Monday, November 11, 2013

Архинд живж буй Монгол

Сая цэргийн баяраар нэг банди согтуугаар машин бариад 2 хүнийг дайрч алсан байна. Цэрэгт ч алба хааж үзээгүй жулдрай баяр гэж хөөрцөглөөд архи уугаад байхаар бусад нь яах болж байна. Эсвэл бүүр архи зарах насны хязгаараа дээшлүүлэх хэрэгтэй. 30 - аас дээш ч гэдэг юм уу. Ер нь хүмүүс яг ямар гавьяа байгуулсан гэж баяр тэмдэглээд байна. Над шиг хилийн манаанд ганц цаг зогсч үзээгүй хүнд цэргийн баяр ямар хамаатай гэж? Жинхэнэ офицер ах нартаа л баяр хүргэсэн. Улс орондоо нэмэр болдоггүй юмаа гэхэд гай болохгүй амьдраад байвал эх оронч болж байгаам шд уг нь. Архи зарахдаа насны хязгаар өндөр байсан бол тэр хүүхэд архи уухгүй, тэр 2 хүн үхэхгүй ч байсан байж болно шд.

Монгол бол нэг үндэстнээс бүрэлдсэн олон мянган жилийн баялаг түүхтэй орон. Монголын түүхэнд архи хэзээ ч хүндтэй байр эзэлж байгаагүй. Идээний дээж гэдэг бол зөвхөн архи үйлдвэрлэгчдийн тархи угаалт. Архигүйгээр Монголд дайн болохгүй, хүн алж хүрээ талахгүй. Архигүйгээр нийгмийн амгалан тайван байдал, нийгмийн эрүүл мэнд асар хурдтай сайжирна. Цөвүүн цагийн салхинд бэдэрч яваа цөөн Монголчуудаа цаг алдалгүй аврах хэрэгтэй. Тэр гадны улсад яадаг нь бидэнд огт падлийгүй. Архичид ба архи үйдвэрлэгчид цаашид нийгмийн хог шаар хэвээр л байх болно.
Манайхан зөвхөн архичид руу дайраад байдаг яг жинхэнэ хор найруулдаг хүмүүс болох архины үйлдвэрийн эзэд чинь өөрсдөө ямар ч архичнаас аюултай нийгмийн хавдарууд юм байгаан шүү дээ. Юун түрүүнд тэднийг нүд үзүүрлэх хэрэгтэй. Архи найруулж зарж байгаадаа харамсч, ичдэг болгох хэрэгтэй юм. Харин ч эсрэгээрээ шилдэг татвар төлөгч мэтээр өргөмжлөөд л. Тэр мөнгө чинь ард түмний л халааснаас гарч байгаа. Тэр архи зарсан мөнгөөрөө яаж хүүхдээ тэжээж чадаж байнаа тэд.

Архичдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг дараах статистик харуулна. Оны эхний мэдээгээр Монгол Улсын үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааг насанд хүрэгчдэд хувааж үзэхэд нэг хүнд 48.5 литр спирт ноогджээ. Энэ тоо 2009 онд 36.4 литр байсан бол даруй 12.1 литрээр нэмэгдсэн байх юм.

http://politics.news.mn/content/139662.shtml


Сар бүрийн эхний өдөр хүмүүс дэлгүүрийн үүдээр хэсэг хэсгээрээ холхиол их л санаа зовсон байртай харагддаг. Хөөрхий нэг юм орж авах гээл хэлж чадахгүй. Зарим нь бүүр ил тод дэлгүүрийн ажилчдыг загнаж ч байх жишээтэй. Тэр мөнгөө өөр хэрэгтэй зүйлд, үр хүүхэддээ зарцуулдаг болоосой. Ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучууд тэгээл хоёр гурваараа сүрэглээд гашуун ус уучих санаатай дэлгүүрийн үүдээр эргэлдээд байгаа нь юуны учир вэ. Юуны төлөө яах гэж? Тэгээд төгсгөл нь нэгнийгээ хутгалаал дуусдаг биз дээ. Бүх хүн амины хэргийн зохиол нь яг ижил. Багийн найзууд таараад нэг юм хувааж уугаад, сүүлдээ маргалдаад нэгийгээ хутгалаад нөгөө нь шоронд ордог ийм л дүр зураг байдаг. Бас л их хийх ажилгүй завтай байгаагийн шинж шүү. Өөрийгөө ч таниагүй байж бас архи ууж, тамхи баагиулаад л сууж байх санаатай. Оюуны хоосрол гэдэг нь л энэ байх даа.

Архигүй Монгол гээд төсөөлдөө. Нийгмийн бүх салбарт асар их дэвшил гарна. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, түүнээс улбаатай хохирол хэдэн тэрбумаар тоологддог гэж байгаа.

Шилдэг зуун компаний жагсаалтанд архины үйлдвэрүүд орж байгаа нь Монголын эмгэнэл юм. АПУ "Хамтдаа бүтээсэн 75 жил". Архитай хамт яг юу бүтээсэн юм бол? Цагаан архи Монгол хүний бие организмд огт зохицдоггүй юм гэсэн. Оросуудыг дууриагаад алингаа алдаж байгаа нь энэ. Зарим хүмүүс архины үйлдвэрүүдийг шилдэг татвар төлөгч гэж өмөөрдөг. Тэднийг шилдэг болгох мөнгөө өөр зүйлд зарцуулвал Монгол хөгжинө. Зарим компаниуд үйлдвэрлэлээ нэмье гэж ШӨХТГ өөс зөвшөөрөл авах гэж хөөцөлдөөд байгаан билээ. Нэг хүнд 40 литр ногдож байхад.

Азийн чонын хэргээс болж архи заруулахгүй болох өдрүүдээр цагдаа, эрүүлжүүлэх, гэмтлийн эмнэлэг бараг ажилгүй болсон. Цөөн хэдэн бөбө архи олж чадахгүй хөргөгчний шингэн уугаад үхэж билээ. Гэмтэлд өдөртөө ганцхан хүн ирж байсан. 21 тэй хүүхдэд архи уух эрх олгож байгаа нь бас л үндэстний эсрэг бодлого юм даа. Томчууд нь арчаагүй болохоор хүүхдүүд нь тийм болох нь арга ч үгүй юм даа. Бид нар уух эрхээ тунхаглаад байвал бидний хүүхдүүд ч уух эрхээ тунхагласан арчаагүй амьтад болно. 2.800.000 Чингис сэрээд байна уу согтоод байна уу.

No comments:

Post a Comment