьж байна лээ нефть боловсруулах үйлдвэр барих гэсэн чинь уул уурхайн яам зогсоосон гээд. Бүх зүйлээ ян тан болгоод тоног төхөөрөмжөө захиалж авчруулах дээрээ тулаад байж байтал дээрээс захиалгатай зогсоосон гэж байна лээ шүү. Ер нь бодоод байхад манай дотоодын олигархиуд гэдэг яг л украйны хийн хоолойгоор угжуулж өссөн олигархиуд шиг нефтийн олигархиуд байгаан. Бүгд ялгааггүй оросын нефтийн импортоор угжуулж өссөн. Өөрсдөө ямар ч бүтээн байгуулалт хийлгүйгээр бэлэн бүтээгдэхүүн зарж мөнгө хүүлдэг.

Хүмүүс харшил хөдлөөд нус нулимстайгаа холилдож буй чинь бас кофетой холбоотой гэсэн шүү. Их кофе уувал цөс өтгөрдөг. Цөс өтгөрхөөр харшил.

Сэргэлэн хүн ч сэргэлэн л байхиймаа. Хамаатны залуу 10 жилийн өмнөөс л гэр хороололд хашаа аваад байсан чинь одоо бүгд байр болж байна шд.

100 төгрөгөөр юу хийх вэ гэж үү? Хувьцаа авч болно. Задгай мөнгөө цуглуулаад байвал зөндөө хувьцаатай болж болно. Жишээ нь Женко 90 төгрөг.


Одоо нээрээ хямд байгаа дээр нь зимбабве доллар авах хэрэгтэй юм байна шүү. Яваандаа хятадын нөлөөгөөр нөгөө муу нь ханш нь өсвөл яана.

Ebay дээр 100 их наяд зимбабве доллар 13 доллар гэж байна. Хэдхэн жилийн өмнө 200 их наядыг 50 центээр зарж байсан байна шүү.

No comments:

Post a Comment