Monday, November 11, 2013

Хөрөнгө оруулалт гэдэг бол мөнгө авчрах биш технологи нэвтрүүлэх юм

Рио Тинто чаддаг Монголчууд чаддаггүй гэх. Гэтэл Рио өөрсдөө бүгдийг хийхгүй байгаа. Тэд өөр компанийг хөлсөлж ажиллуулдаг. Рио Тинто бол 3 өрөө байр хөлслөөд хажуу хоёр өрөөгөө өөр хүмүүст давхар хөлсөлж буй хүнтэй л ижил юм.
Хөрөнгө оруулалтыг мөнгө гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ бол технологи нэвтрүүлж зарах юмтай болохыг хөрөнгө оруулалт гэж байгаан. Дотооддоо технологи эзэмшихгүй бол гадны хичнээн ч компани орж ирээд нэмэргүй. Тэд чинь ашигаа хамаал арилж өгнө.
Технологи нэвтрүүлэхийн давуу тал гэвэл хэдхэн грамм алт, зэсээр сайн чип хийгээд хэдэн зуун мянган доллараар зарж болно. Хэдэн зуун мянган доллар олох гэж манайхан хичнээн их газар ухаж, байгаль сүйтгэдэг билээ. Ундны хамаг усаа юүлэх хэрэгтэй болдог.

Хөрөнгө оруулалт гэдэг бол мөнгө биш. Өндөр технологи бүхий том үйлдвэр барихыг хөрөнгө оруулалт гэнэ. Зах зээлийн ертөнцөд зарах юмтай хүн л бусдаас давуу талтай. Худалдан авагчид бол үргэлж зарж буй хүний нөлөөнд байдаг. Тиймээс Монгол улсад гадны мөнгө биш гадны өндөр технологийг Монголд нутагшуулах нь илүү үр дүнтэй хөрөнгө оруулалт юм. Гэтэл одоо Монголд мөнгө байхгүй гэж сурталдаж байна. Байгалийн баялаг өөрөө мөнгө юм. Хөрөнгийг зөвхөн хэвлэсэн цаасаар төсөөлүүлж байна. Бодит баялаг л өөрөө хөрөнгө. Цаасыг зогсоо зайгүй хэвлэж болно. 

Барууны ертөнц Кубын хувьсгалыг хараар буддаг. Тухайн үед Кубын газар нутгын 70 хувийг Америкийн корпорациуд эзэмшиж байв. Гадны нөлөөтэй асар том суртал ухуулга, компанит ажил Монголд өрнөөд байна л даа. Доллараас хараат байлгах бодлого. Ер нь пост социалист орнуудад ажиллуулах дотоодын эдийн засгийн алуурчдыг 80 оны дунд үеэс бэлдэж эхэлсэн байдаг юм билээ. 

Америкийн бүх том компаниуд Хятадад үйлдвэрлэл эрхэлж байгаа нь өөрөө хөрөнгө оруулалт юм. Монголд хэдэн Америк компани үйлдвэрлэж байна?

No comments:

Post a Comment