Sunday, November 16, 2014

Хятад ажилчид

Нэг ялгаа л байна л даа. Хятад ажилчид Монголд ирээд цагдааг нь тахир дутуу болтол зодчоод нутаг буцах эрхээр шагнуулдаг. Харин Монгол ажилчид хятадад очоод цагдааг нь тахир дутуу болтол зодвол эрүүл саруул эргэж ирэх боломжтой юу? Хятадууд бараг бослого гаргаад сүйд болох байлгүй дээ. Нөгөө хэдэн монголчуудыг нэвширтэл нь зодоход бараг цагдаа нь оролцохгүй дээ. Япончуудын эсрэг хөдөлгөөн өрнөөд япон дэлгүүрүүдийг сүйтгэхэд хятадын засгийн газар бол шал тоохгүй байна лээ шд. Үндэстний эрх ашиг гэдэг зүйл чинь ийм тохиолдолд л тод гараад байгаам л даа. Хүний нутагт хууль зөрчихийн тухайд бол ер нь дэлхийн хаана ч яваа хүн хууль зөрчсөн л бол хариуцлага хүлээх л ёстой. Тэрэнд бол монгол, хятад нь хамаагүй.

No comments:

Post a Comment