Sunday, November 16, 2014

Мэдээнүүд

Мөнгө бол массыг хуурах гэсэн зэрэглээ. Мөнгө гэж байхгүй. Зөвхөн таны хүч хөдөлмөр л гэж бий.

Газпром рубль, юаниар арилжаа хийж эхэлсэн байна.

Цэлгэр талдаа малчин түмэн маань юугаач дутахгүй аз жаргалтай амьдарч байна даа гэж. Монгол хүн малгүй болохоороо л бусдын боол болж байгаан.

2 жилийн дотор ашиглахгүй бол газрыг нь хурааж авна гэдэг бол төр иргэдээ дээрэмдэж байгаа хэрэг биш үү? 2 жилийн дотор хашаа хороо барьж ашиглаж чадах ч хүн байна байхгүй ч хүн байна. Арайхийж олсон алгын чинээ газрыг нь авах гэж сүрдүүлэх ямар хэрэг байнаа. Өөрсдөө болоод гадны хамтрагчид нь га гагаар ашигладаг атлаа өчүүхэн газар эзэмших гэсэн энгийн иргэдийг ингэж сүрдүүлж болохгүйсэн.

Гадаад өр ч гайгүй сайн нэмэгдэж байна даа. Хэдэн жилээс төлж чадахаан байгаад дефолт болохоор нөгөө өрийг нь хятадууд худалдаж авна даа.

Өдөр бүр олон литр ус уугаад байвал хамаг кальци тань шээсээрээ гараад ясны сийрэгжилт болох нигууртай. Амьд амьтан цангасан үедээ л ус ууна.

Над шиг хүмүүс олон болвол архи, тамхины компаниуд бүгд дампуурна. Би бол тэдний хувьд ямар ч үнэ цэнэгүй хүн юм.

Орос хятад 2 дэлхийн хамгийн том байгалийн хийн хоолойг барьж байна. Зүүн Сибирээс Хятад хүртэл 3968 км урттай.

Хөдөөгүүр 7000, 8000 малтай айлууд байнаа байна. Нэг гэм нь туслах малчидаа арай л дэндүү дээрэлхэх юм. Цалинг нь өгөхгүй зодно, өгсөн малаа өөрсдөө хулгайлж өр нэхнэ. 21 - р зууны феодалууд.

Архины зохисгүй хэрэглээнээс болж нойр булчирхайн өвчлөл нэмэгдэж байгаа аж. Цаашлан даамжирсаар нойр булчирхайн хавдар болдог байна.

Ангинаар (гүйлсэн булчирхайн үрэвсэл) шаналж буй хүн байвал өдөр бүр ургамлын тосоор хоолойгоо зайлаарай. Та эдгэрэх болно.

Хямралыг яг жинхэнэ утгаар нь мэдэрдэг хүмүүс бол ахмадууд шүү дээ. Залуус бол гар утас барьж, машин унаал тансагласан хүмүүс.

Жинхэнэ амрагууд гэдэг бол сэтгэл зүрхээрээ амрагладаг хүмүүс юм. Тэдэнд цаг хугацаа, орон зай чухал биш.

Тамсагийн ордыг Канадын Фикете компани судлаад 9.4 тэрбум баррель нөөцтэй гэж тогтоожээ. Харин Петрочайна 2.3 тэрбум гэж тогтоосон байна.
Монгол улсын газрын тосны тогтоогдсон нөөц 332 сая тонн.

126 сумын 90 жилийн ойг тэмдэглэхэд 90 гаран тэрбум төгрөг зарцуулжээ. Хямрал болоогүй л байна даа.

Apple компани iDildo бүтээгдэхүүнээ танилцуулахаар болсон байна.

Орос хятад хоёр SWIFT тэй төстэй олон улсын санхүүгийн сүлжээ бүтээхээр болжээ. Ингэснээр UnionPay дэлхийн том сүлжээ болох юм байна.

Одоо цагийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ч тоглохгүй цаашаа цаашаа гээл утас, зурагтаар л саатуулдаг болж дээ. Өөрсдөө болохоор нэг л их ажилтай хүн интернет ухаал хэрэгтэй хэрэггүй юм үзэж, сэтгэгдэл бичдэг ажилтай. Амьдралын эхний жилүүд хүүхдэд маш чухал байх агаад эцэг, эхдээ тоогддоггүй хүүхэд цаашид ганцаардаж архи, тамхинд орох үүд нээгддэг. Хүүхдээ цааш нь түлхсэнээр тэр бяцхан ертөнцийн өсч, хөгжиж байгаа хамгийн сайхан жилүүдийг та хуваалцахгүй байх болно. Нэг л өдөр хүүхэд тань том болж таны огт таньж мэддэггүй хүн болсон байх вий. Эцэг эхдээ үл тоогдсон байдлаас болж хүүхэд эцэг эхтэйгээ харьцах сонирхол нь буурах бөгөөд таныг өтөл болсоны дараа ч таныг тоохгүй. Хичнээн ч төвөгтэй санагдсан хүүхдийн яагаад гэсэн асуултанд тэвчээртэйгээр хариулж байх хэрэгтэй. Тэгж байж та бяцхан хүнийхээ итгэлийг олно.

No comments:

Post a Comment