Monday, November 11, 2013

Монгол эрчүүд маань ямархуу хүмүүс болоод байна

Дэлхийн түүхийг харах юм бол эхлээд иргэдийн зэвсгийг хураагаад дараа нь үй олноор нь хөнөөсөн байдаг. Сталин, Мао, Гитлер, Пол Пот. Нэгэнт иргэд зэвсэггүй болсон цагт ч харин нэг хяргаж өгнө дөө. Буутай хүн буугүй хүнээс ямагт хүчтэй.

Монголчууд цагтаа эр хүн бүр өөрийн зэвсэгтэй байсан. Тэр нь ч угаасаа эр хүн бүрийн үүрэг байлаа. Эр хүн бүр цэргийн эрдэмд суралцсан хэрэг гарвал эх орон, гэр бүлээ хамгаалахад бэлэн дайчид байлаа шүү дээ. Манжийн дарлалын үед бүх Монголчуудын зэвсгийг хурааж, уламжлалт тулааны урлагийг хориглож нэг үе өөрсдийн дайнч чанараа алдсан байдаг. Манж гэзэг тавиулж, дээлийг урт нударгатай болгож, маш олон товч нэмсэн. Ялангуяа тэр нударга, товчнууд тулалдааны үед дараатай. Өөр хувцас хэрэглэлийг Монголчуудын эсрэг болгож өөрчилсөн байдаг. Одоо сайн санахгүй байна. Морины тоноглолуудыг ч өөрчилсөн гэдэг. Гэхдээ л Монгол эрчүүд үнэхээр тулаанч гэдгээ хувьсгалын жилүүдэд харуулсан. Монголчуудын тулаанд гарамгайг Оросын сургагч нар биширч байсан гэдэг. За тэгээл нөгөө Магсаржав, Сүхбаатар энэ тэр чинь хятадуудын зүрхийг амьдаар нь сугалаал Орос сургагч нарийн үнхэлцгийг нь хагалах дөхөж байлаа.

Бид чинь одоо тэгээд тулааны урлаг мэдэхгүй, зэвсэгтэй олигтой харьцаж чадахгүй хэдэн хэрүүлч авгай шиг юмнууд болчоол корпорациудад дээрэлхүүлээл амьдардаг болсон байна шд. Эрчүүд нь ийм байхаар гадныхан түрэмгийлэх нь арга ч үгүй юм даа.

No comments:

Post a Comment