Monday, November 11, 2013

Монгол хямраад байна уу цөөн хүн баяжаад байна уу?

Азийн баячуудын жагсаалтанд Монголоос 35 хүн оржээ. Монголд санхүүгийн хямрал болоогүй тэдгээр нөхдүүдийн халаас руу ороод байгаа аж. Үнэхээр хямрал болсон бол Монголын бүх иргэний орлого хамтдаа буурах учиртай. Мөнгөний урсгал л цөөн хүн рүү яваад байгаа аж. Бидэнд болохоор хямраад байна гэж итгүүлэх гээд байгаа. Хууль бус үйлдлээ хуульчилна гэж сайхан арга байна л даа. Мань 35 баяны нийт хөрөнгө 6 тэрбум доллар болжээ. Харин маниустаа 1.5 тэрбум долларын өр бэлэглэж өгөөмөр загнав. Цаашид ч бэлэглэх болно. Улсын өр гэдэг бол төсөвөөс гарах бөгөөд хэзээ ч компаниуд төлдөггүй юм. Гадаад өрийн 70 хувийг компаниуд бий болгожээ. Компани дампуурал зарлавал Монголын төр төлөх болно. Ашгийг цөөхүүлээ хүртэж, алдагдлыг олуулаа төлнө гэдэг нь энэ юм.

No comments:

Post a Comment