Tuesday, November 5, 2013

Иргэдийг орон сууцжуулах гарц

Монголд төмөр, цементийн үйлдвэрийн асар том нөөц боломж байна. Хамгийн чухал уг түүхий эдүүдийг бид дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Хамгийн гол нь зөв зохион байгуулж сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Ямар сайндаа л тэр жил Энэтхэгийн төлөөлөгчид ирээд Монголд төмрийн үйлдвэр барих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байхав дээ. Одоо яг юу болж байна гэхээр тендерээр маш олон хятад компаниудад барилгын эрх олгоод нөгөөдүүл нь дундаж иргэдэд биш тансаг зэрэглэлийн үнэтэй барилгууд бариад, тэнд нь Монголчууд орж чадахгүй дийлэнхдээ хятадууд өөрсдөө эзэн сууж байна. Зуун айлын шинэ барилгууд, Баян Монгол, Жапан таун - д маш олон хятадууд байр эзэмшигч байгаа нь сүүлийн судалгаагаар гарчээ. Хятадын энэ бодлого Африкт ч болж байна. Конго - д 1 сая орон сууц хөтөлбөр засгийн газар нь хэрэгжүүлээд барилгын тендерыг нь хятад компаниуд авсанаа баахан тансаг зэрэглэлийн орон сууцнууд бариад орхиж. Мэдээж ядуу Конгочууд яаж тэнд нь орж чадахав дээ. Тиймээс байрны эзэд бас л хятадууд болж байна. Цемент стратегийн бүтээгдэхүүн гэх атлаа хотын эргэн тойрон дүүрэн хятад компаниуд Туул голын чулууг бутлаад цемент хийж Монголчуудад зарж байна. Улс орон хийж бүтээх эрхээ өөрсөддөө авсан цагт харийн хяналтаас гарна.

No comments:

Post a Comment