Monday, November 11, 2013

Төсөв хэмээх сайхан мөнгө идэх боломж

Засгийн газар хүмүүсийн мөнгөний нийлүүлэлтийг атгаж буй учраас асуудлууд үүсээд байна. Мөнгөний нийлүүлэлтийг бидний эсрэг ашиглаж байна. Хятад руу бүх орлогоо гаргадаг системтэй байсаар байх юм бол тэтгэвэртээ гараад ядууралтай золгодог үзэгдэл зогсохгүй. Алт мөнгөний системыг буцаан авчирснаар төв банкны нөлөөллийг багасгана. Тэд одоо дураараан хэвлэж төгрөгийг үнэгүйдүүлж байна. Насаараа зүтгэчээд тэтгэвэр чинь бага байна гэж үү? Яагаад гэвэл бүтээсэн бүхэн чинь гадагшаа гараад энд хуримтлал үүсэхгүй байна.
100 сая малтай Монголчууд махны хомсдолд оров. Эмээлтэд хятадууд махан овоо үүсгэв. Монголын төр харин хурааж чаддаггүй ээ. 40 сая гэдэг нь баримжаа тоо юм аа. Нэг бүрчлэн тоолохоон болиод удаж байна. Хөдөөгүүр олон хүнтэй уулзлаа. Олон ч сумдын удирдах албаны хүнтэй уулзав. Хамгийн боломжит тоо нь 70-100 сая гэдгийг тэднээс сонслоо. Нийт нутгийн 70 хувь цөлжсөнд гайхах зүйл алга. Одоо зөвхөн асуулгын аргаар тоолдог юм байна.
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Петро Чайна компаниас манайд өгдөг 24 хувийн мөнгөний 1 хувийг хувьдаа завшдаг байжээ.
ТЭЦ 4 засвар үйлчилгээгээ хувийн хэвшлээр хийлгэхэд 1.7 тэрбум төгрөг болжээ. ТЭЦ 3 өөрсдөө засварын алба байгуулаад 480 саяыг хэмнэжээ.
Энэ хүмүүс хэдэн зуун саяар шавар суварга босгож байхаар хүүхдийн цэцэрлэг барьдаг болиосой. Дотроо намайг улам баяжуулаад өгөөч гэж залбирдаг биз.
65000 хүүхэд цэцэрлэг хүрэлцэхгүй гэртээ байна. Харин 1500 хүний багтаамжтай шорон барихын тулд 14 тэрбумыг төсөвлөжээ. Хүүхдийн цэцэрлэгийг тэсвэрлэж болох зардал гэж тайлбарлаж байна. Харин шорон барих нь нэн тэргүүний ажил гэж үзжээ.
Хятадтай тэрбум тонн нүүрс зарах гэрээ хийгээ юу? 50 тэрбум доллар байна. Бондын хүүгээ дарах л юм байна. Тэр өр тавьсан компаниудыг өөрсдөөр нь төлүүлээрэй дээ. Ард түмний 50 тэрбум долларт хүргэж болохгүй шүү. Тэрбум тонн нүүрсээ угаагаад зарвал 300 тэрбум доллар болох юм байна. Нэн даруй боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна даа.
Монголын нүүрсний нөөц 20 тэрбум тонн. Гэр хороололд амьдардаг Монголчууд ганц уут нүүрсэнд хэдэн мянган төгрөг төлдөг. Хятадын жилийн хэрэглээ 3.75 тэрбум тонн. Монгол хятадын хэрэгцээг хангах гэж оролдох юм бол 6 жилийн дараа бүх нүүрсээ барна. Ухаалаг зарцуулахгүй бол хятад гэдэг ёроолгүй савыг дүүргэж хүчрэхгүй шүү.
Их дээд сургуулиудыг дэмжихэд 6 тэрбумыг төсөвлөжээ. Яг яаж дэмжих нь тодорхойгүй байгаа гэнэ. Орон нутгийн инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд 14 тэрбум. Хаана шинэчлэх нь одоогоор тодорхойгүй. Стратегийн хот сууринг тодорхойлоход 1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Стратегийн хот суурин гэж яг юу вэ нөхдөө?
Өмнөд Африкийн Стандарт банк Монголын 350 сая долларын өрийг зарах болсон байна. Ямар компаний өр гэдэг нь нууц байна. Манай гадаад өрийг хятадууд худалдаж аваад байхад л манайх хятадын атганд орчиж байгаан.
Монгол улс хятадаас 240 сая долларын зээл авах гэж байна. Монгол банкны ханш огт хөдлөөгүй байхад арилжааны банкууд зарим өдрүүдэд долларын ханшийг 5 төгрөгөөр нэмсэн байжээ. Батбаяр сайд бондын хүүгээ төлсөн гэж хэлсэн боловч яг ямар эх үүсвэрээр төлсөнөө хэлэлгүй бөөрөнхийлөөд орхив.
Монгол улс жил тутам бондын хүүнд 70 сая доллар төлнө. Бондноос олсон 35 сая долларыг арилжааны банкуудад төгрөг хэлбэрээр байршуулж Монголчуудаас мөнгө хүүлнэ.
Энэ жил алт олборлолт төлөвлөгөө 94 хувиар давж 6.98 тонн болжээ. Юун уул уурхай сөнөх. Усгүй болж байна.
Бондоос хэвлэсэн төгрөгний ашгийн гуравны хоёрыг арилжааны банкууд авна. Банкуудад завшаантай хэрэг болжээ.
Монголын ядуурал эд баялгийн дутагдлаас биш чалхгүй төгрөгнөөс үүдэлтэй. Алтаар баталгаажаагүй шалдан төгрөгний буруу. Агаарын бохирдлыг бууруулах шалгарсан арга бол орон сууцжуулах. Харин Монголд утаагүй зуух нэртэй хятад зуух тараадаг. Утаагүй зуухыг хагас коксжсон нүүрсээр хангах үйлдвэрүүд нь улсаас хэдэн тэрбумаар нь авчаад одоо бүгд дампуурсан.
Агаарын бохирдлыг бууруулах шалгарсан арга бол орон сууцжуулах. Харин Монголд утаагүй зуух нэртэй хятад зуух тараадаг. Утаагүй зуухыг хагас коксжсон нүүрсээр хангах үйлдвэрүүд нь улсаас хэдэн тэрбумаар нь авчаад одоо бүгд дампуурсан.
Улсын компаниуд засварын багаа өөрсдөө бэлдэж гаргаад маш их мөнгө хэмнэж байгаа практик бэлэн байна. Улсын компани засварын багаа өөрсдөө бэлдээд ажиллуулахаар мөнгөө 3 дахин хэмнэж байгаа нь бас л гайхалтай шүү.
Солонгост байгаа Монголчууд дунджаар жилдээ 10 сая доллар Монгол руу явуулдаг. Монголд байгаа Солонгосууд тэрбум доллар нутаг руу явуулдаг.
Сүүлийн гурван жилд утаа бууруулах ажилд 98 тэрбум төгрөг зарцуулжээ. Орон сууцны 8 хувийн зээл авсан 10000 өрхийн 90 хувь нь хувьдаа байртай байжээ. Зээл эзэндээ очихгүй байна. Ер нь хувьдаа 5-6 байртай хүмүүс маш их болсон. Зөвхөн түрээсээр амьдардаг. Дийлэнхдээ Монголд амьдардаггүй бүлэг хүмүүс бий. Байр хэрэгтэй 100000 өрхийн зөвхөн 1 хувь байртай болох найдвартай. Гэхдээ банк гэрээгээ шинэчлээд луйвардчихгүй бол. Орон сууцны зээл олгоход 990 тэрбумыг банкуудад байршуулсан байна.
Солонгос эзэнтэй кино театр 200 хүний суудалтай танхимд 6000 аар билет зараад нэг удаа кино үзүүлэхэд 1200000 төгрөгийн орлого олж байна. Энэ үйл явц бүтэн сарын турш олон танхимд зэрэг болно гээд төсөөлдөө.
Хас банк ОУСК аас авсан 50 сая доллараа төгрөг болгон зээл гаргах гэж байна. Инфляци нэмэгдэх бас нэгэн шалтгаан.
Ард кино театрт Хас банк ажиллаж байна. Элдэв Очир кино театрт Хөрөнгийн бирж ажилласаар л. Од кино театрт "Амьд үгс" христийн сүм ажиллаж байна. Тэнгисийн 66 хувийг солонгосууд эзэмшиж буй аж.
Өвөрхангайн Арвайхээр суманд 2006 онд дотуур байр барихаар 1.3 тэрбум төгрөг төсөвлөсөн ч одоо 6 тэрбум хэрэгтэй гээд дуусгаагүй л байна. Төсвөөс мөнгө идэхийн тулд сургууль, цэцэрлэг, номын сан барих нэрийдлээр олон тэрбумыг төсөвлөсөн байжээ. Дандаа хүүхдийн нэр барьдаг аж. Бэлэн бус мөртлөө мөнгөө батлуулаад авсан 46 төслийг хасахаар болж. Аудит хийсэн 289 төслөөс 184 нь шалгалтанд бүдэрсэн байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг хятадын Сутайхэнцо, Топрохэнцо компаниуд эзэмшиж байна. Талст Маргад компаний Хөвсгөлийн Бүрэнхааны 8 лицензийг Улсын дээд шүүх цуцалжээ. Талст Маргад компани эсэргүүцэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Зоригтод нэхэмжлэл гарган шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ.
Энэ жил 234 тэрбум, ирэх жил 240 тэрбумыг хүүхдийн мөнгөнд зарцуулна.
Хан Уул дүүрэгт баригдаж буй эмнэлгийн 70 хувийг 18 тэрбумаар барьжээ. Одоо үлдсэн хэсгийг нь барихад 14 тэрбум хэрэгтэй гэнэ. 2007 онд Баян-Өлгий аймагт 30 саяар төсөвлөсөн номын санг одоо барихын тулд 422 сая хэрэгтэй гээд сууцгааж байна. Геронтологийн төвийг барихын тулд төсвөөс 4 өөр мөнгө авсан баримт гарч иржээ. Аль нь жинхэнэ гэдэг нь тодорхойгүй. Барилгын хөрөнгө оруулалт, санхүүжилт дандаа намар хийгддэг аж. Он дамнуулж ирэх жил нь илүү мөнгө нэхдэг байна.



No comments:

Post a Comment