Monday, November 11, 2013

Хөрөнгө оруулагч горьдсон Монгол улс

Харанхуй бүдүүлэг масс нийгмийн олонх буй тохиолдолд барууны корпорациуд хяналтаа тогтоосоор л байх болно. Эрх мэдэлд очсон, мэдээллийн урсгалыг атгаж буй бүлэг хүмүүс үргэлжлүүлэн улс орныг сүйрүүлсээр л байна. Монголчуудыг худалдаж авахад маш амархан гэж оросуудын хэлдэг ч ёстой үнэн үг дээ. Нийтээрээ юм үзэж нүд тайлаагүй болохоор жоохон хэвлэсэн цаас өгчихөд л юугаа ч туухад бэлэн. Суурин нийгэмд төлөвшихөд ч бас зай байна даа. Нүүдэлчдийн дутагдал нь иймэрхүү зүйл дээр гараад байгаан.
Гэрийн эзэн л гэр бүлээ тэжээх ёстой. Хажуу айлын Дондог мөнгөтэй гээд мөнгө горьдоод суугаад байж болохгүй. Гэрийн эзэн хүн эзэн шиг л байх хэрэгтэй. Бидэнд баялаг бий, тэдэнд хэвлэсэн цаас бий. Эцсийн дүндээ тэд баялагыг хэвлэж чадахгүй. Бүх гол хөзрүүд манайд байна.
Оросын Роснефть өөрсдийн олборлож чадахгүй байгаа тосоо Английн компаниар ухуулж байгаан билээ. Өөрсдөө чадахгүй бол чаддаг хүнийг хөлсөлж болдог юм байна. Заавал ордоо эзэмшүүлэх албагүйгээр. Английн тал хэдэн хувийг эзэмшиж байгаа гээч? 10 хувийг. Мэдээж Оросын тал эзэн нь юм болохоороо 90 хувийг эзэмшиж байна. Юмны эзэн хүн гэдэг чинь ийм данагар байдаг байхгүй юу. Тэрнээс манай ЗГ шиг хормойгоо тосч гүйдэггүй юм. Япончууд халх голд бөмбөг хаясан чинь нэг эмээ луугийн сангас гэж хормойгоо тосч гүйгээд дэлбэрч үхдэг онигоо шиг юм болохвий дээ!
Монголд ардчилал хэлбэр дүрсээ олтол нэлээн удах байх. Манайхан ч бас л агуу мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Анх соц орнууд ардчилалд шилжиж байх үед олон улсын байгууллагууд судалгаа хийгээд эдийн шилжилт дор хаяж 20-30 жил үргэлжилнэ гэж дүгнэсэн юм билээ. Манай төрийн толгойд байгаа суутангууд эдийн засгийн шилжилт бүрэн дууссан л гээд яриад байх юм. Долларын ханш тамтагаа алдаад хүн амын дийлэнх нь ядуу болсон үед шилжилт дуусчдаг гүээ мөн лут улсаа бид.

No comments:

Post a Comment