Monday, November 11, 2013

Усны эх ундаргийг авч үлдэх яагаад хэрэгтэй вэ?

Та нэг өдөр өөрийгөө усгүй амьдарч байна гэж төсөөлөөд үз.
Өглөө босоод шээтэл татах усгүй.
Нүүрээ угааж нуухаа арилгах гэтэл усгүй.
Цай чанаж уух гэтэл усгүй.
Хүндрээд усаа татах гэтэл усгүй.
Гараад машинаа угаах гэтэл усгүй.
Хотын гудамжийг услах усгүй тул зүлэггүй.
Бие засчаад гараа угаах гэтэл усгүй.
Орой гэртээ ирээд усанд орох гэтэл бас л усгүй бие чинь зунгаараад үс чинь ширэлдээд мөн хэцүү еэ.
Усгүй хэд хоноход л соёлт хүн хиртэйгээ зууралдаж, өмхий самхайдаа баригдаж байгаан.

Чингис хаан Хэрэйдээс Туулын савыг булаан авсан нь ч учиртай. Устай үндэстэн л хамгийн хүчирхэг, чийрэг байдаг.

Монгол улсад 5128 гол мөрөн байдаг. 852 нь ширгэжээ.
Нуур 3347 байдгаас 1181 нь ширгэсэн байна.
Булаг шанд 9306 байдгаас 2277 ширгэв.
Рашаан 429 байдгаас 60 нь ширгэжээ.

Энэ бол 2007 оны гадаргын усны тооллого юм.

No comments:

Post a Comment