Friday, November 1, 2013

Долларын өсөлт Монголд

Одоогийн систем чинь доллартай хадаад хаяцан систем шд. Гаднаас доллар орж ирлээ. Төгрөг хэвлэлээ. Алтаар биш доллараар баталгаажна гээд мангар юм яриад байгаа. Монголд жамаараа яваа санхүүгийн систем байхгүй. Монгол банк арилжааны банкнуудаас доллараа татаад байхад л зохиомол хомсдол үүсчиж байгаан. Уг нь бол урьд хожид байгаагүй их долларын нөөцтэй болсон. Даанч гадаадын банкинд зүгээр хэвтэж байгаагаас биш. Нөгөө бондынхоо барьцаанд байгаан. Хичнээн их доллар цуглуулаад өөрсдөө ашиглаж хэрэгцээтэй үйлдвэрүүдээ барихгүй бол ямар хэрэг байна. Дэлхийн банкны хүлээсэнд орохоор ийм л юм болж байгаан. 

Долларын индекс унана уу байна уу Монголд огт падлийгүй. Энэ хонхортоо Улаанбаатарын эдийн засаг чинь өөрийнхөө хуулиар яваад байна шд. Бараг бүгдээрээ хэдхэн км зайд шамбаарчаад хэдхэн хүний атганд ороод зимбабве доллар лугаа мөнгөтэй мөлхөцгөөж байна. Чадалтай сайн эдийн засагчдаа Монгол банкинд аваачихгүй байна л даа лүднүүд чинь. Энэ системд шударга, зарчимч хүн хэрэггүй. Худалч хулгайч нар л хэрэгтэй. За даа хомсдол гэж шалтаглаад үргэлжлүүлэн өсгөж л таарах байхаа даа.

Арилжааны банкуудад л Монгол банкнаас валют авах эрх бий. Тэгэхээр хувь хүмүүс, ББСБ ууд бол ханшид нөлөөлөх боломжгүй. Хагас сайн, бүтэн сайнд арилжаа явагддаггүй. Гэтэл нэгдэхийн өглөө ханш шууд өсцөн байгаа нь зохиомол хөөрөгдөл гэдгийн нотолгоо. Зүгээр л өдөр бүр ханшаа 10 төгрөгөөр нэмээд байхад иргэд яаж ч чадахгүй. Хомсдоод л өсөөд байна гэж бодно. Угаасаа бодохоосоо өөр яах билээ. Хэн ч Монгол банкинд аудит хийж чадахгүй. Засгийн газар ерөнхийлөгчийг өөрсдөө томилдог. Тэгээд засгийн газар ажлын хэсэг гаргаад шалгалт хийнэ гэвэл тэрэн шиг худлаа юм үгүй. Бүх зүйл хэвийн л гэсэн дүгнэлт гаргана. 

Уг нь Монгол улс жилдээ хэдэн доллараар арилжаа хийдэг нь тодорхой тоо бэлэн л байгаа шд. Тэр тоондоо нийцсэн валютыг л сар бүр Монгол банк зах зээлд нийлүүлээд байхад ямар ч асуудал үүсэхгүй. Гол нь хөөргөдөх сонирхолтой бүлэг этгээд байгаад байна.

Жишээ нь нэг нөхөр тэрбум төгрөгөнд доллар 1400 байхад нь аваад одоо зарахад зөрүү нь 200 сая болж байна. Цаадуул чинь хэдэн арван тэрбумаар л хөдөлнө шүү дээ. Зарим нь бүүр хэдэн зуун тэрбумаар хөдөлнө. Тэгэхээр долларыг хөөрөгдөх маш ашигтай.

No comments:

Post a Comment