Sunday, November 17, 2013

Төгрөг гадаад худалдаанд нөлөөлдөг гэх төөрөгдөл

Төгрөг олон улсад ямар ч нөлөөгүй болохоор доллартай уядаг нь буруу юм. Яагаад гэвэл эндээ хичнээн ч төгрөг хэвлээд гадны банкаас доллараар солиулж чадахгүй. Тийм болохоор ямар нэг юм зарж байж л доллартай болох боломжтой. Тэгэхээр төгрөг гадаад худалдаанд ямар ч нөлөөгүй. Төгрөг хямдарвал экспортонд сайн гэдэг нь тархи угаалт. Бид төгрөгийн хэлбэлзлээр биш олон улсын ханшаар бараа бүтээгдэхүүнээ зардаг. Төгрөг гээч цаас нь яг юунд хэрэгтэй зүйл вэ гэхээр Монголчууд Монголынхоо нутаг дэвсгэр дээр хоорондоо арилжаа, наймаа, солилцоо хийхийн л тулд юм. Харин дэлхийн банк доллартай уяж төгрөгийг үнэгүйдүүлж байгаа нь Монголын иргэдийг ядуу байлгаж эдийн засагт нь хяналтаа тавих бодлого билээ.
Монгол банкны захирал байх хангалтгүй. Юун түрүүн дэлхийн банкны гишүүнчлэлээсээ гарч байж бие ээ даах чадвартай болно. Гарлаа гэхэд Монгол улсыг маш ихээр дарамтална. Террорист ч гэж хэлнэ. Дэлхийн банкны гишүүн улсууд алтаар баталгаажуулж болохгүй. Өөрсдийнхөө хэвлэсэн өрийн бичгийг тулгах арга юм. Тиймээс л Орос, Хятад, Энэтхэг алтаар баталгаажуулах гээд зүтгээд байна. Бид ямар нүүж чадах биш хоёр хөршөө дууриах нь зөв.

2 comments:

  1. olon turlin huvitsaanuud bhad yagaad zuvhun altnii ariljaag sonirhdog ve

    ReplyDelete
  2. Биткойн, хувьцаа ч авдаг.

    ReplyDelete